• Өнөөдөр 2025-08-18

Хичээлийн хэрэгслийн багц 25.000- 109.000 мянган төгрөгийн үнэтэй байна

Хичээлийн шинэ жил болоход хуруу дарам цөөхөн хоног үлджээ. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэх ажилд хэдэн хоног зарцуулдаг билээ. Улаанбаатар хотын зарим номын болон бусад дэлгүүрүүд “Хичээлийн хэрэгслийн багц” гаргажээ. Бид энэхүү багцын үнэ ханшийг сурвалжиллаа.

“АЗХУР” НОМЫН ИХ ДЭЛГҮҮР
Болор судар хэвлэлийн газрын дурын номоо худалдан аваад үнийн дүнгийн 30%-д нь бичиг хэргийн хэрэгсэл авах боломжтой. Энэхүү хямдралд нийтийн болон хүүхдийн бүх ном хамрагдана. Урамшуулал 09/01 хүртэл үргэлжилнэ.
 
“МИР” НОМЫН ИХ ДЭЛГҮҮР
Мир номын дэлгүүр хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хичээлийн хэрэгслүүдээ 20% хямдрал зарлажээ. 
May be a graphic of text
 
“БЭХЭН ХЭЭ” ХХК ПРИНТЕРИЙН ХОР, БИЧИГ ХЭРГИЙН ХУДАЛДАА
Цэцэрлэгийн бүлгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийн багц худалдаанд гаргажээ. Бүлгээсээ хамаарч 25.000-60.000 төгрөг байна.
 
 
“ШИДЭТ ШОГОЛ” БИЧГИЙН ХЭРЭГСЛИЙН БӨӨНИЙ ТӨВ
Шидэт шогол бичгийн хэрэгслийн бөөний төв цэцэрлэгийн болон сургуулийн хүүхдийн багц төрлөөсөө хамаарч 99.000-109.000 мянган төгрөгийн үнэтэй байна.
Бага ангийн багц- 109.000 төгрөг
Дунд, ахлах ангийн багц- 99.000 төгрөг
 

Хичээлийн хэрэгслийн багц 25.000- 109.000 мянган төгрөгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188