• Өнөөдөр 2025-08-19

Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Багш нарын зүгээс Боловсролын сайдад орон сууцны хүртээмж болон цалингийн бодитой нэмэгдлийн талаар шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагад дорвитой хариу өгөхгүй бол есдүгээр сараас ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь багшийн нэмэлт чиг үүрэг, ачаалалтай уялдуулан цалин хөлсний бүтцэд шинжилгээ хийх, багшийн цалинг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилготой юм.
 
Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтсан байна.
 
Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2025 оны наймдугаар сарын 30- наас өмнө танилцуулна.

Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188