Гэтэл Д.Рэгдэл Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч байхдаа буюу 2012 онд “Гантоонот констракшн” ХХК-ийг байгуулж, барилгын бизнест хүч үзэж эхэлсэн. Өдгөө “Гантоонот констракшн” ХХК-ийг нь бага хүү Рэгдэлийн Хангай нь удирдаж буй. Р.Хангай нь 1980 онд төрсөн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нас чацуу залуу бий.
Ноцтой нь, УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн “Гантоонот констракшн” ХХК нь төсвийн санхүүжилттэй барилгын тендерүүдийг түүдгээс гадна, Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгоход “хувь нэмэр” оруулж буй компаниудын нэг.
Жишээ нь, “Гантоонот констракшн” ХХК нь:
.jpg)
Цаашилбал, УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн “Гантоонот констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн IX хороо, Ерөнхий боловсролын IV сургуулийн ард, олны хэлж дадсанаар Дөлгөөн нуураас 32-ын тойрог явах зам дагуу “Дөлгөөн нуур апартмент” I, II, III, IV нэртэй хотхонуудыг барьж, борлуулж буй. Өнгөрөгч 2024 онд “Дөлгөөн нуур апартмент-4” хотхоныхоо эхний ээлжийн 96 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Орон сууцнууд нь 37м2-77м2 талбайтай, нэг м2 нь 4.4 сая төгрөгийн үнэтэй. Дунджаар 50м2-аар тооцвол, 96 айлын орон сууц нь 21.1 тэрбум төгрөгөөр зарагдана гэсэн үг юм. Уг нь УИХ-ын гишүүн Д.Рэгдэл 1976 оноос Шинжлэх ухааны академид ажиллаж, сүүлийн 23 жил Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр нь ажилласан. Энэ намтарт нь төр, түмэн хүндэтгэл үзүүлж, Төрийн соёрхол хүртээж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, сүүлд 2021 онд Төрийн дээд шагнал Сүхбаатар одонгоор мялааж байлаа. Насыг нь бодсон ч, намтрыг нь харсан ч төрийн түшээдэд үлгэрлэл болох ёстой хүн. Харамсалтай нь, тэр төрөөс хэрхэн тендер авахыг, гэр хорооллын газрыг хэрхэн чөлөөлүүлж, орон сууц болгож яаж худалдахыг хэний ч санаанд оромгүйгээр үлгэрлэх нэгэн бололтой. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь чимээгүйхэн тендер түүж, бетонон ширэнгэ “босгож” ажлыг гарддаг байсан гэхээр бусдаас нь юу ч хүлээх билээ.
| ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |