Их хурлаар хэдхэн хоногийн өмнө төсөв батлаж, тансаглаж байхад эрчим хүчний салбар амь гуйж, аврал ирж байлаа. Харамсалтай нь, УИХ, Засгийн газар “Аргалдаг” сайдынхаа арганд найдаад эрчим хүчний салбарын хажуугаар нүдээ аниж, чихээ бөглөөд Соёлын сайд, Зам тээврийн сайд, Боловсролын сайдын багц руу хошуурч хамаг хөрөнгө оруулалтаа барьчихав.
Сайндаа ч биш л дээ ирэх жил сонгуулиар хэдэн байшин барьж, хийсэн юмтай харагдах гээд улайрчихсан нь энэ. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулчихвал үр ашиг нь удаан ирэхийн хажуугаар гишүүд, Засгийн газрын сайд нарын нэрэнд наалдах юм байхгүй дээ тэр. Ингээд “амь” тавьж буй эрчим хүчнй салбар Б.Чойжилсүрэн сайдаас аврал ирж дахиад нэг жил “сэхээний тасаг”-т байх нь гарцаагүй боллоо.
Өнгөрсөн баасан гараг гэхэд хүйтний эрч чангарч, эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдэгдэв. Идэр есийн хүйтэн ч эхлээгүй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээ импортлох хэмжээнээс давах дөхсөн нь аюулын дохио өгч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өвлийн хүйтэн улсаараа гал алдаж, хөлдөж үхэх дээрээ тулах том асуудал тулгараад байна.
Тодруубал, өнгөрсөн баасан гарагт өнгөрсөн оны мөн үеэс 207 мвт-аар эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн байгаа юм. Манайх ОХУ-аас 310 мвт буюу нийт хэрэглээнийхээ ихэнх хувийг хойд хөршөөсөө импортлодог. Харин хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд 255 мвт бүрэн ОХУ-аас авч байна. Дээд хяязгаарт буюу 310 мвт-д хүрвэл одоо ашиглаж байгаа станцуудын үйл ажиллагаа догодлох эрсдэлтэй. Тэгэхээр яалт үгүй эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлахаас өөр гарцгүй болно гэсэн үг.
Дээр нь эрчим хүч дамжуулах шугам сүлжээ тэр чигтээ элэгдэлд орчихсон нь ч бодит үнэн. Өвөл оргил ачааллын үед хаа сайгүй трансформаторууд буудаж, гал алдахаас наагуур явж ирсэн. Шинээр цахилгаан станц байгуулах нь битгий хэл хуучин тоног төхөөрөмжууд нь элэгдэлд орчихсон гэдгийг учир мэдэх хүмүүс удаа дараа сануулсаар байгаа.

Гэтэл 2024 оны төсөв Эрчим хүчний салбарт нэг их төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Үүний 652 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэнийг гаднын зээл, тусламжаар санхүүжүүлэх тооцоолол гаргасан байна. Энэ эх үүсвэрээр Дорнод аймагт БНХАУ-ын Экзим банкны зээлээр 50 МВт-ын цахилгаан станцын өргөтгөл барихын бол арван аймагт Азийн хөгжлийн банкны зээлээр дулааны станц, цахилгаан дамжуулах шугам барих юм байна. Түүнчлэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхэд орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх есөн тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг тусгаснаас өөрөөр эрчим хүчний салбарт доривтой ажил хийхгүй нь.

Эрчим хүчний хараат ийм цаг үед бид метро барьж, дүүжин тээврээр зорчино гэдэг мөрөөдөл хол хэвтэж байна. Уг нь өнгөрсөн жил Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр. Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа. 2024-2025, 2025-2026, 2026-2027 онд галлагааны улирлын дутагдаж байгаа хүчин чадлыг тархмал зургаан эх үүсвэрээр нэмж байгуулахаар зургийг нь хийгээд дуусаж байна. Эхний төслийг эхлүүлсэн. Энэ бол Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд гүйцэтгэгч нь шалгарсан. Чадвал ирэх өвлөөс өмнө нь холбоно.
Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай л байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид саяхан үнэ нэмэх ажлыг хийсэн. Харин ахуйн хэрэглээний эрчим хүчний үнийг нэмж чадаагүй. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Шалтгаан нь цар тахал болон ОХУ, Украины байдал үнийн өсөлтөд нөлөөлж байна. Иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналт зогсоод, өсөлт гарсан нэг жилийн дараах жилээс нэмэхгүй бол хэрэглэгч нарын төлбөрийн чадвар хангалттай биш байгаа. Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын тухайд эрчим хүчний үнийг нэмсэн” хэмээн мэдэгдэж байсан.
Ийм хүнд нөхцөлтэй гэж жилийн өмнө уйлан дуугарч байсан ч төсөв батлах үеэр амаа үдүүлсэн аятай яимээгүй суусаар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт нэмсэнгүй. Ёстой буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр хэдхэн сарын дараа сайдын суудлаа хүлээлгэж өгөх Б.Чойжилсүрэнд энэ өвлийг л хөлдчихгүй давчихвал эрчим хүчний салбар хамаагүй гэсэн шиг хандав хөөрхий. Тэр байтугай ирэх оны эхнээс эрчим хүчний үнийг нэмнэ гэх асуудлыг Б.Чойжилсүрэн сайд хөндөж байв. Үнэ нэмэх нь өнгөрсөн асуудал болсон. Үүнээс өмнө өвлийн хэрэглээгээ дийлэх л байгаа даа манай эрчим хүчний салбар.
| ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЭНЭ ӨВЛИЙГ ДАВЖ ЧАДАХ УУ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД АА |
|
Б.Батцэцэг сайд “Инновац Норвеги” байгууллагын дэд ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-03-07 11:57:54
“Champions judo” клуб 4 алт, 1 мөнгө, 2 хүрэлмедаль хүртлээ
2026-03-07 09:42:39
Монголын иогийн холбооныхон Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа
2026-03-07 07:10:00
Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов
2026-03-07 07:00:00
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |