-1988 онд Афганистанд иргэний дайн болж, манай улс хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлж, таван онгоц нисгэсэн байдаг. Гэрээний хүрээнд таниар удирдуулсан багийнхан нислэгээ амжилттай гүйцэтгэсэн байдаг. Дайнтай орон руу хэрхэн ниссэн тухайгаа ярьж өгөөч?
.jpg)
-1988 оны тавдугаар сард ачааны зориулалттай дөрвөн “АН-26”, суудлын зориулалттай “АН-24” загварын нэг онгоцтой нисэх багийнхан тусгай үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн дээд өндөр 8000 метр боловч тэр үед яаж ч хичээгээд хүрээгүй. Дээд хязгаар нь 7500 метрт дөнгөн данган хүрдэг байлаа. Гэсэн ч тэр сайхан хүлгүүд минь биднийг ямар ч онгоцноос дутахааргүй тухайн цаг үед зорьсон газарт минь саадгүй хүргэсэн. Бид Афганистанд тусламжийн бараа хүргэхээр нисэхдээ өмнө нь хэд хэдэн удаагийн бэлтгэл хийсэн. Хэнийг ч, юуг ч, хэзээ ч буудахад бэлэн дайнтай орон руу нисэхдээ тэдэнд буудуулчихгүйн тулд нисэх багийнхан нэлээн нарийн, бусад үеийн нислэгээс өөр төлөвлөгөө боловсруулсан. Бид Афганистаны төв рүү дөхөх тусам өндрөө авсаар миний онгоц 7600 метрт хүрсэн. Бусдынх маань 7550, 7560-д хүрсэн байдаг. Харин газардахдаа өрөмдөж буюу хамгийн гүн хазайлтаар хазайж буусан. Бид стандарт, шаардлагын дагуу 45 градусын эргэлтээр, хазайж буух ёстой байсан бол тухайн үед 50,60 градусын хазайлттай уул руу шахахгүй буухыг эртнээс төлөвлөсөн байсан. Тухайн үед нисэх багийнхан босогчдод буудуулчихгүйхан шиг эсэн мэнд газардсандаа баярлаж байсан уу гэхээс айж, сандраагүй. Онгоц гарт орчихсон юм шиг санагддаг байсан залуу насны омголон үедээ би тэр нислэгийг хариуцаж явсан. Ачааны “АН-26” онгоцны даргаар С.Тамир, Д.Даштаун, Ч.Нэргүй бид дөрөв ниссэн. Харин суудлын “АН-24” онгоцны даргаар Д.Чодин явж байсан. Бид Ташкентад буугаад, Кабул орох төлөвлөгөөтэй байлаа. Тэр үед талибууд онгоцны хөдөлгүүрээс ялгарч буй дулаанаар нь устгадаг “Стингер” хэмээх пуужингаар зэвсэглэсэн байсан юм. Сөнөөгч онгоцонд оногдчихгүй эсэн мэнд гарахын тулд онгоцны хөдөлгүүрийн дулаантай адилхан дулаан ялгаруулж, пуужин зайлуулагч ашигласан. Бидний тэр буултыг нисэхийн салбарынхан “Афган буулт” гэж нэрлэдэг юм.
-Онгоцыг хөөргөхөөс илүү газардуулах нь хэцүү байдаг гэж нисгэгчид ярьдаг юм билээ. Тухайн үед та бүхэн буух тухайгаа хэрхэн төлөвлөсөн бэ. Афганистанд буухдаа айж байв уу?
-Онгоц бүрэн ажиллагаагүй болж, өндрөөс унаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Туршлагатай, мэдлэгтэй нисгэгчид явсан тулдаа тэрхүү бэрх даалгаврыг амжилттай биелүүлсэн. Биднийг очиход тэнд буун дуу тасраагүй. Гудамж болгонд хуягт танк, машин эгнүүлээд байрлуулчихсан, цэргүүд нь бүрэн зэвсэглэсэн дайны түгшүүрт байдалтай байсан. Дайн байлдаантай газар буухаар өөрийн эрхгүй айдас төрдөг юм билээ. Бид нэг хоноод маргааш нь хөөрсөн. Буцахдаа Гадаад худалдааны яам, “Баянгол”, “Улаанбаатар”-ын долларын дэлгүүрийн барааг ачаад газардсан шигээ хурдан хөөрсөн. Хөөрч байхад хайрцагтай бараа нурж, чимээ гаргахад бид хэчнээн их айсан гэж санана. Буудуулчихлаа л гэж бодсон шүү. Хоёрдугаар нисгэгч бид хоёрын царай барайгаад хачин болсон. Тусгай нислэг гүйцэтгэнэ гэдэг тийм ч санаан зоргоор, сэтгэл хөдлөлөөр хийх ажил биш. Би 1990-ээд онд Саудын Арабын анхны нислэгт явж, 60 шонхор хүргэж өгч байсан. Тэр үед монгол нисгэгчид Араб руу нисэж үзээгүй байсан үе.
-Та буцалтгүй хэд үзүүлчихээд тэндэхийн Афганистанд тусламж буцахдаа 30 өнчин хүүхдийг хоёр жилийн гэрээгээр авчирсан гэдэг. Тэднийг хаана байрлуулж байсан бол. Хойноос нь сураг тавьж байв уу?
-Уг нь 30 хүүхэд авчрах ёстой байсан. Гэтэл нисэх өдөр хоёр хүүхэд нь сураггүй болчихсон учир 28 хүүхэд, хоёр багш, Афганистаны сөнөөгч онгоцны найман нисгэгчийг авчирсан. Багш, хүүхдүүдийг “Өнөр бүл” хүүхдийн төв болон зуслангийн газруудад байрлуулсан гэсэн. Тэр хүүхдүүд Монголд хоёр жилийн хугацаанд амар тайван амьдраад, монгол хэл сайн сураад буцсан гэдэг. Авьяастай хүүхэд олон байсан юм билээ. Буцах болоход зарим нь “Эндээс явахгүй” гээд уйлсан сураг дуулдсан.
.jpg)
-Та хэчнээн төрлийн онгоцоор хэдэн цагийн нислэг үйлдсэн байна вэ?
-Би “ЯК-18А”, “АН-26”, “АН-30”, “ТУ 154”, “Боинг-727”, “Боинг-737” зэрэг онгоцоор 21420 цагийн нислэг үйлдсэн. “МИАТ”-ХХК-д 1972-2022 он хүртэл 50 жил aжилласан. 40 жилийг нь онгоцны кабинд олон мянган хүний амь, амьдрал хариуцаж өнгөрүүлсэн байна. Би ЗХУ-ын Сасова хотод ЗХУ-ын баатар Г.А.Тараны нэрэмжит Нисэхийн дунд сургуулийг 1972 онд, Ленинград хотын Иргэний агаарын тээврийн академийг инженер нисгэгч мэргэжлээр 1981 онд төгссөн. Агаарын харилцааны газарт “АН-2”, “АН-24” онгоцны хоёрдугаар нисгэгчээр ажлын гараагаа эхлэж, онгоцны дарга, Нисэх отрядын харьяа Тээврийн эксадрилийн дарга, Нисэх техникийн улсын байцаан шалгах газрын дарга, 1982-1985 онд байцаагч нисгэгч, “МИАТ” нэгтгэлийн Нисэх албаны дарга, “ТУ-154” онгоцны дарга, багш нисгэгч, “МИАТ” компанийн нислэг эрхэлсэн орлогч захирал, “Боинг-727” онгоцны дарга, багш нисгэгч, “МИАТ” компанийн Москва хот дахь Ерөнхий төлөөлөгч, компанийн Тэргүүн дэд захирал, онгоцны “Боинг-737” дарга, Нисэх албаны дарга, Ерөнхий нисгэгч, Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал, 2012-2015 oнд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, аюулгүй Нислэгийн ажиллагаа хариуцсан байцаагчаар 2016-2022 он ажилласан байна.
-40 хүртэл жил нисэхэд олон саад, бэрхшээл тулгарч байсан байх. Заримаас нь дурдаж болох уу?
-“АН-24”, “Боинг-727”-гоор нисэж байхад хөдөлгүүр унтрах тохиолдол гарч байсан. Тэр болгоныг зорчигчдодоо мэдэгдэхгүй, тайван өнгөрүүлж, зорьсон газарт нь саадгүй хүргэх нь миний үүрэг. Японоос дүүрэн зорчигч суулгаад “В-727”-гоор Монгол руу нисэж байхад хөдөлгүүр унтарч, даралт унаад, Бээжинд буух гэтэл цаг агаар муу гээд нэг ч онгоц аваагүй. Манай онгоцны хөдөлгүүр унтарсан болохоор яалт ч үгүй Бээжинд буулгасан. Тэнд явсан зорчигчид хөдөлгүүр унтраад буусныг огт мэдээгүй. Нисэх явцад хөдөлгүүр унтрах, хөдөлгүүр рүү шувуу орох, зарим эд анги нь ажиллахгүй болох гээд олон зүйл тохиолдоно. Аавд ч тохиолдож л байсан гэдэг юм. Аав бид хоёр хоёулаа 40 жил ниссэн. Энэ хугацаанд онгоцондоо эвдрэл, гэмтэл учруулаагүй, дугуйг нь ч цөөн хагалсан даа.

-Та Монгол Улсын баатар, Монгол Улсын анхны гавьяат нисгэгч, хошууч генерал Д.Гунгаа гуайн хүү шүү дээ. Тиймээс аавынх нь тухай яриулахгүй өнгөрч болохгүй байх?
-Аав минь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1916 онд төрсөн. Аав өнчин өссөн болохоор 17-тойдоо өөрийн хүсэлтээр цэрэгт явсан байдаг. Авга ахыгаа дагаж, цэргийн албанд явж байгаад 1935 онд нисэхийн дунд сургуулийн нисгэгчийн ангид орсон байдаг. Миний аав 1939, 1945 оны дайн, 1937, 1939 оны тулгаралтад оролцож явсан түүхтэй. Тухайлбал, 1939 онд Халх голын дайн болж, аав “Р-5” сөнөөгч онгоц жолоодон оролцож, шөнийн бөмбөгдөлт хийж, тагнуулд явсан гэдэг. Мөн 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон байдаг. 1947 онд баруун хязгаарын Оспаны тулгаралтад М.Зайсановын командлал дор орлогчоор нь ниссэн юм билээ. 1949 онд нисэх баг ахалж, баруун хязгаараар дайрч орж ирсэн хасгийн дээрэмчид, гоминданы цэргүүдтэй байлдан, суманд оногдон шархдаж байсан эрэлхэг нисгэгч юм шүү дээ. Эх орны хүнд хэцүү дайн, тулаан бүрд үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсэн учраас Монголын төр аавд минь Улсын баатар цол олгосон юм. Би дөрвөн хүүтэй. Нэг хүү минь бидний мэргэжлийг өвлөн нисгэгчээр ажиллаж байна” гэв.
Гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан бол нисэх хүчний салбарт халуун сэтгэл, залуу насаа бүрэн зориулсан, Монголын нисгэгчдийн түүхэнд аав, хүү хоёртойгоо хамт бичигдэж яваа үе дамжсан чадварлаг нисгэгч билээ. Тэр гавьяаныхаа амралтад гараад цөөнгүй жил болж байгаа ч онгоцны кабинд суухаараа гэртээ ирсэн хүүхэд шиг баярлаж, хөөрдөг хэвээрээ гэсэн.
| ГАВЬЯАТ НИСГЭГЧ Г.ЖАРГАЛСАЙХАН: АФГАНИСТАНД ТУСЛАМЖИЙН БАРАА ХҮРГЭХЭЭР НИСЭЖ ЯВАХДАА БОСОГЧДОД БУУДУУЛЧИХГҮЙН ТУЛД ОНГОЦНЫХОО БҮХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТУЛТАЛ АШИГЛАСАН |
|
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |