Хотоо харлуулчихсан малчид хүндхэн байна даа. Тэд “Ирж яваа цаг юм даа” гээд хээлтэй малаа аваад үлдэх гэсэндээ өөрсдийгөө гаргуунд нь гаргачихаад хэрэндээ тордож, нойр, хоолгүй зүтгэж байна. Малчдын хотонд нялх төлийн дуу цангинаж, нуруу тэнийх завгүй өнгөрдөг хаврын урт өдрүүдийг яаж давна даа тэд.
Дөнгөж төрсөн нялх унага хөл дээрээ тэнтэр тунтар зогсож, нэмнээ нь томдчихсон тугал хашаан дотор зүггүйтэн тонгочих, уут дүүрэн хурга, ишиг үүрчихээд гэр рүүгээ яаран алхах, хаврын зэврүүн өдрүүдэд хэдэн богоо гэртээ оруулчихаад дөнгөж төрсөн нялх ишгээ амлуулах гээд бужигнадаг тийм л завгүй өдрүүдээс малчдын жаргал эхэлдэгсэн. Хоттой хонин дунд хоносон ганц хэнз хурга өглөө шинэ төл мэндэллээ гэсэн шиг дуу дуугаа хадаан майлалдах тийм өдрүүдийг ховорхон үзэх нь, энэ хавар монгол малчид.
Ямааныхаа ноолуурыг ганзагалчихаад салхи эсгэрүүлэн дахидаг хөдөөгийн залуус үхсэн хэдэн малынхаа сэг зэмийг цэвэрлэхээс өөрөөр юуг ч эс хийж ядан хаврын өдрүүдийг уйтай давах нь.
Нялх төлийн дуутай хамт ирдэг урин цагийг хүлээж ядан байгаа ч жавартай өдрүүд ид тачигнаж байна. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр монгол орны 70 хувьд нь цасан бүрхүүл тогтож, таван аймгийн 21 суманд төмөр зуд 17 аймгийн 89 суманд цагаан зудын нөхцөл байдал нүүрэлсэн. Улмаар улсын хэмжээнд 1.5 сая мал хорогдоод байгаа гэх. Цаг наашилж, цас арилах нь битгий хэл дахиад ч хүйтэрнэ гэх мэдээллийг цаг уурын байгууллагаас тогтмол анхааруулж байна. Гэтэл дулаан гэр, бүлээн хоолтой, гэдэс цатгалан нэгэн дэлгэцийн араас хэдэн малчдаа ад үзэж, арчаагүй анхиагүйгээр нь дуудаж байх нь үзэгдэх болов.
Монголын түүхэнд сүүлийн хэдэн жилд байхааргүй их зуд энэ жил тохиож байна. 1999 оны зуднаар малаа барж, хотоо харлуулсан малчид хөдөөнөөс хотыг зорьсон. Тиймдээ ч хот руу шилжих хөдөлгөөн эрс нэмэгдэж, түүнийгээ дагаад ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн тоон судалгаа ч бий. Ийм л хүнд цаг үед монгол малчдад төрийн зөв бодлого, шийдвэр үгүйлэгдэж байна. Хэрэв зээ ийм цаг үед оновчтой шийдвэр авч чадахгүй бол хөдөөгөөс хот руу нүүх нүүдэл нэмэгдэнэ. Ерөөс монголын эдийн засаг уул уурхай дээр тогтож буй мэт боловч хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй дотоодын эдийн засагт хамгийн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Хэдийгээр өнөөдөр нийслэлчүүд махны үнэ тэнгэр хадсан гэж шүүмжилж байгаа ч дотоодын хэрэгцээг хангадаг гол стратегийн бүтээгдэхүүн. Малын мах, сүү, арьс шир, түүхий эд байснаар монголын эдийн засаг хөл дээрээ тогтож ирсэн гэдэгтэй маргах хүн байхгүй биз.
Өнөөдөр малчид малаа зах зээлд худалдан борлуулахдаа ч дараагийн хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа. Өөрөөр хэлбэл мах худалдан борлуулах зах худалдааны төвүүд цаашлаад ченж гэж нэрлэж заншсан худалдаачдын ажлын байрны эх үүсвэр болж буй. Сүүлийн жилүүлдэд жижиг дунд үйлдвэрүүд ч хөгжиж дотоодын түүхий эдээ ашиглаж, бүтээгдэхүүн гаргах нь нэмэгдсэн. Мөнөөх л малын ашиг шим түүхий эдээр жижиг дунд үйлдвэрийнхэн хөгжиж, хөл дээрээ зогсож байгаа жишээ ч олон бий.
Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон мал аж ахуйгаа өнөөдөр хөл дээр нь авч үлдэх шаардлага үүссэн нь энэ мэт хэдхэн жишээн дээрээс илт харагдаж байна.
Хатуухан өвөл болно гэх сургаар халуун намраар малаа “муулж”, хэдэн төгрөг болгосон малчид арай тэнхээтэй гэснээ тэжээж, тэтгэж онд оруулах гээд өвс тэжээл ачаад явсан ч өнөтэй давж чадсангүй. Намар махны нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь унаж, хотынхны тансаг хэрэглээнд хүрэх хоолны мөнгөний үнэд ч хүрдэггүй нь үнэн. Улмаар цас орж, зуд болох сургаар л өвс, тэжээлийн үнэ тэнгэрт хадчихдаг нь ч бодит үнэн.
.jpg)
Хэдийгээр Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авч өвс, тэжээл ачсан автомашинууд хотоос хөдөөг чиглэж өвстэй залгуулж байгаа ч нэг өрхөд 2-3 боодол өвс, тэжээл ногдож байна. Үнэндээ бол боодол өвс хатуу цаг, зутарсан малын хаана нь ч хүрэхгүй гэдгийг мэдэж байгаа болов уу.
Хашаа дүүрэн хоньтой байсан малчин өнөөдөр 10-аад нь л амьд үлдлээ гээд ханцуйгаараа нулимсаа шудраад “Төрийнхөө буянд зам гаргуулж, өвс тэжээлтэй залгах нь” гээд өөрийгөө аргадах, тайтгаруулахын завсарт санааширч байгаа дүр зургийг сүүлийн хэдэн өдрүүдэд харлаа, үзлээ бид.
Дөнгөж төрсөн төл хөл дээрэээ тэнтэр тунтар зогсож, амлах гэж сүүлээ оодгонуулан хоол хайн ховдоглох тэр л цагийг хүлээн сууна малчид. Харамсалтай нь, төлийн дуу цангинах завгүй хэдий ч жаргалтай цагаар малчны хот “эзэнгүй” байх нь.
| ТӨЛИЙН ДУУ ЦАНГИНАХ ЦАГААР МАЛЧНЫ ХОТ “ЭЗЭНГҮЙ” БАЙХ НЬ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |