• Өнөөдөр 2025-08-19

Маргааш Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орно

2025-08-19,   155

Маргааш буюу 2025 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хот орчмоор өглөөнөөс эхлэн оройдоо, шөнөдөө ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
 
Иймд:
  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмын ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Маргааш Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188