• Өнөөдөр 2025-08-19

Монголын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг нислэг үйлдлээ

2025-08-19,   133

 

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт түүхэн үйл явдал болж, анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэхийн баг олон улсын нислэгт гарлаа.

Энэхүү нислэгийн багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан байна. Үүнд:

Нисгэгч нар: Паула Бабински, Х.Энхжин, Н.Сод-Эрдэнэ

Агаарын хөлгийн үйлчлэгч нар: Б.Баярцэцэг, Ц.Саруулхишиг, Т.Намуун

Инженер: С.Хаш

Тэд Улаанбаатараас БНХАУ-ын Эрээн хот руу нислэг үйлдэж, буцаад эх орондоо амжилттай буцан иржээ.

Энэхүү түүхэн нислэг нь эмэгтэйчүүдийн ур чадвар, манлайллыг харуулсан, Монголын иргэний нисэхийн салбарт шинэ жишиг тогтоосон чухал үйл явдал болж байна.



Монголын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг нислэг үйлдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188