Йорданд Арабын удирдагчидтай уулзаж, чухал гэрээ, хэлэлцээ хийх байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Амман хотын айлчлалаа хойшлуулж, Израилд айлчилж байгаа нь Газын дайныг дэлхийн анхаарлын төвд авчирлаа. Гэсэн ч Израил, Палестины “ХАМАС” бүлэглэлийн мөргөлдөөний шуугианд ОХУ, Украины дайн дарагдаж, намжиж байгаа бөгөөд энэ хугацааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ашиглаж, шинэ түншүүдтэй холбоо тогтоож, хэдэн сарын турш урд шугамаас ухарч, байрлал эзэлж байсан цэргийн хүчиндээ шинэ тусламж үзүүлж, Украин дахь дайралтаа эрчимжүүлж болзошгүйг томоохон хэвлэлийн шинжээч, судлаачид хэлж байна.
2021 онд Газын зурвасын мөргөлдөөнөөс хойш энхийн гэрээнд хүрч, галаа зогсоогоод байсан Израил, Палестины мөргөлдөөн эргэн сэргэсэн. Тухайлбал, Палестины “ХАМАС” нэртэй террорист байгууллага Израилын хэд хэдэн хот руу их хэмжээний пуужин харваж, агаар, газар, усан замаар гэнэтийн цохилт өгсөн. Ингэхдээ дайралтын үеэр олон зуун израилыг барьцаалсан бөгөөд Израилын арми Газын зурвас руу хариу цохилт эхлэхэд барьцааны хүмүүсийг хөнөөж байгаа талаар гаднын хэвлэлүүд мэдээлсэн. Израилын тал “ХАМАС” бүлэглэлийн үйлдэл “Дайн зарлаж байгаа явдал” гэж үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн тушаалаар Израилын арми Газын зурвас руу олон давтамжтай цохилт өгөөд байгаагийн нэг нь Газын эмнэлгийг онож, 500 гаруй хүн амиа алдаад байгаа юм.


Тэгвэл “ХАМАС” бүлэглэлийн гэнэтийн дайралтаас хойш Газын эмнэлгийн бөмбөгдөлт хүртэл 3000 гаруй хүн амь үрэгдээд байгааг НҮБ-аас мэдээлжээ. Ингэхдээ НҮБ хоёр талыг дайн, мөргөлдөөнөө зогсоохыг уриалах бус нэг талыг барьж, тусламж үзүүлэхийг хүсээд байна. Харин “Al Jazeera” агентлагийн мэдээлснээр Газын дайнд хоёр талаас амь үрэгдэгсдийн тоо 5000 орчим болоод байгаа бөгөөд Палестины 3000 гаруй иргэн, Израилын 1400 гаруй иргэн амиа алдаад байгаа аж. Израилын талаас Газын зурвас руу цохилт өгч эхэлснээс хойш зурвасаас сая орчим хүн дүрвэж, дүрвэгсдийн олонх нь сургууль, цэцэрлэгийн байранд хоргодож байна. Харин хоргодох байранд ороогүй Египетийн хилийн зорьсон дүрвэгсэд хил дээр гацаад байгаа бөгөөд НҮБ-аас тусламж явуулсан ч илгээмжид саатал гарч, хэдэн хоног гацаанд байгаа гэнэ.

Өнгөрсөн зургадугаар сараас хойш Украины дайны урд шугамаас бага зэрэг ухарч, стратегийн байрлалаа аваад байсан ОХУ ойрын хугацаанд дайралтуудаа эрчимжүүлж болзошгүй гэв. Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийн бослого болон бүлэглэлийн удирдагч Евгений Пригожины нас барсантай холбоотойгоор Оросын армийн Украинд байрлуулсан цэргийн хүч суларсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ Украины дайнд гаргах цэргийн хүч, зэр зэвсэггүй болж байгаа талаар дэлхийн улсуудын тагнуулын албанаас мэдэгдээд байв. Харин түүнээс хойш ОХУ хэд хэдэн оронтой холбоо тогтоосноос Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Москвал айлчилж, хоёр тал чухал гэрээ хэлцэл байгуулсан. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд болсон “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ой тохиолдуулан зохион байгуулж байгаа дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр хэд хэдэн орны төрийн тэргүүн, төлөөлөгчтэй уулзаж, чухал шийдэлд хүрээд байгаа гэнэ.
Тухайлбал, “Бүс ба зам”-ын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхыонг, Тайландын Ерөнхий сайд Сеттха Тхависин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисулит нартай уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад хэд хэдэн оронд айлчилж, хамтран ажиллах тухай ярилцсан гэх мэдээлэл байгаа бөгөөд В.Путиныг Бээжинд айлчилж байхтай зэрэгцэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгос руу ажил хөргөөр хөдөлж байгаа гэнэ. Хэрэв Оросын нөлөө бүхий хоёр төрийн албан тушаалтны хоёр талд хийж байгаа айлчлал үр дүнгээ өгвөл ОХУ ойрын хугацаанд шаардлагатай тусламжаа татаж, Украины дайны фронт руу эргэн хөдөлж, дайралтуудаа эрчимжүүлж болзошгүй байгаа юм байна.

Донбассын төлөөх мөргөлдөөнөөр эхэлсэн ОХУ, Украины дайн 604 дэх өдрөө үргэлжилж байна. Дайны улмаас Оросын арми, “Вагнер”-ын 300 мянга гаруй цэрэг амиа алдаж, шархадсан бол Украины 70 мянган цэрэг амиа алдаж, 100 мянган цэрэг шархдаж, энгийн иргэдээс 40 мянган иргэн амиа алдаж, 70 мянган хүн шархдаад байгаа албан бус мэдээ бий. Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар дайны улмаас Украины 8.2 сая гаруй иргэн гаднын орон руу дүрвээд байгаа аж. “Вагнер”-ын цэргүүд дайны фронтыг орхисноос хойш Украин дайралтаа эрчимжүүлээд байгаа бөгөөд ОХУ-ын хэд хэдэн хот тэр дундаа нийслэл Москва хотод ч цохилт өгөөд байгаа талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд, Украины АНУ-аас тусламжаар авсан олон тооны дроноор Оросын гурван хотод цохилт өгсөн бөгөөд пуужин ч харвасан гэх мэдээлэл байна. Тэгвэл таван сарын хугацаанд фронтоос ухарсан ОХУ-ын дайралтын эхлэл нь цөмийн зэвсгээр айлгах явдал байж болох гэнэ.

ОХУ-ын Төрийн дум цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталж, олон улсад танилцуулж байсан түүхтэй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин рүү айлчлахаасаа өмнө цөмийн туршилтыг хориглох гэрээ, санаачилгыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, эхлүүлээд орхисон гэнэ. Тиймээс ч Владимир Путин Бээжин айлчлалын уулзалтууддаа цөмийн зэвсгийн “түлхүүр”-ээ авч оролцож байгаа бөгөөд олон улсад “Бэлэн” гэдгээ харуулж байж болзошгүй гэж барууны томоохон хэвлэлүүдийн тоймчид онцолжээ.
Одоогоор ОХУ-ын холбоо тогтоосон тусламж авахад хамгийн ойр түншүүд нь БНХАУ, Хойд Солонгос байгаа аж. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нарын хоёр талд хийж байгаа уулзалт, хэлэлцээ амжилттай болсноор Оросын тал дайны “өрөг”-төө шинэ “хүү”-нүүд нэмж, нэмэлт тусламжтайгаар Украины дайны фронт руу давшиж, дайралтуудаа эрчимжүүлэх юм байна.

| ТОЙМ: ДЭЛХИЙ ИЗРАИЛ, ПАЛЕСТИНЫ ӨРӨГТ АНХААРЧ БАЙХ ҮЕЭР НҮҮДЭЛГҮЙ ҮЛДСЭН В.ПУТИН ШИНЭ “ХҮҮ”-НҮҮДЭЭСЭЭ ТУСЛАМЖ АВЧ, ДАЙРАЛТАА ЭРЧИМЖҮҮЛНЭ ГЭВ |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |