Сонгууль болоход таван сар, 21 хоногийн хугацаа үлдлээ. Ийм хугацаа өнгөрөхөд л улс төр урвуугаа эргэж, урагшлахгүй, уугдаггүй, унтаа гишүүдтэйгээ зууралдах нь тодорхой болж байх шиг байна. Төрд “Шинэ үеэ гаргаж, ирэх сонгуулиар “цус сэлбэнэ”, залуусаа улс төрд дэмжинэ” гэж амалсан эрх баригчидын шүлс нь хатаж амжаагүй байхад л хэлснээсээ буцаж, хууччуулаа дахин сонгох сонгуулийн тактикаа боловсруулчихлаа.
Нэг үгээр хэлбэл, 1980-аад оныхны улс төр удаан үргэлжлэхгүй, ах нараасаа салж чадахгүй гэдэг нь энэ удаагийн сонгуулийн тойрог хуваалтаас илт болоод эхэллээ. Өөрөөр хэлбэл, оны өмнө УИХ-аар энэ жилийн ээлжит сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар хуульчилж, гурван аймаг, гурван дүүргийг нэг тойрог болгосноор улс төрд орох шинэ үеийнхний босгыг өндөрсгөв.
ИРЭХ СОНГУУЛИАР ТОЙРГООСОО ЖИЙГДЭЖ, УЛС ТӨРӨӨС АРЧИГДАЖ БАЙСАН ХУУЧИН ГИШҮҮДЭД БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

Нэг тойргоос 7-10 нэр дэвшигч сонгогдож, 78 гишүүнийг нь бүсчилсэн тойргоос ард түмэн сонгоно. Харин үлдсэн 48 нь намын жагсаалтаар буюу саналаар тэргүүлсэн намын гишүүд шууд гишүүн болох хууль, эрх зүйн орчинг бүрдүүлээд байна. Үндсэндээ ирэх сонгуулиар тойргоосоо жийгдэж, улс төрөөс арчигдаж байсан хуучин гишүүдэд боломж олгохоор бүсчилсэн тойргийн заалтын УИХ-ын баталж орхилоо.
Угтаа бол залуу гишүүдэд зайгаа тавьж өгөх дээрээ тулаад байсан хуучин улстөрчдийн толгойд мэргэн санаа орж, бүсчилсэн тойргоор сонгууль хийж, улс төрд үлдэх боломжоо нээж өгсөн гэж харж болохоор байна. Энэ удаад одоогийн улс төрд суугаа хуучин гишүүдээс гадна улс төрөөс завсарлага аваад байсан хууччуул ч тэр чигтэй буцаж улс төрд ирэх нь илт харагдаж байна.
2004 ОНООС ХОЙШ ИХ ХУРАЛД СОНГОГДСОН УЛСТӨРЧИД ДАХИН СОНГОГДОХ ЭРХЭЭ ӨВӨРТЛӨЖ, ҮЛДСЭН НЬ ЖАГСААЛТААР ОРЖ ИРЭХ ТОХИРООТОЙ ЮУ
Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахад улс төрд олон жил суусан, олонд танигдсан улстөрчдийн сонгогдох магадлал нэмэгддэг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Манайх 1992, 2008 онд олон мандаттай томсгосон тойргийн тогтолцоог бүтнээр нь, 2012 онд 48 тойрогт хэсэгчлэн хэрэглэсэн. 2012 оны сонгуульд АН олонх болж, намын жагсаалтаар хүсээгүй улстөрчид орж ирсэн гэх шүүмжлэл дагуулж байлаа. Харин 2008 оны сонгуулиар нам эвсэлүүд нэгдэж орсон ч гуравдагч хүчин гарч ирж чадаагүй. Томсгосон тойргоос иргэд нэр дэвшигчдийг багаар нь сонгох нь их байдаг гэх нь ч бий. Ингээд харахаар томсгосон тойрог цөөн хэдэн улстөрчдөд боломж олгодог гэдгийг нь баталж байгаа юм. Энэ удаагийн бүсчилсэн тойргийг 13 болгож томсгосон. Хөдөө орон нутгийг зургаа, нийслэлд долоон тойрог байгуулаад байна.
Чоно борооноор гэгчээр томсгосон тойргоор сонгууль явуулахтай сургаар хуучин улстөрчид буюу 2004 оноос хойш Их хуралд сонгогдсон улстөрчид дахин сонгох эрхээ өвөртлөж, үлдсэн нь жагсаалтаар орж ирэх тохироо хийчихээд даналзаж суугаа сурагтай. Хуучин улстөрчид дахин сонгогдохын хэрээр МАН, АН-ын францууд дахин сэргэх нь гарцаагүй. Тэр дундаа М.Энхболд, Ц.Элбэгдоржийн бүлэглэлийнхэн дахин орж ирэх гээд алга хавсран сууцгааж суугаа гэх. Мэдээж МАН-ынхан М.Энхболдын бүлэглэлийг улс төрийн тоглоомоос нэг мөсөн гаргахаар шахаж байгаа ч тэд тийм ч амар зайгаа тавиад өгчихгүй биз. Тиймээс ирэх сонгуулиар М.Энхболд гишүүдээ сойгоод эхэлсэн гэх нь бий.
Түүний араас Сү.Батболдын бүлэглэл гэж сүрхий фракц бий. Улс төрд чимээгүй ч, намдаа жин дарах бүлэглэлийг толгойлж суугаа тэрбээр сонгууль ойртоод эхлэхээр сайн муу ховонд тайлбар өгөөд “амь” орж эхэлдэг нь ч нууц биш юм.

Үндсэндээ 20 жилийн хугацаанд Их хуралд сонгогдож байсан гишүүд энэ сонгуулиар бүгд дахин сонгогдохоор бэлтгэлээ базааж байгаа гэхэд ч буруудахгүй биз. Тухайлбал, төрийн өмчит компаниудад эзэн суусан улс төрийн албан тушаалнууд эхнээсээ ажлаа хүлгээлгэн өгч харагдана лээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “С.Баяртцогт, Ч.Сайханбилэг нарыг дахин улс төрд орох гэж улайрч байна” хэмээн УИХ-ын чуулганы хуралдаан дээр бухимдаж суусан. УИХ-ын гишүүн
“Ам ташсан хэрээ 13 дахина” гэгчээр хуучны улстөрчид барьцаа тавьж, улс төрд ээлж халаагаа өгөхгүй нь бололтой.
Өнгөрсөн сонгуулийн дараагаас л улс төрд горилж, найдлага тавьсан нэр дэвших бэлтгэлээ базаасан 76 тойрогт ажилласан, залуус намынхаа сонгуулийн штабын төлөөлөгч болохоос өөр сонголтгүй үлдэх нь. УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог оруулж ирсний дээр, бүсчилсэн байдлаар сонгуулийн саналыг авах нь шинэ залуу улстөрчдийн боломжийг тэр чигт нь боймолж байгаагаас ялаагүй. Аймгийнхаа хэдэн ахмадуудад ул боов, ууттай бэлэг тарааж, бүрэн ч танигдаж амжаагүй байсан тэд томсгосон тойрогт нэр дэвшвэл тоосонд нь булуулж мэдэхээр байна. Тиймээс МАН-ынхан туршлагатай улстөрчдөө сойхоор хар жагсаалтаа гаргаж эхэлсэн сурагтай.
Үндсэндээ МАН-ынхан бүс нутгаар нь улс орны хөгжлийн ярьдаг болно, жалганы улс төрийг байхгүй болгоно гэх сайхан үгээр ард түмний чихэнд дээр цэцэг ургуулж, дараагийн дөрвөн жилд дахин төрд суух эрхээ батгаажуулж байна.
| 2004 ОНООС ХОЙШИХ УЛСТӨРЧИД ТӨРД ДАХИН СОНГОГДОХ 2024 ОНЫ СОНГУУЛЬ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |