• Өнөөдөр 2025-10-16

ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ

       “Эрдэнэт хивсний үйлдвэр”-ийн туслахаас ажлын гараагаа эхлүүлсэн Дамбын Батлут Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж, улс төрд хөл тавьсан. 2008 онд Орхон аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, аймгийнхаа намын дарга болсноор Эрдэнэтийн МАН-ыг “атгах” болсон. 2016 оноос Орхон аймаг бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар дөрвөн жил ажиллаж, тойргоо тордсоор  2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Угтаа бол Д.Батлут УИХ-ын сонгуульд хоёр удаа сонгогдохдоо улс төрд мерит зарчмаар шат ахисан, “шударга” улстөрчийн “имиж” бүрдүүлж ирсэн нэгэн. Гэвч үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрт ноёрхлоо тогтоосон МАН-ын томчуудаар крандуулагсдын нэг юм. Д.Батлутыг Орхон аймгийн Засаг дарга болтол дээш нь татаж, гишүүн болох гүүрийг нь тавьж өгсөн хүн бол нутгийнх нь ах Чимэдийн Ганзориг гэгч. Өөрөөр хэлбэл, Ч.Ганзоригийг нэгэн цагт “Эрдэнэт” үйлдвэрт ноёрхлоо тогтоож явахад нь түүнийг дагасан залуучуудын нэг нь Д.Батлут байсан. Ингээд Ч.Ганзориг Стандарт банкны хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагын хаалга татсанаар нутгийн дүү Д.Батлут нь түүний улс төрийн үйл хэргийг үргэлжүүлж, түүний хар түүхийг “баллуурдсаар” өдийг хүрсэн гэгддэг.

      Д.Батлут хувьдаа компанигүй, жилийн 63 сая төгрөгийн орлоготой, 180 сая төгрөгийн орон сууцтай хэмээн хөрөнгө орлогоо тун даруухан мэдүүлсэн нэгэн. Түүний хөрөнгө орлогын дээрх мэдүүлгээс харахад тэрбээр гэр бүлээрээ эрхэлдэг бизнесгүй төсвийн цалингаар амьдардаг, төрийн алба хаагчдын нэг гэсэн үг.

АТГ-Т ШАЛГУУЛЖ БАЙСАН Л.БАТЛУТЫН ХЭРГҮҮД ХААНА ЗАМХАРСАН БЭ

   

 Д.Батлут Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гэх хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгуулж байсан хар түүхтэй нэгэн. Тодруулбал, иргэн Б.Цэцэгмааг ХАДС-гаас Хөнгөн блокны үйлдвэр барих зориулалтаар 50 сая төгрөг зээлэхэд нь тухайн үеийн Орхон аймгийн Засаг дарга байсан Д.Батлутыг албан тушаал, танил талаа ашиглан олгуулсан хэмээх гомдол АТГ-т очиж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг “тоносон” улстөрчдийн жагсаалтад Л.Батлут албан ёсоор “орж” байлаа. Үүнээс удалгүй тэрбээр дахин АТГ-ын хаалгыг татсан байдаг. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой 579 сая төгрөгийг газрын төлбөрт суутгах замаар зургаан жийп машин болгосон гэх асуудал дэгдэж, түүнийг шалгаж байлаа. Гэхдээ дээрх асуудлууд тэгсхийгээд намжиж, өдгөө ч хэрхсэн нь тодорхойгүй байгаа билээ.

Д.БАТЛУТЫН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД ЭРДЭНЭТИЙГ “ЭЗЭГНЭЖ” ЭХЭЛСЭН ҮҮ

Орхон аймаг тэр дундаа Монгол Улсын саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-т Л.Батлут дархан эрхтэй болж, ураг төрлийнхөн төдийгүй цүнх баригчдаа ч ажилд томилуулсаар байгаа мэдээлэл хэвлэлээс салахаа болиод удаж байна.

       Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-т Д.Батлутын эхнэр Ч.Эрдэнэсувд, хадам эгч Ч.Эрдэнэчимэг, том хүү Б.Есүхэй нар нь ажилладаг аж. Батлутын Есүхэй нь “Хосцогт”, “Азтогтох” гэх хоёр компанид эзэмшигчээр бүртгүүлсэн.  “Азтогтох” ХХК-ийг Бадамсүрэнгийн Баттогтох, Батжаргалын Халиун нартай хамтран эзэмшдэг. Бадамсүрэнгийн Баттогтох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Түүнчлэн Д.Батлут туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхбаярыг Баян-Өндөр сумын Засаг даргад өрсөлдүүлэн томилуулаад багагүй хугацаа өнгөрөөд буй. Өөрөөр хэлбэл, Д.Батлутын Орхон аймаг дахь ноёрхол одоо ч албатуудаар нь дамжин үргэлжилж байгаа бөгөөд цаашлаад төрийн тендерүүд, төсөл хөтөлбөрүүдийг зохицуулсан шиг бие нь ордонд ч бэлчээр нь Орхондоо байсаар байна.

 

 


ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-25 11:07:04
    Зочин: Эрдэнэтээс гарч төрд очсон харин ч Эрдэнэтийн төлөө ганц дуугарч яваа нэгнээ доош хийх гэсэн атаархагч нарын шээс алдалт. Аль Батлутаас өмнөх Ганзориг энд түй ч түүний замналд хамаагүй. Албан тушаал горилогч нар өөрсдийгөө хөгжүүлж энэ хүнтэй тэмцэлд. Харин ч Батлут шиг Эрдэнэтээ гэсэн чин сэтгэлтэй хүн УИХ-д чин дутагдаад байна. УИА- д зангарагтай явуулын биш төлөөл байж гэмээ нь Дархан шиг хөрөнгө оруулалт аймагтаа авч чадна. Одоо л дөнгөж нэг төлөөл ЗГ- т багтаж чадлаа. Бие биенээ хэмлэх биш дэмнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-23 16:58:54
    ATG: Lutiig shorond hij shalgah estoi 10 terbumiin hereg ni bas baigaa baih zasag darga baihdaa mash ih ******** hulgai hiisen erdeneted ih haafiin tsuvaa geed oron suustniivhoroolol bariulj uksiin tusviin mungu ugaaj uurduu ih hemjeenii ashig olson baih zalitai horchin hulgaich shvvv erdeneyiin ve veiin darga nar bvgd uksiin tusviin munguur oron suutsnii horoolol barij irgeded indur vneer zarj tusviin mungiig ugaaj bgaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-21 10:28:04
    Hkkk: Ene hun zasag darga bolood erdenet eruusu hugjihgui zam ene terees eheld zugr huduu bolson arai denduu irj nuuj irj bga humuus arai denduu yu bna arhichid bubuu nartai bolson aimag bna ulsin ih hurald garaad ch nemergui bna shu bur denduu bna erdenet tom uul uurhaiga dagaad ug hugjdug bhad suuliin jiluuded zugr sumiin tuwuus ch door bolson aimag bna erdenet hot gd yamar goy hot blaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-20 20:51:49
    Иргэн : Одоо хулих Хурандаа Хүрэлсүхийн суганы үс болж Орхон аймгийг надад даатагчих гэсэн сурагтай!!! Сөрөг хүчин байхгүй болхоор бардам байдаг!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-20 20:49:28
    Иргэн: Ямар даруухан бичээ вэ хө!!! Эрдэнэт хивс ХХК ачигчаар ажиллаж байгаад цөвүүн цаг ирэхэд зэвүүн бохир улс төрд эрэлт буцалтгүй живсэн төлгөн МАН -АН мафиуудын нэг мөн!!! Дээд сургуулийн дипломыг авахын тулд дээр сургуулийн багштай гэрэлсэн тучий!!! Заль мэх нь тулчихсан албин чөтгөр!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-19 09:38:49
    Батлут: Эрдэнээ гэх залууг үхтэл нь зодсон, 2 3 жил эмнэлэгээр явсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-18 14:34:13
    Оюун: Хүнииг ашиглаад хаядаг ялангуяа хөгшин хүмүүсииг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-18 10:22:37
    эрдэнэтийн иргэд: Орлхн аймаг төлөвлөлтгүй баригдаж байгаа ихэнх барилга тэдгээрийн газрын наймааг батлут хэмээх луйварчин базаад дууссан. аймгийн удирдлагын баг тэр чигтээ хулгай дээд зэргээр нүүрэлсэн тэрний гарт байна, дээрээс гок-ийн удирдлагын бүх түвшинд намын нэр барьсан хулгайч нараа шургуулаад эхэлсэн. одоо гокын дээр дооргүй оруулаагүй намчин гэж алга. орхон аймаг удахгүй нурахад ойрхлн болсон. атг, эрүүгийн цагдаа мэдсэн ч мэдээгүй мэт таг дүлий.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188