• Өнөөдөр 2025-08-18

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА НАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДЛАА

2025-08-18,   253

Ардчилсан намын үндэсний бодлогыг хорооны гишүүд Ардчилсан намын дарга нарыг огцрохыг шаардаж мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр 2016, 2020, 2024 онд Ардчилсан нам гурван удаа сонгуульд ялагдлаа. Ардчилсан нам муудаа ялагдаад, МАН сайндаа ялаад байгаа юм биш. Ардчилсан намын удирдлага, сүүлийн үед дарга байсан хүмүүсийн үл ойлголцол,тэмцэл. 2024 онд болсон сонгуулиар Ардчилсан намыг удирдаж орсон хүмүүс улс төрийн эр зориг, харизм гаргаж чадаагүй. Зориггүй, аймхай, хулчгар байсан. Энд ард түмэн эгдүүцэж Ардчилсан намыг сөрөг хүчин болгосон. Өнөөдөр Ардчилсан нам эзэнгүй,даргагүй байна. 21 аймаг, ес нь дүүргийн ихэнхэд нь ялагдсан. Ялагдсан бол ажлаа өгөөд явах ёстой, дүрмээрээ огцорсон.  Ардчилсан намыг удирдаж байсан дарга “Би огцорлоо, ажлаа өглөө” гээд хэдэн сарын өмнө хэлсэн одоо байхгүй. Ардчилсан нам эзэнгүй,энэ улс оронд юу болоод байна. Өнөөдөр эдийн засгийн байдал ямар хүндэрч байна. Ерөнхий сайд “Энэ өвөл маш хүндэрнэ, бензин түлшгүй болно” гэсэн. Цахилгаан станцууд  дэлбэрсэн байж байна. Энэ дээр Ардчилсан нам эрх барьж байгаа бол иргэдийнхээ тал зогсож чадаж байна уу, Ардчилсан намыг эзэнгүйдүүлж байгаа энэ намын удирдлагуудыг бид албадан татан буулгана. Үндэсний бодлогын хорооны 200 гишүүн гарын үсгээ зурсан.Бүх шатны намын дарга нарыг шинээр сонгох ёстой” гэв. 
 

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА НАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188