... “Би гурван удаагийн сонгуульд саналаа өгч чадаагүй. Уул уурхайн салбарт ажилладаг учраас сонгох эрхээ эдэлж чаддаггүй. Сонгох эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг чинь төрд өөрийнхөө дуу хоолойг хүргэж чадахгүй байна гэсэн үг. Уул уурхайн салбарт ажилладаг мянга мянган залуус яг надтай адилхан сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа. Уул уурхайн салбарт залуу үеийн төлөөлөл олноороо ажилладаг. Сонгуульд залуучуудын ирц хангалтгүй байдаг гэдэг нь ч үүнтэй холбоотой. Нүүрс тээврийн ажилчид ажилдаа гарчихсан л бол сонгуульд саналаа өгч чадахгүйд хүрнэ” хэмээн нүүрс тээврийн нэр бүхий компанийн ажилтан О бидэнд үзэл бодлоо илэрхийлсэн.
Нүүрс тээвэрч Н.Ялагдашгүй “Нүүрс тээврийн жолоочоор ажилладаг залуусын сонгох эрх зөрчигддөг. Амралттай байгаа үед оршин суугаа газрынхаа сонгуулийн штабт очиж саналаа өгдөг. Бүс нутагт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын саналыг өгөх хуулийн зохицуулалт байдаг шиг ээлжийн ажилтай орон нутагт ажил эрхлэдэг хүмүүсийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь зүйтэй. Сонгуульд санал өгөхгүй байх нь нэг хүний нэр дугуйлахаас илүү тухайн бүлэг хүмүүсийн эрх ашиг төр нийгэмд хаягдахын эхлэл болдог. Мөн тээврийн салбарыг дагасан 8000 орчим мянган иргэн орон нутагт амьдарч байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт албан ёсны оршин суух бүртгэл хийгээгүй хэр нь гэр бүлээ дагаж очсон иргэд, үйлчилгээ эрхлэгчид суурьшчихсан байдаг. Хэдийгээр тухайн компаниас сонгох эрхийг нь хязгаарлахгүй өгөх боломжоор хангадаг ч ажиллаж байгаа газраасаа 1700 км зам туулж Улаанбаатар хотод очиж саналаа өгөх болдог. Улмаар хоёр талын тээврийн зардлаас эхлээд асуудлууд гарч ирнэ. Ийм шалтгаанаас болоод ээлжийн ажилтай бидний сонгох эрх зөрчигдөж байна. Энэ талаарх эрх зүйн орчныг сайжруулж, сонгох эрхээр хангах хуулийн зохицуулалт үгүйлэгдэж байна” гэсэн юм.
Ээлжийн ажилтай оршин суух хаягаасаа өөр газарт ажилладаг сонгогчдын олонх нь ийм шалтгаанаар сонгох эрхээ эдэлж чаддаггүйн бодит жишээ энэ юм. Тэр тусмаа уул уурхайн салбарт ажилладаг залуус сонгуулийн өдөр ээлжийн ажилдаа явчихсан байвал хүссэн ч, эс хүссэн ч саналаа өгч чадахгүй, ажил мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж сонгох эрх нь зөрчигддөг гэсэн үг.
Тэд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сонгох сонгогдох эрхээ эдлэх ёстой сонгогчдын төлөөлөл. Яг л ийм нөхцөл байдал дээр хууль эрх зүйн орчинг хангалттай бүрдүүлж өгөхгүй хэр нь хаалгаа дотроос нь “түгжчихээд” сонгуулийн ирц бүрдсэнгүй гэж хоосон хашгирч байгаагаас ялаагүй хандаж байгаа юм. Тиймээс л ачаа тээвэр, уул уурхайн салбарын томоохон компаниуд, албан байгууллагууд алба хаагчдынхаа сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарч, дуу хоолойг нь төрд хүргэх гүүр нь болж манлайлал үзүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг энд сануулах гэсэн юм.
Угтаа бол байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхай компанийн ажилчид эзэлдэг гэх тоон барит бидний өөдөөс ийн дурайж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гашуун-сухайт боомтод 419 аж ахуйн нэгжид 17.4 мянга, Шивээ-хүрэн боомтод 104 аж ахуйн нэгжийн 3000 гаруй, Ховд аймгийн Булган боомтод 42 аж ахуйн нэгжийн 500 гаруй, Сүхбаатар аймгийн Бичигт боомтод 30 аж ахуйн нэгжийн 500 гаруй, Дорноговь аймгийн Ханги боомтод 77 аж ахуйн нэгжийн 1100 гаруй, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод 223 аж ахуйн нэгжийн 900 гаруй, Дорнод аймгийн Баянхошуу-Өвдөг боомтод дөрвөн аж ахуйн нэгжийн 100 гаруй жолооч ажиллаж байгаа гэх тоо судалгаа бий.
Ийм тооны сонгогчдын санал гээгдэж байна гэсэн үг. Нэг үгээр бол ээлжийн ажилтай гэх шалтгаанаар сонгох эрхээ хязгаарлуулж, “шоовдорлогдож” байна, тэд.
Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалдаг, ээлжийн ажилтай, оршин суугаа газраас өөр газарт амьдрах суух иргэдийн сонгох эрхийг хангах боломж олон бий. Тухайлбал, саналаа урьдчилан буюу санал авах өдрөөс өмнө өгөх, цахимаар, шуудангаар саналаа өгөх заалт УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд тусгачихсан бол өнөөдөр уул уурхай, ачаа тээврийн салбарт ажиллаж буй 22 мянган сонгогчийн эрх хөндөгдөхгүй байлаа.
Энэ талаар бид Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын эрхийг тэгш хангахад хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар тодруулахад “Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд долоон багт хуваагдаж орон нутагт ажиллахдаа Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ажилтнуудтай хамтран Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга, тухайн орон нутгийн Улсын бүртгэлийн газар, цагдаагийн газар, уул уурхайн компани, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, сургалт хийсэн.
Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх гэрээтэй ажилладаг юм байна. Ажилчдынхаа сонгох эрхийг хангах чиглэлээр гэрээндээ тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөсөн” гэлээ.

Мөн уул уурхайн компаниудаас хамгийн олон ээлжийн ажилтай “Оюу толгой” ХХК ажилчдынхаа сонгох эрхийг хэрхэн хангаж байгаа талаар тодруулахад “Оюу Толгой ХХК-д 4540 үндсэн ажилтан ажиллаж байгаагаас 4416 нь Монгол ажилтан байна. Харин “Оюу толгой” төслийн ажиллах хүчний хувьд үндсэн болон гэрээт компанийн 20358 хүн ажиллаж байгаагаас 19388 нь монгол ажилтан байна. Бид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажилтнуудаа сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх боломжоор бүрэн хангах зохицуулалтыг хийдэг. Сонгуулийн өдөр Улаанбаатар, Даланзадгад, Ханбогд сум дахь оффисын ажилтнууд сонгуулийн хуульд заасны дагуу амардаг тул сонгуульд оролцох бүрэн боломжтой. Харин уурхайд ээлжийн хуваарийн дагуу ажиллах ажилтнуудын хувьд сонгуульд оролцох эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, компанийн зүгээс сонгуульд оролцох хүсэлтэй ажилтнууддаа зохих чөлөөг олгож, сонгуульд оролцох боломжоор хангах зохицуулалтыг хийдэг. Тухайлбал, компаниас Өмнөговь аймгийн харьяат ажилтнуудад сонгуулийн өдөр санал авах байранд хүргэх автобус гаргаж, сонгуульд оролцох боломжоор хангадаг.
Сонгуулийн өдөр уурхайд ээлжийн хуваарийн дагуу ажиллах ажилтнууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд компанийн зүгээс холбогдох чөлөөг олгох зохицуулалттай. Мөн санал өгөх өдөр онгоц, унаа, тээврийн асуудлыг зохицуулах, тухайн өдөр ажилласнаар тооцож цалин хөлсийг олгох зэргээр сонгох эрхийг нь хангах зохиуцуулалт хийхээр ярилцаж байна” гэлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 66.16-т "Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй" гэх эрх зүйн зохицуулалт бий. Тиймээс уул уурхайн компаниуд ажилчдынхаа сонгох эрхийг эдлүүлэхэд манлайлал үзүүлэн ажиллах шаадлага үүсээд байна
Угтаа бол уул уурхайн салбарынхны сонгох эрхийг хязгаарлаж байгаа асуудлыг эргэн харах цаг нэгэнт болсон байна.
| УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХНЫ СОНГОХ ЭРХ ХЯЗГААРЛАГДДАГ УУ |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |