Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг 2025 онд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчмыг илт зөрчсөн, хууль бус томилгоо болсон гэв үү.
Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт ахлах шинжээчээр томилогдохдоо тусгай шалгалт өгөөгүй, ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан шаардлагыг үл биелүүлсэн нь шатлан дэвших зарчмыг илт зөрчсөн хууль бус үйлдэл болсон гэнэ.
БОУАӨЯ-нд дэс түшмэлээс шууд эрхэлсэн түшмэлийн ангилалд шилжин томилогдсон нь ахлах түшмэлийн шатлалыг бүрэн алгассан бөгөөд хуулийн 22, 23, 26, 27 дугаар зүйлүүдийг илт зөрчжээ. Үүн дээр нэмээд, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зэрэг дэвийг Т.Золбаяр авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх бүртгэл Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн санд байхгүй байгаа нь дахин нэг ноцтой зөрчил гэж үзэхээр байгаа ажээ.
Дээрх мэдээллээс харахад, БОУАӨГЯ-нд хийгдсэн энэ томилгоо нь зөвхөн хууль зөрчсөн үйлдэл төдий бус, төрийн албанд үнэнчээр олон жил ажиллаж, хууль ёсны шалгалт, шатлан дэвшлийн бүх шаардлагыг биелүүлж ирсэн шударга албан хаагчдын итгэл, нэр төрийг үл тоомсорлосон, тэдний хөдөлмөрийг дорд үзсэн ноцтой явдал аж.
Ийм хууль бус томилгоо нь шударга ёсыг чанд сахиж буй төрийн албан хаагчдын урам зоригийг мохоож, төрийн албаны шударга тогтолцоонд иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Тиймээс эрх бүхий шийдвэр гаргах түвшинд энэ асуудлыг яаралтай шалгаж, хууль бус томилгоог даруй хүчингүй болгож, шударгаар хөдөлмөрлөж буй төрийн албан хаагчдын хууль ёсны боломж, нэр хүндийг хамгаалахыг иргэд шаардаж эхэлжээ. БОУАӨЯ-нд хууль бусаар томилогдсон Т.Золбаярыг хэзээ чөлөөлөх вэ, Б.Батбаатар сайд аа.
| БОУАӨЯ-нд хууль бусаар томилогдсон Т.Золбаярыг хэзээ чөлөөлөх вэ, Б.Батбаатар сайд аа |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |