• Өнөөдөр 2025-08-18

ДЦС-4 ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Ү.ТӨМӨРХУЯГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ШААРДЛАА

2025-08-18,   305

ДЦС-4 ТӨМК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө угаасан, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

  Тэрбээр “Дорнод аймагт баригдсан “Элит таур” гэх 16 давхар барилгын 70 өрх буюу 300 орчим оршин суугчийн эрх ашиг Ү.Төмөрхуяг гэдэг хүнээс болж хөндөгдөөд байна. Ү.Төмөрхуяг хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, нууна дарагдуулсан, татвараас зайлсхийсэн 1.2 тэрбум төгрөгийн өөрийнх гэдгээ хэлж байрны ордерыг гаргахгүй гацааж байна. Тухайн барилгыг барьсан байгууллагатайгаа маргаан үүсгэсний улмаас дунд нь оршин суугчид хохирч, оршин суугчдын хүүхдүүд харьяалал биш гэх шалтгаанаар сургуульд орж чадахгүй нөхцөл байдалд байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, болон Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн албан хаагчийн ёс зүй, хэр хэмжээг чандлан сахин” хэмээн ярьсан. Одоо энэ хүнээс эхлэх хэрэгтэй. Их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй хүнд зээлүүлдэг, мөнгө угаах ажил хийж, орлогоо нууна дарагдуулсан олон асуудал байна. Мөн эхнэртэйгээ хамт ёс бус зүйлүүдийг хийж явдаг болох нь олон баримтаар тогтоогдон. Ү.Төмөрхуяг гэдэг хүнд төрийн албан хаагч хийх ёс зүй байхгүй. Албан тушаалаас нь чөлөөлж өгөөч гэдэг шаардлагыг Эрчим хүчний сайд Чойжилсүрэнд илгээж байна. Эхнэр н.Оюунгэрэл нь УИХ-ын гишүүн, сайд асан Х.Болорчулуун руу “Би танаас жирэмсэн болчихлоо” гэж бүртгэлгүй утасны дугаараас бичиж тухайн сайдыг шантаажилахыг оролдсон. Энэ үйлдэл нь эрүүгийн заалтай гэмт хэрэг. Энэ үйлдлийн хуулийн байгууллага шалгах байх. Тухайн үед гэрт нь хуулийн байгууллагаас нэгжлэг хийхэд эхнэр н. Оюунгэрэлийн бүртгэлгүй утасны дугаартай  гар утсыг дотоожиндоо хийж нуусан байсныг илрүүлж байсан.  Энэ мэт ёс бус үйлдлүүд төрийн албанд байхад иргэд бид хэнээс ёс зүй шаардах вэ” гэв. 
 

ДЦС-4 ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Ү.ТӨМӨРХУЯГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ШААРДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-18 15:23:59
    Зочин: Энэ хүнд маш их но бий шүү дээ авилга маш их авдаг хүмүүсээ дарамталдаг шүү дээ одоо зайлуулах цаг бсон доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-18 15:23:29
    Зочин: BOOB XXNO ANUSDAAD VANXANDAAD SEKSDEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-18 15:22:01
    Зочин: ЭХСалбар ийм хүмүүсээсээ салаа ч хэдэн жил захирал бараг 20 жил захирал хийсэн одоо зайлуулах цаг нь бсон шүү дээ хэнтийн хүн гээд ер сайдын хамгаалалтанд бсан даа одоо шоронд нь явуулах бсон шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188