• Өнөөдөр 2025-08-18

ОБЕГ-ЫН АЛБА ХААГЧИД СПОРТЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан олон төрөлт спортын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амжилттай оролцлоо. 
Тэмцээний боулингийн төрөлд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алтан медаль хүртэж, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Мөнхцэцэг шалгарсан бол дартсын төрөлд багийн амжилтаар хүрэл медал хүртжээ. Энэхүү тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, Дотоодын цэргийн штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, ДХИС-ийн 11 багийн 140 гаруй тамирчин оролцож, боулинг, дартс, буудлага, биллиард гэсэн 4 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
 

ОБЕГ-ЫН АЛБА ХААГЧИД СПОРТЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188