• Өнөөдөр 2026-09-22

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

2026-09-21,   180

      “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаан өчигдөр боллоо. Тус уралдаанд 18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдлөө. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа. Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Манай тамирчин Азийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарсан юм.

Медаль хүртсэн тамирчид:

Алт: Алексей Луценко 41:24.05. Казахстан.

Мөнгө: Имамура Шүнсүкэ 42:58.04 Япон.

Хүрэл: С.Жамбалжамц 42:58.06 Монгол.

Казахстаны тамирчин Алексей Луценко нь Дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга бол Японы Имамура Шүнсүкэ нь “Ханжоу–2022” Азийн наадмын аварга юм.

 

 

 


 

 


С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188