• Өнөөдөр 2025-08-18

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ УТАС ШАТАЖ, ГАЛ ГАРСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

Баянзүрх дүүрэг 43 дугаар хороо цахилгааны утас шатаж гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 17-ны 17:19 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аравдугаар ангийн алба хаагчид иргэн Э-ийн эзэмшлийн 38 метр квадрат нэг өрөө байрны цахилгааны монтаж, тус байрны дээврийн хөндийн 3х4 метр хэсэг шатаж байсныг унтраажээ. Онцгой байдлын албанаас дараах зөвлөгөөг хүргэж байна.
 
Гэмтэлтэй унтраалга залгуур ашиглахгүй байх
Олон залгаастай утаснаас зайлсхийх
Унь тооно орны толгойд цахилгаан утас ороохгүй байх
Цахилгаан хэрэгслээ залуураар нь салгаж хэвших
Олноор нь залгахаас зайлсхийх
Залгуурыг эрчлээг нь гаргаж хэрэглэх
Үйлдвэрийн баталгаа гэрчилгээтэй халаагуур сонгох
Холболтыг мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл зөвлөгөө авах нь болзошгүй эрсдэлээс хамгаална.
 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ УТАС ШАТАЖ, ГАЛ ГАРСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188