-“ТВ КОКТЕЙЛ”-ИЙН Э.ЦОЛМОНБАЯР-
Цоомоогийн хүүхэд нас зургаан буудалд дүү нараа харж, чөлөөт цагаараа гудамжинд сагсан бөмбөг тоглож өнгөрсөн гэдэг. Багын л адтай тэр найзуудтайгаа хамт самар түүн зарж, 100-гийн ундааг цехээс 50 төгрөгөөр авч, зах дээр очоод “Интоорын ундаагаа уугаарай” гээд орилж зардаг байж. Тэр багаасаа л ийм хөдөлмөрч, юм бүхнийг туршиж, өөрийгөө сорьж үздэг байсан. Тэрбээр 35 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа сургуулийнхаа шинэ жилийн алиалагч, хөтлөгч хийж, авьяас нь илэрч эхэлсэн байна. Мөн хүүхэд байхад нь ээжийнх нь телевизэд ажилладаг найз нэг өдөр ирээд “Хоёр дүүгээ манайд оруул, гоё хувцсаа өмс” гээд дагуулан явж, МҮОНРТ-ийн киноны сонгон шалгаруултад оруулсан байдаг. Улмаар тэр алтан үеийн жүжигчидтэй хамт анхны кинондоо дүр бүтээж байсан юм.
(9).jpg)
Харин арван жилээ төгсөөд, СУИС-д суралцаж, оюутан ахуй цагаасаа “Шинэ үе” продакшнд ажиллаж эхэлсэн. Монголын хошин урлагийн энэ том айлд жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш нар нөхөрлөж, нэгнээ өнгөлж, өрдөж “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ хүмүүсийг зурагтын өмнө уяж байлаа. Үүний дараа тэд “Намрын синдром”, “Омарын эрэлд”, “Сайн уу амьдрал минь” зэрэг уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон. Эдгээр киног одоо ч үзэхэд тухайн үеийн дурсамж нүдний өмнө “хөвөрч”, догдлол нь мэдрэгддэг. “Намрын синдром” кино тухайн үедээ залуусыг байлдан дагуулж, кино урлагт бас нэг өнгө нэмж байсан. Киноны “Хайрын гүн хордлого” дууг тухайн үед хүн болгон сонсож
“Чи намайг дурлалд уруу татаад
Хайрыг минь нууцхан хулгайлж
Харцыг минь харцаараа булаалаа
Би чамайг ганцхан хараад яахаа ч мэдэхгүй алмайраад
Анхны хайрын гүн хордлогод орлоо” хэмээн амандаа аялдаг байлаа. Энэ киноны буянаар хамтлагийн гишүүд бүгд байрны урьдчилгаа, өөрсдийн студи, техниктэй болж байсан гэнэ. Энэ үеэс л Э.Цолмонбаярын продюсерын гараа амжилттай эхэлсэн байдаг.
(9).jpg)
Цоомоо хамтлагийнхаа талаар “Би "Шинэ үе" продакшны Бооёо /МУГЖ Н.Ариунболд/ ахтай учирсандаа баярладаг. Сургуулийн “Дэвжээ” наадам дээр Бооёо ахыг манай н.Намбал багш урьж авчирсан юм. Улмаар Бооёо ахтай танилцаад, найзалж нөхөрлөсөн. Ээждээ энэ тухай хэлэхэд, биднийг ах дүү болгож өгсөн юм. "Шинэ үе" продакшнд орсондоо баярладаг. Тэнд Өөскө, Аюуш хоёртой уулзсан. Эндээс л бүх зүйл эхэлсэн. Улмаар уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийг байгуулж байсан. Энэ хорвоод надад тохиосон учрал бүхэндээ талархдаг. Хамгийн гол нь өдийг хүртэл цуг байгаа хамтлагийнхаа найзуудаараа бахархдаг. Биднийг амжилт гаргаагүй гэж өнөөдөр хэн ч хэлэхгүй. Батсүмбэрийн Н.Цэнд-Аюуш гэдэг охиныг өнөөдөр танихгүй хүн гэж байхгүй. Энхбаяр, Өөскөг ч гэсэн хүмүүс мэднэ, танина гэсэн" байдаг.
(7).jpg)
Харин өдгөө тэр орон нутагт аялал жуулчлалыг тултал нь хөгжүүлж байна. Өнгөрсөн жил Архангай аймаг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг найруулагч Б.Тамирын хамт төрийн наадмаас дутахааргүй хийсэн. Тэгвэл энэ жил “Ara complex”-д Монголын болон дэлхийн алдартай уран бүтээлчдийг цуглуулж, энэ зуны хамгийн том фестивалийг хийж байна. Ёстой л Монголын хөдөө, цэлгэр уудам талыг тултал ашиглаж, гялалзуулж буй. Өмнө нь түүн шиг ингэж мэргэжлийн түвшинд зохион байгуулж байсан хүн үгүй. Үүнийгээ дагаад орон нутгийн хөгжил нэмэгдэж, иргэдийн ашиг орлого өсөж, зорин очих иргэдийн цуваа тасрахгүй байна. Бараг л найман настай балчраас наян настай буурай хүртэл “Ara complex”-ийг ярьж, тал талаас зорин очиж байна. Харин очсон нэгнийх нь сэтгэл дүүрч, тав тухтай амраад буцаж байна. Энэ жишиг 21 аймагт хэрэгжиж, Э.Цолмонбаяр шиг зохион байгуулж чадах хүн олширвол Монголын хөдөө дэлхийд гайхагдах нь ээ. Монголчууд ч эх орондоо сэтгэл дүүрэн, сайхан аялдаг болох нь тодорхой.
(5).jpg)
Тэр спортод ч адтай, багаасаа сагсан бөмбөг сонирхож, хорхойсож эхэлсэн гэдэг. Одоо “Найзууд” лигт тоглодог билээ. Цоомоо сайн жүжигчин, продюсер байхаас гадна Монголын урдаа барьдаг цөөн хэдэн чадварлаг хөтлөгч нарын нэг. “Яг түүн шиг” нэвтрүүлгийг түүний хоолой, дүр төрхгүйгээр төсөөлөхөд бэрх. Цоомоо тайзнаа гарч ирэхэд сая нэг нэвтрүүлэг "амь" ордог. Түүний “Воов л даааа” гэх үг одоо ч үзэгчдийн дунд трэнд хэвээр. Тэр зөвхөн нэвтрүүлэг хөтлөөд зогсохгүй, бүхий л баяр ёслол, бидний хамгийн жаргалтай мөчүүдэд хамгийн мэдрэмжтэй хөтлөгч байдаг. СТА, жүжигчин Э.Цолмонбаяр тийм л адтай, авьяастай, хөдөлмөрч уран бүтээлч. Урлагийн хүрээллийнхэн нь түүнийг авьяасын ундарга, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай, мэдрэмжтэй хүн гэлцдэг юм билээ.
Ер нь өнөө цагийн урлагт түүн шиг даацтай уран бүтээлч тун цөөн. Эгэл айлын хөдөлмөрч хүүгийн дараагийн том ажил юу байх бол гэх хүлээлт нэгэнт үүсжээ. СТА, жүжигчин Э.Цолмонбаярт цаашдын ажилд нь амжилт хүсье.
(9).jpg)
| МОНГОЛЫН УРЛАГИЙН АДТАЙ “ХҮҮ” Э.ЦОЛМОНБАЯР |
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |