Нүүрсний дараа манай улсын эдийн засгийг солонгоруулах ээлжит ашигт малтмал уран болох нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс ураны төслийг урагшуулах ажил аль 25 жилийн өмнө эхэлсэн ч өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй, дуншсаар байна.
Өөрөөр хэлбэл, ураны олборлолтоороо тэргүүлдэг Франц Улс манайхтай хамтран ажиллахаар ураны нөөцөө тогтоочихсон. Тэр байтугай олборлолтын талбай дээр туршилтаа хийчихсэн. Одоо хоёр талаасаа хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэчихвэл ураныг эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн болчихоод байна. Гэвч өнгөрсөн хугацаанд ураны уурхайн олборлолтын хэсэг болох Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хоёр толгойтой төл мал, сохор ботго гарч байна гэх дуулиан дэгдэж, ураны талаарх дутмаг ойлголтоосоо болж ураны төсөл олон жил хойшлож байгаа нь бодит үнэн.

Гэтэл 25 жилийн өмнө манайхтай яг ижил гараанд зогсож Казахстан Улс уран олборлолтоороо дэлхийд тэргүүлж байна. Тиймээс манай улс олон жил эдийн засгаа солонгоруулах боломжоосоо ухарсан ураны төслөө нэн даруй эхлүүлэх шаардлага бий.
Уг нь Монгол Улсын Засгийн газар энэ ондоо багтааж хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын чуулганы хуралдаанд өргөн мэдүүлэх учиртай. УИХ-аас Хөрөнгө оруулалтын гэрээг соёрхон батлачихвал Францын “Орано” групптэй хамтран ажиллахад бэлэн болно гэж ойлгож болно. Үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээг энэ ондоо багтаагаад үзэглэчихвэл 2025 он гэхэд л Монгол Улс ураны олборлолтоос шууд ашгаа хүртэх боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн Франц Улсад хийсэн айлчлалын үеэр гэрээг хоёр талд ашигтай байх яриа хийсэн. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээний протоколд тусгаснаар энэ төслөөс манай Засгийн газар 34 хувийг эзэмшихгүй.
“Оюу толгой” төслийн алдааг давтахгүй гэсэндээ тэр. Харин 34 хувийнхаа оронд АМНАТ хэлбэрээр ашгаа шууд хүртдэг аргачлалыг ашиглахаар тооцоолсон. Суурь АМНАТ нь таван хувь, Монголын талын эзэмшлийг орлуулах тусгай АМНАТ-ын таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ-ын хувь гээд тооцвол нийт АМНАТ 19 хувь хүртэл байхаар тохироод буй. Урьдчилсан тооцооллоор, энэ төсөл жилд 400 орчим сая ам.долларын борлуулалтын орлогоос 47 сая ам.долларын АМНАТ төлж, төсөвт төвлөрүүлнэ. Ингэж тооцвол, “Оюу толгой” төслөөс даруй 2.75 дахин илүү АМНАТ авахаар байгаа юм. АМНАТ-ыг ийм өндөр хувиар тооцож гэрээлсэн түүх хаана ч байхгүйг дурдах нь зүйтэй. Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний гол тоглогч Австрали Улс л гэхэд АМНАТ-ыг 3.5 хувиар тооцдог.
Төсөл хэрэгжих хугацаанд худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээ Монголын аль нэг банкаар дамжих заалтыг тусгасан. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувь нь Монголын аль нэг банк болон Монголд бүртгэлтэй гадаадын банкны салбараар дамжихаар тохироод буй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс уул уурхайн төсөл дээр гаднын хөрөнгө оруулалтыг авахдаа алдагдалтай гэрээ хийж ирсэн бол энэ удаад ашигтай байх тал дээр ач холбогдол өгч байна.
Тиймээс Засгийн газар энэ хөрөнгө оруулалтын гэрээг оноос өмнө боловсруулан УИХ-д өргөн барих нь нэн тэргүүний асуудал байна. Цаашид төсөл хэрэгжээд эхэлбэл, дан ганц уул уурхайн орлогод төдийгүй боловсрол, соёл урлаг, технологийн салбаруудад ч гуравдагч хөршийн дэмжлэгийг авах боломжтой юм.
Тэр тусмаа эрчим хүчний салбарт томоохон дэмжлэг үзүүлэх асуудал ч энд бий. Яг бодит байдал дээрээ манай улсын хөгжлийн хамгийн том саад эрчим хүчний асуудал гээд хэлчихэд буруудахгүй. Адаглаад түгжрэлийг бууруулж, метротой болох төсөл хэрэгжүүлэхэд Эрчим хүчний асуудлаа нэн тэргүүнд сөхөгдөнө. Тиймээс ураны төслийг урагшуулуулах асуудлыг нэг мөр шийдмээр байна.
| ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ӨРӨГ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |