Жүжигчин Ц.Номин, У.Уянга хоёр нэгдэн “Melon film”-ийг байгуулж, “ДДэш” телевизтэй хамтран эл киног бүтээжээ. Ингээд гол дүрийнх нь нэг болох Сараагийн дүрд Б.Хунцэнгүүн тоглосон байна. Бид энэхүү бичвэрээрээ эл киноны гол дүрийн гурван эмэгтэй болох тус жүжигчдийн тухай уншигч танд онцлон хүргэж байна.

“Хайрын клуб” кинонд анхлан гол дүр бүтээж, СУИС-ийн жүжигчний ангид суралцан, төгсөх жилээ “Фантастик” продакшны “37-р Точка” киноны Солонгын дүрд тоглож, үзэсгэлэнтэй, хэрсүү дүрүүдээрээ үзэгчдийн хайрыг татдаг уран бүтээлчдийн нэг бол Ц.Номин. Анх Солонгын дүрд тоглох болж, зохиолтойгоо танилцсан тухайгаа “Хүний санаанд багтамгүй зүйл их байсан. Анх зохиолоо уншиж байхдаа л “Хүүе, би ингэх юм уу. Ийм юм хийж болох юм байх даа” гэж гайхдаг байсан. Тэгэхдээ зохиолын дүр ямар байхаас үл шалтгаалж жүжигчин тухайн дүрээ гаргах ёстой. Солонго бол гэр бүлийн халуун, дулаан, гэгээн байдлыг бүтэн авч үлдэх оролдлогыг үргэлж хийдэг цагаахан, эрх охин. Үнэхээр дүрээ хайрлахгүй байхын аргагүй л дээ. Бусад дүрээс илүү сэтгэл хөдлөл өндөртэй санагдсан” гэж ярьсан байдаг.
Мөн тэр “37-р Точка” киноноос гадна “Хүний цаана”, “Манан зүсэгч”, “One night”, “Hight school”, “Манайд ирсэн дурлал” зэрэг олон киноны гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн. Эдгээрээс “Манайд ирсэн дурлал” киноны дүр нь хөгжилтэй, хөгтэй, цайлган цагаан Ц.Номинг бидэнд нээн харуулсан нь сонирхолтой байв. Ингээд харахаар түүний хувьд амьдрал дээрээ илүү хэрсүү, шулуун шударга, зоригтой, хатуу чанга байж чаддаг бол дүрүүд нь эсэргээрээ эрх танхи, гэнэн цайлган, дураар байдаг гэмээр. Багаасаа хөтлөгч, нэвтрүүлэгч, жүжигчин болохыг мөрөөддөг байсан түүний хувьд өнөөдөр мөрөөдлөө биелүүлэн яваагийн зэрэгцээ ээжийнхээ урлагийн хүн болох мөрөөдлийг ч давхар гүйцээн биелүүлж яваагаараа бахархан ярьдаг юм билээ. Одоо харин үзэгчид түүнтэй эдгээр өдрүүдэд уран бүтээлч найзтайгаа хамтран шинэхэн фильмээ нээж, анх удаа продюсераар нь ажилласан, “Хундага дүүрэн хов” киноных нь Энхмаагийн дүрээр “уулзаж” байна. Эл бүтээл бүх кино сангуудаар гарч байгаа юм. Авхаалжтай, сэргэлэн дүрийн эзэн түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
“Фантастик” продакшны “18 нас би чамд хайртай” кинонд анхлан дүр бүтээж, дараа нь “37-р Точка” киноны Сувдаагийн дүрийг бүтээсэн У.Уянгыг бид мөн цөөнгүй дүрээр нь мэдэх билээ. Тэр дундаа чинээлэг айлын эрх танхи, энхрий зөөлөн, ихэмсэг бардам охин болох Сувдаагийн дүрээр нь андахгүй. Анх “37-р Точка” кинонд тоглох болсон талаараа тэрбээр “18 нас би чамд хайртай” кинонд тоглосноос хойш хүүхэд гаргаад хэсэг гэртээ байсан. Тэр үедээ фэйсбүүкэд тайрмал үстэй зургаа оруулаад “Үсээ тайрчихдаг юм бил үү” гэх пост оруултал Б.Тамир ах над руу яриад, “Чи үсээ тайруулахгүй шүү. Чамайг нэг кинонд тоглуулахаар ярьж байгаа. Студид ирээд уулзаарай” гэснээр анх зохиолоо уншаад, орохоор шийдсэн. Сувдаа бол гэнэн, аз жаргалтай, дэврүүн охин шүү дээ. Энэ ч утгаараа эмэгтэй хүн бүрийн дотор Сувдаа байдаг болов уу гэж боддог” гэж ярьсан байдаг.
Түүний хувьд багадаа циркт уран нугардаг байж байгаад дараа нь бүжиглэдэг болж, урлагтай салшгүй холбоотой байсаар кинонд жүжигчнээр ажиллах болжээ. Түүний тоглосон өөр нэгэн дүр бол “No Rules” киноны дүр. Тэгвэл тэр энэ удаад найзтайгаа хамтран фильм байгуулж, анхны киногоо хүргээд буй нь “Хундага дүүрэн хов”. Мөн гол дүрийн нэг болох Намуунгоогийн дүрээр уулзаж байна. Энэ удаад тэр эрх танхи, энхрий хонгор Сувдаагаас тэс ондоо хөгжилтэй, дэггүй дүрийг бүтээсэн байна лээ. Налайхад бага нас нь өнгөрч, багаасаа л хот руу циркийн дугуйландаа микронд суугаад явчихдаг биеэ даасан, хэрсүү байсан нь кино гэх цаг наргүй, ачаалал өндөртэй, нөр их хөдөлмөр шаардсан салбарт амжилттайгаар хүч үзэж, өөрийгөө сорьж чадварт сургасан гэнэ. Түүнд уран бүтээлийн их амжилт хүсэж, хамтран байгуулсан шинэхэн фильмээсээ үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн олон сайхан бүтээл хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Б.Хунцэнгүүнийг бид “Хазаар цэцэгсийн дуулал”, “Гэгээн учрал”, “No Rules”, “Миний хайртай Пабло”, “Үүрдийн хайр”, “Улаан цэцэг”, “Өв залгамжлагч”, “Эрдэнэсийн арал”, “Тусгал” тэргүүтэй олон киноны гол болон туслах дүрд тоглосныг мэдэх билээ. Тэдгээрийн дотроос үзэгчид ХХ зууны манлай эмэгтэй, Төрийн шагналт, зохиолч С.Удвалын амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн “Улаан цэцэг” кинонд залуу Удвалын дүрийг бүтээснээр нь илүүтэй андахгүй билээ. Нэгэн зуунд өөрийн үйл хэрэг, бүтээсэн гавьяа, туурвисан зохиол, бүтээлээрээ манлайлан амьдарч, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө дуу хоолой болж явсан сэхээтэн эмэгтэйн залуу насанд тоглоно гэдэг ямар ч залуу уран бүтээлчид олдох ховор боломж. Ц.Хунцэнгүүн энэ дүрийг үнэхээр ч бардам, ихэмсэг, зарчим журамтай нь өв тэгш сайхан бүтээж чадсан гэдгийг үзсэн хэн бүхэн санал нэгдэх биз ээ.
2021 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр оюутан ахуй байхаасаа л кинонд тогложээ. Ихэвчлэн дурлалт бүсгүйн дүрд тоглодог түүний хувьд мөн онцлог нэг дүр бол “No Rules” киноны дүр. Хүчирхийлэгч, харгис хүний эрхэнд амьдарч, эрх чөлөөгөө боогдуулж байгаа ч хэзээ нэг өдөр охинтойгоо хоёул амар тайван сайхан амьдарна гэж итгэдэг эмэгтэй. Энэ удаад харин тэр “Хундага дүүрэн хов” киноны гол дүрийн нэг болох Сараагийн дүрийг бүтээсэн байна. Үеийн эмэгтэй уран бүтээлч дундаа тоглосон кино, оролцсон уран бүтээлээрээ тоо илүү, дүр бүхнээ чадварлаг бүтээдэг түүнд амжилт хүсье. Түүний дүрүүд энхрий зөөлөн мөртлөө эрх дураар, итгэлтэй, зоримог, тэгсэн мөртлөө тэрслүү.
| ТЭДНИЙ БҮТЭЭСЭН “ХУНДАГА ДҮҮРЭН ХОВ” |
|
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |