“Эрдэнэт үйлдвэр”-ийн даргын суудал донсолгоотой байна. Зуслангийн хоолны хордлогоос хойш өөдөлсөнгүй, нар ч үзсэнгүй. Г.Ёндон явж, ОБЕГ-ын дарга асан бригадын генерал Т.Бадрал, УБТЗ-ын дарга Х.Хэрлэн нарын “Эрдэнэт үйлдвэр”-т ирж магадгүй гэх бор шувуу нисээд удлаа. Гэхдээ тохироо, тохиролцоо хоёр нь бүрдэхгүй байгаа сурагтай. Гэхдээ, “Эрдэнэт үйлдвэр”-т өөр нэг сонирхолтой зүйл өрнөж байгаа бололтой.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-т эзэн суучихсан гэгдэж буй С.Энхмандах гэгчийг хэн болохыг танилцуулж байна. Хамгийн ноцтой нь, С.Энхмандах нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн халаас нэгтэй хамаатан ажээ. Өөрөөр бол, С.Энхмандах “Эрдэнэт үйлдвэр”-т дураараа дургиж, хууль хяналтаас ч айхгүй хэнхэлзэж буйнх нь цаад шалтгаан энэ байж болзошгүй аж.
С.Энхмандах нь 2009 онд БНСУ-ын Хансо их сургуулийг төгссөн. Ингээд төрсөн дүү С.Амармандахын хамтаар “Гожи бэрри” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаад 2020 оны аравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцааны бодлогын газрын даргаар томилогдож очсон. Ингээд 2022 оны есдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдах авах ажиллагааны газрын даргаар дэвшин ажиллаж байгаа.
Ноцтой нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны газрын дарга С.Энхмандах нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн тун ойрын хамаатан ажээ. Хэр ойрынх вэ гэдгийг нь хоёрхон жишээгээр тайлбарлая.
1. Улсын ерөнхий прокурор асар М.Энх-Амгалангийн гэр бүлийнхний “Талын хишиг пластик” ХХК гэж бий. Тэгвэл С.Энхмандахын төрсөн дүү С.Амармандах нь “Талын хишиг пластик” ХХК-ийн зургаан хувьцаа эзэмшигчийн нэг. Тухайлбал, “Талын хишиг пластик” ХХК-ийг М.Энх-Амгалангийн том охин Э.Ижилмөрөн, бага охин Э.Уянга, М.Энх-Амгалангийн төрсөн эгч М.Оюунчимэгийн охин Б.Гандирс, М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалангийн эхнэр Л.Баярмаа, түүний дүү Л.Жаргалмаа нар тус тус эзэмшдэг.
2. С.Энхмандах нь аав Д.Санжмятав, ээж Я.Өлзий-Утас хоёрын хамтаар Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн аав Гүржавын Магманноровтой “Монбармат-Инженеринг” ХХК-ийг хамтран эзэмшдэг.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны газрын дарга С.Энхмандах нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалантай ойрын хамаатан байх нь, тэгээд болоогүй хэд, хэдэн компаниар халаас нэгтгэсэн байх нь яагаад ноцтой асуудал вэ гэдгийг тайлбарлая. Энэ бол Монголын төр “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг буцаан авснаа үгүйсгэж байгаагаас өөрцгүй агуулгатай.
Тодруулбал, М.Энх-Амгалан 2015-2019 онд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан. Яг энэ үед өнөөх алдарт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэрэг мандсан. Гэтэл М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокурорын эрх мэдлээ ашиглан "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгт холбогдох “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас хууль бусаар худалдаж авсан ноцтой хэргийг зориудаар гацааж, прокуророос буцааж байна гэгдэж байсныг санаж буй байх. Ноцтой нь, үүнийхээ хариуд М.Энх-Амгалан төрсөн дүү М.Бат-Амгалан, хүргэн О.Хонгор нарынхаа нэр дээр байгуулсан “Талын хишиг майнинг” ХХК-аар тухайн үед “Сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшилд байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төмрийн хүдрийг урд хөрш рүү тээвэрлэж, асар их ашиг олсон баримтыг бид дэлгэж байлаа.
Эргэн санавал, 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Сахал” Д.Эрдэнэбилэгээс төрд буцааж авлаа гэж гол усаар нэг найрлах шахуу хөөрцгөөж байлаа, эрх баригчид. Атал одоо “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй хувь, хувьсгалын хамаарал бүхий М.Энх-Амгалангийн хамаатан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг “эзэгнэж” байгаа нь логикгүй биш байна уу. Өөрөөр бол, “Эрдэнэт үйлдвэр”-ийг буцааж аваагүйгээс ялгаа байна уу.
Үргэлжлэл бий.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВААД, ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХАМААТАН С.ЭНХМАНДАХ ГЭХ ЗАЛУУ ЭЗЭГНЭНЭ НЬ ГЭВ ҮҮ |
|
2025-08-19 19:09:30
2025-08-19 16:35:47
2025-08-19 16:26:24
2025-08-19 15:00:50
2025-08-19 14:22:07
2025-08-19 14:16:03
2025-08-19 13:38:12
2025-08-19 13:35:02
2025-08-19 13:07:42
2025-08-19 12:29:09
2025-08-19 11:27:24
2025-08-19 10:30:21
2025-08-19 10:22:23
2025-08-19 10:01:26
2025-08-19 09:58:35
2025-08-19 09:56:49
2025-08-19 09:20:47
2025-08-19 09:13:59
2025-08-19 08:32:48
2025-08-19 08:08:42
2025-08-19 07:00:01
2025-08-19 07:00:00
2025-08-19 07:00:00
2025-08-19 07:00:00
2025-08-19 07:00:00
2025-08-19 07:00:00
2025-08-19 07:00:00
2025-08-19 07:00:00
2025-08-18 16:48:42
2025-08-18 16:13:17
2025-08-18 15:39:05
2025-08-18 15:33:14
2025-08-18 15:00:38
2025-08-18 14:32:26
2025-08-18 13:58:06
2025-08-18 13:41:43
2025-08-18 12:11:20
2025-08-18 11:59:21
2025-08-18 11:30:02
2025-08-18 11:15:38
2025-08-18 11:07:07
2025-08-18 11:03:27
2025-08-18 10:52:16
2025-08-18 10:44:27
2025-08-18 10:33:47
2025-08-18 10:23:56
2025-08-18 10:16:18
2025-08-18 10:11:38
2025-08-18 10:01:03
2025-08-18 09:59:46
2025-08-18 09:41:49
2025-08-18 07:20:00
2025-08-18 07:10:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |