Дэлхийд ганцхан дээлтэй наадам, дэлгэр сайхан эхэлж байна. Туурга, тусгаар улсын бэлэгдэл болсон Үндэсний их баяр наадмын өнгөөрөө бид улс орныхоо тэр жилийн хэтийн зорилгыг тольддог бичигдээгүй хууль үйлчилж эхэлсэн. Тиймдээ жил жилийн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монголын төрд авлига албан тушаалын хэрэгт эргэлт хийж, тогтолцооны шинэчлэлд ч шинэ хуудас нээв. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт хийж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулсан нь 30 жилийн хугацаанд жилийн хугацаанд улс төрийн тогтолцоонд хийсэн том алхам байв.
Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийг холимог тогтолцоогоор явууллаа. Ингэснээр олон жил шүүмжлэлд өртсөн төрийн эрхийг баригч хоёр том нам улс төрийн шинэ тоглолтоор тоглох нь тодорхой болсон юм. УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор буюу 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгож, парламентын түүхэнд анх удаа таван нам суудалтай болов. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаараа үнэмлэхүй олонхооро засаглаж байсан бол энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр салбар салбарын төлөөлөл сонгогдож, ард түмэнд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн судлаачид онцолсон. Хэдийгээр УИХ-д суудалтай гурван нам хамтарсан Засгийн газар байгуулах шийдэлд хүрсэн ч энэ нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ саадгүй явуулахад том давуу тал болно хэмээн олзуурах хүноон байна.
Энэ бол монголчуудын хувьд эдийн засгаа сэргээх чухал алхам. Хэдийгээр манай улс төрд үүрлэсэн авлига, хээл хахуультай тэмцэх тэмцлээ эхлүүлэх олон шийдэл гарч, гаргалгааг ярьсан ч, энэ асуудлаа шийдэж болох арга замыг олсон эдийн засгаа сэргээх, хэтийн зорилготой ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байв. Харин энэ удаагийн “Монгол Улсын эдийн засгийн форум-2024”-ийг хийж, дэлхийн хөрөнгө оруулагчид хаалгаа нээснээр эдийн засагт шинэчлэл хийх том хувь нэмэр болж байна. Тиймдээ ч энэ удаад Монголын эдийн засагт шинэ салхий сэвэлзлээ.
Авлигатай тэмцэх, улс төрд үүрлэсэн том гэмт хэргийг илчлэх дараагийн том алхам нь Нүүрсний хулгайн хэргийг олны дунд илчилж, улс төрд үүрлэсэн том хэрэгт бөмбөг тэслэв. Улсын эдийн засгийг цөөн хэдхэн хүн зашиж байсан том хэргийг илрүүлэх эхлэлийг тавьсан нь нүүрсний хулгай гэх тодотголтой шинэ хэрэг байв. Уг асуудлыг олон нитйин дунд нээлттэй сонсгол байдлаар танилцуулж, нууцын зэрэглэлд байсан оффтейк гэрээнүүдийг ч ил болгох. Нүүрсний хулгайн хэрэг илчлэгдснээр эдийн засагт экпортын хэмжээ нэмэгдэх, эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ.
Засаглал сайжрахын хэрээр байгалийн үр өгөөжөөс хүртэх үүд хаалга ард түмний өмнө нээлттэй болох ажлуудыг энэ Засгийн газар эхлүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улс Үндэсний баялагийн сангийн хуультай болж, Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялагийг тэгш хүртэх эрхээ бүх нийтээрээ эдлэх боломжтой болсон. Тодруулбал, Үндэсний баялагийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувийг Баялагийн санд хуримтлуулах олон жил ярьсныг ажил хэрэг болгож, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн.
Хуулийн хэрэгжилт дээр ард түмэн хяналтаа сайн тавьж, зөв замаар хэрэгжүүлж чадвал Монголын ирээдүйд мөн ч хэрэгтэй хуулийг тэд санаачлан батлуулсан даа. Түүний хамгийн ойрын жишээг авч үзвэл Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг 100 хувь төр мэдэлдээ авч олон жил хаягдал хэмээн хэдхэн хүний халаасыг түнтийлгэж байсан асуудлыг таслан зогсоосон. Өөрөөр бол, Засгийн газраас “Ачит Ихт” компанийн 34 хувийг төр авах найман жилийн хугацаанд олсон ашгийн 34 хувийг нөхөн төлүүлэх цаашид Эрдэнэтийн овоолго 100 хувь "Эрдэнэт үйлдэр" ТӨҮГ-ын өмч байхаар шийдвэр гаргаад буй.

Засгийн газар 20 минутын стандарт хотыг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхээс гадна тусгай яамтай болж байгаа юм байна. Сүүлийн хэдэн жил нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утаа, түгжрэл агаарын бохирдлыг нэг мөр шийдэх боломж ч байж мэдэх юм аа. Хуулийн төсөлд тусгаснаар Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж бүрдүүлэх нь. Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлэхээр болсноо зарлаад буй. Үүнд Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Толгойт хот, Баянхошуу хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Дарь-Эх хот, Баянзүрх хот, Амгалан хот хэмээн нэрлэж, иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох санаачлага гаргаад буй. Мөн Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн. Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх боломжийг ч бүрдүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Ямартай ч Засгийн газар Улаанбаатарын утаа түгжрэлийг бууруулах арга зам хайж, туршлага судалж, ийм шийдэл олоод байгаа юм байна.
Ийн улс төр, эдийн засаг, урлаг соёл, нийгмийн хувьд ололт амжилттай цаг үеийг туулж байна, Монгол Улс. Ололт амжилт дүүрэн энэ цаг хугацаанд ард олон минь дэлгэр сайхан наадаарай. Төрөө төвшитгөж, түмнээ цэнгүүлсэн тусгаар тогтнолын бэлгэдэл монгол наадам эхэллээ
| ТӨРӨӨ ТӨВШИТГӨЖ, ТҮМНЭЭ ЦЭНГҮҮЛСЭН ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ МОНГОЛ НААДАМ ЭХЭЛЛЭЭ |
|
Элчин сайд У.Нямхүү 24 цагийн марафоны тамирчдыг хүлээн авч уулзлаа
2025-10-22 14:35:19
Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор “Хариуцлагатай жолооч” аяныг эхлүүллээ
2025-10-22 14:32:11
Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа
2025-10-22 13:27:54
Ц.САНДАГ-ОЧИР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙНХЭН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИА ЗӨРЧИЖ, ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНЫГ АЛГАСАЖ БАЙНА
2025-10-22 13:01:03
Д.БАТЛУТ: Энхийг сахиулагчдын томилолтын зардлыг 6 сая болгож нэмэгдүүллээ
2025-10-22 12:36:13
Т.Баяр “Бахрейн-2025” Азийн наадмын триатлонын төрөлд уралдана
2025-10-22 12:33:37
Г.ДАМДИННЯМ: ИРГЭД ШАТАХУУН НӨӨЦӨЛЖ БАЙГААГААС БОЛЖ ХЭРЭГЛЭЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙГАА
2025-10-22 12:21:28
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна
2025-10-22 12:05:02
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН: Цэцэд хууль бусаар нөлөөлөх болохгүй бид төрийн өмнө хүлээсэн үүрэгтэй
2025-10-22 11:57:33
Х.БУЛГАНТУЯА: Ерөнхий сайд өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс болж Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болж байна
2025-10-22 11:09:31
Багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гарчээ
2025-10-22 11:08:06
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2025-10-22 10:37:13
Н.НОМТОЙБАЯР: АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЦЭЦИЙН ГИШҮҮН О.МӨНХСАЙХАНААС ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
2025-10-22 10:20:33
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-10-22 09:50:38
2025-10-22 08:28:35
Спорт өрөлтийн өсвөрийн тамирчид Азийн аваргыг зорилоо
2025-10-22 08:08:33
“Гүрү Дорж” клубийн охидын баг тэргүүн байрт шалгарлаа
2025-10-22 07:21:00
Олимпын медальт тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2025-10-22 07:10:00
Л.ӨЛЗИЙТӨГСИЙН "СОНОТОЙ ГЭРЛЭСЭН МИНЬ" ЗОХИОЛЫГ ДҮРСЛЭХ УРЛАГААР АМИЛУУЛСАН КУРАТОР Б.ГАНТУЯА
2025-10-22 07:08:23
ТАЛИЙГААЧ Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХЫН ТУЛД МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗРААС АВЛИГА АВСАН ЭСЭХЭЭ ЭЛЧИН САЙДЫН СУУДЛААСАА БУУЖ БАЙГААД ШАЛГУУЛНА УУ, Л.БОЛД САЙД АА
2025-10-22 07:00:16
ТӨРИЙН ГАЦААГ ГАРГАХ ГАНЦ НАЙДВАР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БОЛЧИХЛОО
2025-10-22 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2025-10-22 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2025-10-22 07:00:00
Г.СЭЦҮЛЭН: HIPPO ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦСОНООР ОЛОН НАЙЗТАЙ БОЛЖ, ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ ХӨГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН
2025-10-22 07:00:00
Л.УЯНГА: Гүйхээ болъё гэсэн бодол огт төрж, шантарч байгаагүй ээ
2025-10-22 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -2 хэм хүйтэн байна
2025-10-22 06:00:00
О.Баасанхүү: УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлт дээр Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй
2025-10-21 17:37:04
З.ЦОГТГЭРЭЛ: Ирэх оны нэгдүгээр сар гэхэд багш нарын цалинг 3.5 саяд хүргэх ёстой
2025-10-21 17:35:29
Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэ гэж хэн бэ
2025-10-21 16:32:07
АҮЭБЯ: БНХАУ-аас авах шатахууны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр хэлцэл хийж байна
2025-10-21 16:30:08
Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж 42 гишүүн гарын үсэг зуржээ
2025-10-21 16:13:24
Марокын раллид амжилт дүүрэн уралдсан МУГТ Э.Халиунболд эх орондоо ирлээ
2025-10-21 15:56:19
2025-10-21 15:10:39
Шахмал түлш зарна гэсэн зараар иргэдийг залилсан хэрэг бүртгэгджээ
2025-10-21 12:48:07
Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбооны оргил тулаанд яллаа
2025-10-21 11:51:37
П.НАРАНБАЯР: Багш нарын цалинг шууд 3.5 сая болгох боломжгүй
2025-10-21 11:24:23
Дэлхийн аваргад оролцох таеквондочид аян замдаа гарлаа
2025-10-21 11:24:10
Азийн бүсийн оюутны спортын хурал өнөөдөр өндөрлөнө
2025-10-21 11:16:44
2025-10-21 11:08:50
Сагсан бөмбөгийн 3x3-ын баг Бахрейныг зорилоо
2025-10-21 10:53:21
Ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна
2025-10-21 10:11:41
Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана
2025-10-21 09:36:19
Муайтай-гийн өсвөрийн багийн тамирчид Бахрейн Улсыг зорив
2025-10-21 09:22:54
Боксчид “Бахрейн-2025” наадамд оролцохоор мордлоо
2025-10-21 08:33:46
Таеквондо-гийн тамирчид “Бахрейн-2025” наадмыг зорилоо
2025-10-21 08:29:12
“Бахрейн 2025” наадамд волейболын эрэгтэй баг, Пакистанд 3:0-ээр хожигдлоо
2025-10-21 08:24:09
"АЛТАН ЦОМ"-ын барилдаан ирэх бямба гарагт эхэлнэ
2025-10-21 07:22:00
Бодибилдинг , фитнесийн дэлхийн аваргын тов гарлаа
2025-10-21 07:11:00
2025-10-21 07:05:48
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-21 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-21 07:00:00
ИРГЭД: МАШИН ШАТАХУУНГҮЙ БОЛСОН, АВТОБУСААР АЖИЛДАА ИРЛЭЭ
2025-10-21 07:00:00
МОНГОЛ УЛС ТӨРИЙН УДИРДЛАГАА АЛДАЖ ЭХЛЭВ ҮҮ
2025-10-21 07:00:00
ӨЧИГДӨР БИ, ӨНӨӨДӨР НӨХӨР МИНЬ ХҮҮХДЭЭ ХАРААД АЖИЛДАА ЯВЖ ЧАДСАНГҮЙ
2025-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал нас ахар болно хэмээн тохиромжгүй
2025-10-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |