Ц.Идэрбат УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа “огцом” баяжсан. Тэрбээр 2020 онд 266 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, хашаа, байшинтай гэж хөрөнгөө мэдүүлсэн байдаг. Мөн өмчлөх эрхийн гурван газартай, дотоодын хадгаламждаа 15 сая төгрөгтэй, гэр бүлийн орлогоо 40 сая, өөрийн орлогоо 22 сая, нийт хөрөнгө нь 500 сая хүрэхгүй төгрөг гэж мэдүүлж байжээ. Гэтэл ганцхан жилийн дотор хөрөнгө нь тэрбум болж нэмэгдсэн. Тодруулбал, тэрбээр 2021 онд 795 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, хашаа, байшин, өвөлжөөтэй болжээ. Түүнчлэн жилийн орлогоо 122 сая, гэр бүлийн орлогоо 40 сая, дотоодын хадгаламж нь 41 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Ингэснээр нийт хөрөнгө нь тэрбум “хол” давж, төрөөс “төрсөн” тэрбумтнуудын эгнээнд 365 хоногийн дотор орсон байдаг.
.jpg)
Ингээд зогсохгүй төгссөн тодорхой сургуульгүй төрд ажилласан туршлага нь Засаг даргаас “хэтрээгүй” Ц.Идэрбат “Хэнтий телевиз”-ийн 50 хувийг эзэмшдэг. Түүний эхнэр Санжмятавын Болортунгалаг нь хүнсний дэлгүүр, автомашин угаалга, моторт тээврийн хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэргүүн их наяд” ХХК-ийг эзэмшдэг. Харин Ц.Идэрбатын аав Ж.Цагаанхүүгийн нэр дээр “Тэнгэрийн буян” гэх ХХК бүртгэлтэй байдаг. Уг компани нь мөн л хүнсний дэлгүүр, оёдлын цехийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, жирийн нэгэн хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээ эрхэлдэг гэр бүлийн хөрөнгө орлого өдөр өдрөөр ийн өсөж байгааг хууль, хяналтынхан анзаарсан ч Ерөнхий сайдын фракцын хүн гээд одоохондоо “чимээгүй” байгаа бололтой.
Ноцтой нь, Ц.Идэрбат, аав Ж.Цагаанхүүтэйгээ хамт шүүхэд дуудагдаж байжээ. Тодруулбал, “Капитал” банкнаас 40 сая төгрөгийн зээл авсан ч хугацаандаа төлөөгүй байна. Ингээд банкнаас Ц.Идэрбат, Ж.Цагаанхүү нарт гомдол гаргаж, Иргэний хэргийн шүүхэд хандажээ.

.jpg)
“Капитал” банк нэхэмжлэхдээ “Манай банкнаас 2014 оны тавдугаар сарын 14-нд 2040000008 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон дараах хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа удаа дараалан зөрчин, зээлээ 2016 оны долдугаар сараас хойш төлөөгүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Иймд хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нараас 16,401,330 (Арван зургаан сая дөрвөн зуун нэг мянга гурван зуун гучин төгрөг) төгрөгийг хариуцагч нарын орлогоос гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөө; үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.
Харин Ц.Идэрбат, Ж.Цагаанхүү мэдүүлэхдээ “Бид “Капитал” банкнаас 40 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг бүрэн төлж барагдуулаагүй шалтгаан нь манай аж ахуйн нэгж нь 2016 оноос эдийн засгийн хямралд өртөж, хаалгаа барьсан. Хариуцагч Ж.Цагаанхүү миний бие эрхэлсэн ажлаасаа гарч, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зэргээс шалтгаалан орлогын эх үүсвэр эрс буурсантай холбоотой юм. Энэхүү зээлийн үлдэгдлийг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэж мэдүүлж байжээ.
| САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |