ОХУ, УКРАИНЫ ДАЙН
Оросын арми 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украины нутаг дэвсгэр рүү орж, хот, тосгонуудыг эзэлж эхэлсэн ч хоёр орны дайныг олон улс шинжээчид 2014 оны Донбассын мөргөлдөөнөөс хойш эхэлсэн гэж үздэг. Харин 2022 оны хоёрдугаар сард Оросын арми Украин руу нэвтэрсэн нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том дайралт, түрэмгийлэл болсон аж.

ОХУ-ын талаас цохилт өгч, дайралт хийж эхэлснээс ердөө дөрвөн сарын дараа буюу 2022 оны зургадугаар сар гэхэд Оросын арми Украины газар нутгийн 20 орчим хувийг эзэлж, нийслэл Киею хоттой ойролцоо стратегийн томоохон байршлуудад хяналтаа тогтоогоод байв. Харин Оросын армийн гэнэтийн довтолгоотой нүүр тулсан Украины тал бага багаар ухарсаар 2022 оны дөрөвдүгээр сард хамгийн арын фронтоо орхисон байдаг. Улмаар Оросын арми тухайн оны гуравдугаар сард Херсон, тавдугаар сард Мариуполь хотыг эзэлж, Донбасс руу давшилтаа эхлүүлсэн. Ингэхдээ Украины хувьд чухал стратегийн обьектууд руу гал нээж эхэлсэн бөгөөд эрчим хүчний сүлжээ, олон улсын зам, гарцуудыг бөмбөгджээ.

ОХУ, Украины дайн эхэлснээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж, Оросын түрэмгийллийг буруушаан цэргээ Украины нутгаас гаргахыг шаардсан тогтоол баталсан. Гэсэн ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор болоогүй тул Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын армид цэргийн ажиллагаа эхлүүлэх тушаал өгсөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг гэм буруутайд тооцож, олон улсад баривчлах тушаал гаргасан. Түүнчлэн эхлүүлсэн дайнтай нь холбоотойгоор НАТО, Европын холбооны орнууд ОХУ-ын эсрэг олон хориг арга хэмжээ авсан бөгөөд хориг арга хэмжээтэй холбоотойгоор ОХУ, Беларусьд 1000 гаруй компани үйл ажиллагаагаа зогсоожээ.
Донбассын төлөөх мөргөлдөөнөөс эхэлсэн ОХУ, Украины дайны өнгөрсөн зургадугаар сараас эргэн сэргэж, НАТО, Европын холбооны цэрэг, зэвсгийн тусламжтай Украины сөрөг дайралтуудаар үргэлжилж байгаа юм. Тэгвэл дайны улмаас Оросын арми, “Вагнер”-ын 300 мянга гаруй цэрэг амиа алдаж, шархадсан бол Украины 70 мянган цэрэг амиа алдаж, 100 мянган цэрэг шархдаж, энгийн иргэдээс 40 мянган иргэн амиа алдаж, 70 мянган хүн шархдаад байгаа албан бус мэдээ бий. Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар дайны улмаас Украины 8.2 сая гаруй иргэн гаднын орон руу дүрвээд байгаа юм. ОХУ, Украины дайн 596 дахь өдрөө үргэлжилж байна.

Мьянмарын иргэний дайн өнгөрсөн 2021 онд болсон төрийн эргэлтээс ч өмнө үргэлжилж байжээ. Тухайлбал, Качины босогчдын бүлэглэл гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл улстөрчид, цэргийн хүчинтэй 1961 оноос хойш мөргөлдөж байгаа гэнэ. Качины босогчдын бүлэглэл нь улс төрийн хүчин, цэрэг армийн хүчнээс нэгэн хаш уурхай хамгаалдаг бөгөөд хаш уурхайных нь зах зээлийн үнэлгээ 30 гаруй тэрбум ам.доллар байдаг аж.

Качины босогчдын бүлэглэл болон Мьянмарын цэргийн хүчний мөргөлдөөн 2000 он гарснаас хойш хэсэг намжжээ. Харин Мьянмарын цэргийн хүчин төрийн эргэлт хийснээс хойш цэргийн дэглэм, хүчнээс зугтсан иргэд Качины босогчдын бүлэглэлд нэгдэх, тэдний хамгаалалтад орж байгаа аж. Эргэн сануулбал, Мьянмарын цэргийн хүчний удирдлагуудын тушаалаар арми хөдөлж, 2021 оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг барьж байгаа улстөрчдөө барьж, хорьсон. Улмаар Засгийн газрын тэргүүн Аун Сан Су Чид хорих ял ногдуулж, хэд хэдэн улстөрчид цаазаар авах ял ногдуулсан байдаг. Харин энэ үеэс Мьянмарт цэргийн дэглэм тогтсон бөгөөд цэргийн хүчнээс зугтсан иргэд улсынхаа хэдэн талаас Качин мужийг зүглэж, Качины босогчдын бүлэглэлтэй нэгдсэн байна.

Мьянмарын цэргийн хүчин, Качины босогчдын бүлэглэлийн мөргөлдөөнийг олон улсад авч үздэг нэг шалтгаан нь насанд хүрээгүй хүүхдийг цэрэг болгож байгаа явдал. 2012 онд “The Independent” сонинд Мьянмарын армид иргэд хүүхдүүдээ 40 ам.доллар эсвэл уут будаа, савтай шатахуунаар зардаг тухай сурвалжилга гарснаар олон улсын хүний эрх, хүүхдийн төлөө байгууллагууд Мьянмарын иргэний дайнд анхаарал хандуулах болжээ. Качины босогчдын бүлэглэл, Мьянмарын цэргийн хүчний мөргөлдөөнд амиа алдагсдын тухай баттай мэдээлэл байдаггүй бөгөөд зөвхөн Качины босогчдын бүлэглэлээс гэхэд хэдэн арван мянган цэрэг, энгийн иргэн амиа алдсан гэх албан бус мэдээлэл байдаг аж.

ГАЗЫН ДАЙН
Дэлхийн түүхэнд Газын дайн гэж үлдсэн Израилын арми, Палестины хагас цэрэгжсэн “ХАМАС” бүлэглэлийн мөргөлдөөн анх 2008 оны арванхоёрдугаар сард эхэлжээ. Газын зурвас гурван долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа хоёр тал энхийн гэрээнд хүрч, галаа зогсоож байсан аж. 2008 оны Газын дайнд Израилын талаас 1166 хүн, Палестины талаас 1417 хүн амь үрэгдэж байв.

Харин энхийн гэрээнд хүрээд байсан Газын зурвасын мөргөлдөөн 2021 онд дахин сэргэсэн. Израилын арми Газын зурвас руу гэнэтийн цохилт өгснөөр эхэлсэн мөргөлдөөн 10 гаруй хоног үргэлжилж, 500 гаруй хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсаны дараа хоёр тал галаа зогсоох гэрээ байгуулж, цэргүүдээ татаж байв. Гэсэн ч энэ мөргөлдөөн дахин ширүүссэн нь өнгөрсөн амралтын өдөр Палестины “ХАМАС” бүлэглэл Израилын хотууд руу их хэмжээний пуужин харваж, агаар, газар, усан замаар нэгэн зэрэг гэнэтийн цохилт өгснөөр эхэлж байна. “ХАМАС”-ын гэнэтийн дайралттай холбоотойгоор Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэл хийж, “ХАМАС” дайн зарлаж байна” хэмээн мэдээлсэн. Тэрбээр Газын зурвас оршин суудаг Израилын иргэдийг нэн даруй тус зурвасыг орхихыг уриалсны дараагаас Израилын арми Газын зурвас цохилт өгч байгаа юм.

Албан мэдээллээр “ХАМАС” террорист байгууллагын дайралтын улмаас Израилд 1300 орчим хүн амиа алдаад байгаа бол Израилын хариу цохилтод Газын зурваст байсан 500 гаруй палестин амь үрэгджээ. Хоёр талын мөргөлдөөнийг Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Дайн дөнгөж эхэлж байна” гэж мэдэгдээд байгаа. Харин Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас ойрын хугацаанд ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, тохиролцохоор болсноо мэдээлээд байгаа юм. Палестины Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Владимир Путинээс тусламж хүсэх магадлалтай байгааг олон улс шинжээчид хэлж байгаа бөгөөд тус айлчлалаар Палестин цэргийн тусламж авч чадвал хэт даврагч “ХАМАС” бүлэглэлийг дарах ажиллагаа эхлүүлэх гэнэ.

| ДЭЛХИЙН АНХААРЛЫГ ТАТАЖ, ТИВҮҮДИЙГ “ДОНСОЛГОЖ” БУЙ ДАЙН, МӨРГӨЛДӨӨНҮҮД |
|
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |