Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга, Үндэсний шигшээ баг, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо 120 дугаар ангийн тамирчин, ОУХМ Ганзоригийн Ануужин Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул юм билээ. Тэрбээр 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс н хоёр хүрэл медаль хүртэж байсан бол 2023 онд амжилтаа ахиулж 64 кг-ын жинд гурван алтан медалийг хүртэж Ази тивийн аварга болсон юм. Харин 2024 онд Узбекистаны Ташкент хотод болсон Ази тивийн аваргын 64 кг-ын жинд огцом өргөлтөөр 91 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртсэн билээ.

Ази тивийн аварга, ОУХМ Ганзоригийн Анужин хүндийн өргөлтийн спортоор 12 дахь жилдээ хичээллэж байгаа. Анх тэр 2010 оноос хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн гэдэг. Өвлийн улиралд хөнгөн атлетикийн тамирчид гадаа бэлтгэл хийх боломжгүй байдаг тул хүндийн өргөлтийн зааланд хүчний бэлтгэл хийж байгаад энэ спорттой холбогдсон гэсэн. Нэгэн удаа хүндийн өргөлтийн тэмцээн болж, оролцох тамирчны тоо дутаад байсан тул багш нар түүнийг техник заалгуулаад тэмцээнд оролцохыг санал болгож л дээ. Улмаар бэлтгэл хийж эхэлтэл багш нар “Хүндийн өргөлтийн техникийг ийм хурдан сурдаг тамирчин ховор байдаг юм аа. Чамд төрөлхийн авьяас байна, хүндийн өргөлтөөр хичээллэж үзэх үү” гэсэн санал тавьснаар хүндийн өргөлтийн тамирчин болсон түүх эхэлжээ.
Түүний сонгосон зам зөв байсан нь УАШТ-д найман удаа түрүүлж, улсын рекорд, дээд амжилтыг хэдэнтээ тогтоож, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтуудаас нь харагдана. Ялангуяа 2023 оны Азийн аваргын алтан медаль түүний хувьд хамгийн эрхэм. Өмнөх жил нь тивийн аваргаас хүрэл медаль аваад байсан тул тэрхүү тэмцээнд “Ногт ганзагалаж” очсон нь мэдээж. Өмнөд Солонгосын Жинжү хотноо зохион байгуулдсан хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөснөөр Монголын хүндийг өргөлтийн тамирчдаас Азийн аварга болсон хоёр дахь тамирчин болсон билээ. ОУХМ Г.Анужин Азийн аварга болохдоо арын тамирчнаасаа дөрвөн килограмын илүү өргөж, алтан медаль хүртсэн юм.

Харин Г.Анужин Ази тивийн аварга болсон амжилтаа их л даруухан байдлаар “Тухайн үед бэлтгэл маш сайхан ханасан болохоор өөртөө итгэлтэй байлаа. Багш надад чиний цаг ирсэн, чи хангалттай бэлтгэгдсэн гэх зэргээр дэмжиж, урмын үг хэлэн, урамшуулж байсан нь ч амжилттай өргөхөд нөлөөлсөн. Ер нь бие эрүүл, бэлтгэл ханасан тамирчин сэтгэл зүй сайтай байдаг юм билээ. Азийн аварга болох тэр мэдрэмж үнэхээр гоё байсан. Мэдээж мөнгө, хүрэл медаль үнэ цэнэтэй л дээ. Гэхдээ алтан медаль авч, төрийнхөө дууллыг сонсох хамгийн эрхэм байлаа” гэж хариулж байлаа.
Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэгийн орыг залгаж, дэлхийн дэвжээнээс медаль зүүх том зорилго, том хүсэл, мөрөөдөл Г.Анужинд бий. Харин энэ талаар Г.Ануужин “Үнэнийг хэлэхэд ДАШТ-ий медаль тийм ч хол санагддаггүй. Бие эрүүл болж, формдоо ороод ирэхээр болох л байх. Дэлхийн аваргаас медаль авах хэмжээний өргөлтийг бэлтгэл дээр олон удаа хийж байсан. Бүх юмны тохироо бүрдэнэ гэж байдаг. Тэр мөч нь хараахан ирээгүй байгаа юм болов уу. ДАШТ-ээс медаль авч, М.Анхцэцэгийнхээ амжилтын буухиаг үргэлжлүүлэх чинь хүсэл, зорилго надад байдаг” хэмээн ярьж байсан юм.

Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сард Бахрейн Улсын Манама хотод болсон ДАШТ-д бага зэрэг зовуурьтайгаар 71 кг-ын жинд оролцож, огцомоор 98 кг, түлхэлттэй өргөлтөөр 117 кг, нийлбэрээр 215 кг өргөсөн амжилтаар жингийнхээ 28 тамирчнаас 17 дугаар байрт орж, санасан хэмжээндээ өрсөлдөж чадаагүй. ДАШТ-ээс ирсэн даруйд бэртлээ эдгээхэд анхаарч эхэлсэн хэдий ч бэртэл нь гүйцэд эдгэрч амжаагүй байхад 2025 оны УАШТ-д өрсөлдсөн билээ. Г.Анужин 2025 оны УАШТ-д түрүүлж, улсын аваргын ес дэх алтан медалиа авахыг хүссэн байх. Тэрбээр гам барьж, бүрэн эдгэрэхийг хүлээлгүй, тэсвэр, тэвчэээр заан УАШТ-д өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн билээ.

Г.Анужин “Миний найз, дэлхийн аварга, МУГТ М.Анхцэцэг шигшээ багийн тамирчдад урам зориг, зөв үлгэр дуурайлал болж яваа. Анхаа хувь хүнийхээ хувьд мэдрэмжтэй, авьяастай. Сэтгэл зүй өндөртэй, дайчин тамирчин. Анхаа бидэнд “Монгол хүн” дэлхийн аваргаас алтан медаль авч болдог юм аа гэдгийг яруу тодоор харуулсан. Энэ том үлгэр дуурайлал, бодит жишээг бид харж, урам зориг, эрч хүчээр биеэ цэнэглэж явдаг даа. М.Анхцэцэг дэлхийн аварга болох, дэлхийн медальтан болох боломж нөөц байна аа гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан. Тийм болохоор бид М.Анхцэцэгийнхээ гаргасан тэр замаар, тэр жимээр л явж байгаа. Шигшээ багт ийм мундаг тамирчин байгаа нь том аз завшаан шүү” хэмээн хэлсэн нь бий.
| АЗИЙН АВАРГА Г.АНУЖИНД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХ БОЛОМЖ БИЙ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |