Жил болгон төсөв хэлэлцэхэд төсвийн хөрөнгийг 76 жижиг тойрогт хувааж, гишүүд аймаг, сум, дүүрэг, хороод руугаа хөрөнгө оруулалт татах нэрээр үр ашиггүй зарцуулж ирсэн нь нууц биш. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд монголчууд жижиг тойргууд руу хөрөнгө оруулалт хийдэг “жалга”-ны улс төрөөс салж чадалгүй явсаар бүтээн байгуулалт гэх зүйлгүй, гартаа барих ганц үйлдвэргүй сууна. Үүний гороор өнгөрсөн өвөл нийтээрээ “гал” алдах шахсан ч удаатай.
Ийм эмзэг цаг үед эдийн засгийн шинэ гарцыг хайх нь зүйн хэрэг. Тиймдээ ч Монгол орны өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид улс төрийн хүрээнийхэн, салбар бүрийн төлөөллүүд, аймаг дүүргийн удирдлагууд, үе үеийн төрийн бодлого тодорхойлогчид Улаанбаатарт цуглаж, бүсчилсэн хөгжлийн талаар чуулж байна.
Тодруулбал, “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганы нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм. Та бүхний оролцож буй хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнэтэй санаачилга юм. Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно. Энэ форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм” хэмээн онцоллоо.
Угтаа бол олон жил бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрч чадаагүй, “бай”-нд ч үгүй, банзанд ч үгүй сууж байгаа нь нууц биш. Магадгүй шийдэлд хүрч чаддаггүйн гол шалтгаан мөнөөх сонгуулийн тойрог хуваарилалт, хууль эрх зүйн орчин байсан гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж ирсэн. Цаашлаад хууль эрх зүйн тогтворгүй байдал хөгжлийг хойш татаж ирсэн гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ямартай ч эндээс харахад бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн орчин эхнээсээ бүрдэж, Засгийн газрын бодлого чиглэл хэрэгжиж эхлэх юм байна. Гарц шийдлээс ч тал бүрээс нь ярилцаж эхэллээ.
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛӨӨР ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ ГАРЦЫГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ
Тэгвэл энэ удаад бүсчилсэн хөгжлийг хэрхэн тодорхойлж байгаа вэ гэдэг нь анхаарал татна. Өмнө нь бүсчилсэн хөгжлийг ажил хэрэг болгож чадаагүй алдаагаа давтахгүй байх нь чухал. Энэ удаад сонгуулийн тогтолцоотой уялдуулж байгаа учраас 10 жилийн дараа үр дүнд хүрнэ гэх төсөөлөлтэй байна, Засгийн газар.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ удаагийн бүсчилсэн бодлого, зорилго нь бүсийн онцлог тойрсон асуудалд тулгуурлаж байна. Үүнийг хэрэгжүүлэх эр зоригтой улс төрийн намууд байх ёстой. Улс төрийн намууд хамтдаа ойлголцож, бат зогсож чадаж байвал хөгжлийн бодлого ирнэ. Бүсчилсэн хөгжлийн баримт бичгийг гурван удаагийн парламент дамжин хэлэлцүүлэн баталсан ч өнөөдөр цаасан дээрх төлөвлөгөө хэвээр байна. Үүнийг ажил хэрэг болгох нь нэн тэргүүний зорилт юм. Энэ удаад Бүсчилсэн хөгжлийн баримт бичгийг сонгуулийн тогтолцоотой уялдуулж өгсөн нь биелэлээ олох боломжийг нэмэгдүүлж байгаа юм” хэмээсэн.
Цаашлаад Монгол Улсын 21 аймгийг зургаан бүс болгон хуваагаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, газар нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөл байдал, хүн амын нягтаршил зэргийг харгалзжн үзэж, Зүүн, Баруун, Хойд, Хангайн, Төвийн, Говийн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж эхэлжээ. Ингэснээр нийт хүм амын 50 хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын төвлөрийг сааруулж, орон нутгуудад үйлдвэрлэл хөгжих үндэс тавигдах боломжтой гэж үзэж байгаа аж. Улмаар Говийн бүсүүдэд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, Төвийн бүсийг чөлөөт бүс, боомтын хөгжлөөр дэмжин хөгжүүлэх, Хойд бүсэд хүнд үйлдвэрийн аж үйлдвэрийн цогцолбор, хөдөө аж ахуйн нөөцөд тулгуурласан хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих байдлаар хөгжүүлэх бол Хангайн бүсэд аялал жуулчлал, Зүүн бүсэд эрчим хүчний үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх байдлаар бүсчлэн хуваагаад байгаа юм байна.
Ийн олон жил цаасан дээрх төлөвлөгөө биелэлээ олвол бүсчилсэн хөгжил эдийн засгийн шинэ гарц болох нь гарцаагүй. Мөнөөх олон жил шүүмжлэл дагуулсан хөшөө дурсгал, соёлын төв, барилга байшин руу урсдаг байсан хөрөнгө бүтээн байгуулалт руу чиглэж, "жалга"-ны улс төрөөс салах цаг ойртож ч байж мэдэх юм.
| ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ГАРЦЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛӨӨР НЭЭНЭ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |