• Өнөөдөр 2024-05-04

“ҮҮЛЭНГӨҮ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.МЯГМАРХОРОЛ ӨМХИЙРЧ, МУУДСАН МАХАА ХУВИЙН РЕСТОРАНУУДДАА НИЙЛҮҮЛЖ БАЙСАН УУ

2023-05-08,   3403

-ХЯТАДУУДТАЙ ХАМТАРЧ “ҮҮЛЭНГӨҮ” ХХК-ИЙГ ЭЗЭМШДЭГ С.МЯГМАРХОРОЛ НЬ ХЭНТИЙ, ДУНДГОВЬ АЙМАГТ "ИХ ХАН СҮЛД" НЭРТЭЙ ХОЁР РЕСТОРАН АЖИЛЛУУЛДАГ-
    Эмээлтийг “эзэгнэсэн”, хуульд захирагддаггүй Хятад махны үйлдвэрүүдийн ээлжит дуулиан буюу өнөөх л өмхийрч, муудсан махны асуудал дахиад дэгдлээ. Энэ удаад Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг “Үүлэнгөү” ХХК-ийн агуулахаас үхсэн малын сэг, зэм байж болзошгүй өмхийрч, муудсан дөрвөн тонн мах илэрчээ. “Үүлэнгөү” ХХК-ийнхан өт арвалзахаас наахнуур өмхийрч, ялзарсан тухайн дөрвөн тонн махыг үл мэдэгдэх уусмалд сойн хадгалж байсан. Улмаар ХХААХҮЯ-ны хяналтын байцаагч нар болон Мал эмнэлгийн мэргэжилтнүүд “Үүлэнгөү” ХХК-ийн махны агуулахыг лацадсан. Мөн ЦЕГ-аас хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Асуудлын гол нь, “Үүлэнгөү” ХХК-ийнхан үхсэн малын сэг, зэм гэмээр өмхийрч, муудсан махыг хэнд зориулж буюу хаашаа нийлүүлэх гэж хадгалж байсан бэ. Харамсалтай нь, уусмалд сойж, улмаар амт, үнэрийг нь арилгасан махыг Хятад хоолны ресторануудад нийлүүлэх, эсвэл Хятад руу экспортлох гэсэн хоёр л сонголт бий. 
   Тэгвэл “Үүлэнгөү” ХХК-ийг 2018 оны зургадугаар сарын 28-нд Монгол Улсын иргэн Сугарын Мягмархорол, БНХАУ-ын иргэн Жан Цян нар хамтран үүсгэн байгуулсан. Хамгийн ноцтой нь, С.Мягмархорол нь “Үүлэнгөү” ХХК-ийг байгуулсныхаа дараахан өөрийн төрсөн дүү С.Оюунсаруулын хамтарч, Хэнтий аймгийн төв Өндөрхаан болон Дундговь аймгийн төв Мандалговьд “Их хан сүлд” нэртэй хоёр ресторан нээн ажиллуулж байгаа ажээ. “Их хан сүлд” рестораны сошиал сурталчилгаанаас харвал, үхэр, хонь, гахай, тахианы цуутай, халуун ногоотой, хачиртай хоолоор үйлчилдэг гэжээ. Өөрөөр хэлбэл, “Үүлэнгөү” ХХК-ийн агуулахаас илэрсэн өмхийрч, муудсан мах “Их хан сүлд” рестораны Хэнтий, Дундговь аймаг дахь салбаруудад нийлүүлэгдэж байсан байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 

“ҮҮЛЭНГӨҮ” ХХК-ИЙГ ХАМТРАН ЭЗЭМШИГЧ С.МЯГМАРХОРОЛ ХЯТАДУУДТАЙ АНХ ХОЛБОГДСОН НЬ...

     “Үүлэнгөү” ХХК-ийг хамтран эзэмшигч Сугарын Мягмархорол нь Хэнтий аймгийн Норовлин суманд төрж, өссөн. Багш мэргэжил эзэмшиж, нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байсан. Харин нөхөр Дашнямын Мягмардаш нь жолооч мэргэжилтэй, мөн л нутагтаа тээвэрт явдаг байсан. Сумын төвийн жирийн нэг багш, жолооч хоёр Хятадуудтай анх хэрхэн холбогдож, түнш болсон тухайд нь товч танилцуулъя. 
Тайлбар: "Үүлэнгөү" ХХК-ийг Хятадуудтай хамтран эзэмшигч С.Мягмархорол
     С.Мягмархоролын төрсөн дүү С.Оюунсаруул нь 2010 оноос Мижидийн Дэлгэр гэх Монгол нэртэй БНХАУ-ын иргэний орчуулагч, туслахаар ажиллаж байгаад, 2012 оноос Монгол дахь бизнесийг нь хариуцсан менежерээр нь ажиллаж эхэлжээ. Улмаар С.Оюунсаруул нь 2012 оны зургадугаар сард өөрийн нэр дээр “Ихзуун констракшн” ХХК-ийг байгуулж, БНХАУ-ын иргэн М.Дэлгэрийн хөрөнгө оруулалтаар 2013-2014 оны хооронд СХД-ийн 27-р хороо буюу СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн замын хойно, “Чингис соосэ” их сургуулийн баруун талд 40 айлын орон сууц барьсан байна. Энэ үеэс С.Оюунсаруулын төрсөн эгч, багш С.Мягмархорол “Ихзуун констракшн” ХХК-ийн менежер болж, харин нөхөр Д.Мягмардаш нь нярав, жолооч болсноор тэд БНХАУ-ын иргэн М.Дэлгэрийн доор ажиллаж эхэлцгээжээ. 
 
Тайлбар: "Үүлэнгөү" ХХК-ийн хамтран эзэмшигч С.Мягмархорол, төрсөн дүү С.Оюунсаруул
Тайлбар: БНХАУ-ын иргэн М.Дэлгэрийн хөрөнгө оруулж, С.Оюунсаруулын барьсан 40 айлын орон сууц /2014/
    Анхны барилгаа амжилттай барьсан БНХАУ-ын иргэн М.Дэлгэр, С.Оюунсаруул нар 2014 оны аравдугаар сард гадаад худалдааны “Ти Юу Жи Эс” ХХК-ийг хамтран байгуулж, бизнесээ өргөжүүлжээ. Дараа нь, 2016 оны тавдугаар сард М.Дэлгэр нь өөрийн нэр дээр “Цэнтойн” ХХК-ийг байгуулж авто зам барих, засварлах бизнест орсон байна. Улмаар сарын дараа буюу 2016 оны зургадугаар сард Хэнтий аймгийн Өндөрхаан хотод “Гудамж” төслийг хэрэгжүүлэх Ерөнхий гүйцэтгэгчээр М.Дэлгэрийн “Цэнтойн” ХХК шалгарч, харин С.Оюунсаруулын “Их зуун констракшн” ХХК нь “Цэнтойн” ХХК-ийн туслах гүйцэтгэгчээр ажиллахаар болж, тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын хамт тууз хайчилж байсан нь архивд үлджээ. Тухайн төслийг хэрэгжүүлэх үед С.Мягмархорол төрсөн дүү С.Оюунсаруулаасаа ч илүү үүрэгтэй оролцжээ. 
Тайлбар: Хэнтий аймаг, "Гудамж" төслийн нээлт- "Цэнтойн" ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн М.Дэлгэр, "Ихзуун констракшн" ХХК-ийн захирал С.Оюунсаруул, менежер С.Мягмархорол /2016/
     Тэд ингэж барилга, зам гэж явсаар 2018 онд махны бизнест орсон байна. Тодруулбал, 2018 оны тавдугаар сард С.Оюунсаруул эгч С.Мягмархоролын хамт “Их хан сүлд” ХХК-ийг хамтран байгуулсан. Харин сарын дараа буюу 2018 оны зургадугаар сард С.Мягмархорол нь БНХАУ-ын иргэн М.Дэлгэрийн Монголд авчирсан Жан Цян гэгчтэй “Үүлэнгөү” ХХК-ийг хамтран байгуулжээ.
Тайлбар: "Үүлэнгөү" ХХК-ийн шинэ жил- М.Мягмархорол, Жан Цян
Хамгийн ноцтой нь, “Үүлэнгөү” ХХК-ийг Эмээлтэд агуулах, мал төхөөрөх үйлдвэрээ барьж байх үед “Их хан сүлд” ХХК нь Хэнтий аймагт рестораны барилгаа барьж байжээ. Ингээд “Үүлэнгөү” ХХК-ийг 2019 оны сүүлээр үйл ажиллагаагаа жигдрүүлснийх нь дараахан буюу 2020 оны нэгдүгээр сард “Их хан сүлд” ХХК нь Хэнтий аймгийн Өндөрхаан хот дахь “Их хан сүлд” нэртэй халуун тогооны ресторанаа нээсэн байна. Улмаар 2021 онд Дундговь аймгийн Мандалговьд “Их хан сүлд” рестораныхаа дараагийн салбарыг нээжээ.
Тайлбар: "Үүлэнгөү" ХХК-ийн бүртгэл
Тайлбар: "Их хан сүлд" ХХК-ийн бүртгэл
Тайлбар: "Их хан сүлд"-Хэнтий
Тайлбар: "Их хан сүлд"-Дундговь
Эндээс харвал, “Үүлэнгөү” ХХК нь анхнаасаа Хятад руу мах экспортлох гэхээсээ “Их хан сүлд” ХХК-ийн салбар ресторануудыг махаар хангах зориулалттай байгуулагдсан байж болзошгүй харагдаж байгаа юм. Ноцтой бас нэг баримт байгаа нь, С.Мягмархорол, С.Оюунсаруул нар “Их хан сүлд” рестораныхаа салбарын Дундговь аймагт нээсэн учир нь, С.Мягмархоролын охин М.Мөнхсолонгын нөхөр буюу хүргэн Н.Батболд Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчаар ажилладаг ажээ. 
 
      Жилийн өмнө, өнгөрсөн оны зургадугаар сард мөн л өмхийрч, муудсан найман тонн махыг уусмалд хадгалж байсан асуудал дэгдэж, нийгэм даяараа л шуугьж байлаа. Уусмалд байсан махыг хоргүй гэж батлах гэсэн улсын байцаагч хэвлэлийнхний камерын өмнө чанаж идээд ажлаасаа халагдаж байв. Удалгүй Шадар сайд С.Амарсайхан “Эмээлтийн 31 махны үйлдвэрийн 17-г нь хааж, лацадсан. Шалгалтын ажиллагаа явуулж, хариуцлага тооцно” гэх мэдэгдэл хийснээр махны асуудал намжсан. Тухайн үед хаалгаа лацдуулсан 17 компанийн нэг нь “Үүлэнгөү” ХХК. Атал Эмээлтэд өнөөг хүртэл юу ч өөрчлөгдөөгүй, хэн ч хэнд ч хариуцлага тооцоогүй, өмхийрч, муудсан махыг өнөөх янзаараа хадгалж, худалдсаар байгааг “Үүлэнгөү” ХХК ийнхүү баталлаа. Энэ мэтээр, Эрх баригчид “хянаж байна, шалгаж байна” гэж нийгмийн нүд, чихийг таглаж байх зуур Эмээлтээс хэчнээн тонн мах хүнсэнд нийлүүлэгдсэнийг тооцоолох аргагүй нь харамсалтай.
 

“ҮҮЛЭНГӨҮ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.МЯГМАРХОРОЛ ӨМХИЙРЧ, МУУДСАН МАХАА ХУВИЙН РЕСТОРАНУУДДАА НИЙЛҮҮЛЖ БАЙСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 13:40:05
    zl: yio iim hudal medeelel taraaj baihaa bolioch ihleej shalgj baijj medeellee taviachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-09 10:31:26
    zochin: ямбий авгайгийн ам руу өмхий махыг нь чихэх юмсан. Хятадуудтай хийлж монголчууддаа өмхий хортой мах идүүлж байдаг новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-09 06:29:42
    Зочин: Шадар сайд Амарсайхан хөмхий зуугаад л хариуцлага тооцно, хаана гээд камерын өмнө жүжээд байсан, хаана байна хаасан нь, хариуцлага тооцсон нь. Бүгд хэвээрээ хортой уусмалд үмхий махаа хийгээд л борлуулаад л байж байна. Амарсайхан хятад гэдэг нь үнэн болтой, Хятадаа өмөөрөөд таг чиг. Мэргэжлийн хяналтынхан ч таг чиг. Баахан авилга горьдсон авгай нар ХХААЯ, НЭМГ ын хяналтын хэснг гээд хийх байхаа олж ядаад хов яриад сууцгааж байна, төрийн ажил дампуурчээ, ард иргэдийн амь нас эрүүл мэнд юу ч биш юм баына
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-08 21:48:54
    Зочин: Багш хүн гэхэд арай ч дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-08 19:16:54
    иргэн: өмхий хятад дагасан жингэр нүгэл чинь нүдээрээ гарнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-08 17:56:58
    Иргэн: Ийм хятад дагасан аль муу муухай болгоныг нь хийж явдаг авгай нар эмээлтээр дүүрэн ш дээ, чоно дагасан нохой юу гэдэг билээ яг тэр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-08 12:56:54
    Hi: Монголчууд л бие биенээ ална шүү дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-08 12:39:23
    taetseg: huviin restaurandaa l uguud xhina amtlagchaar ungu uneriig ni daraad hiij bgaa manaihan china hool geed uhaangui oroh durtai iim l yum idej bgaa sh dee shalgah heregtei sh dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-08 10:02:15
    irgen: Buh salbart Hentiinhen davuu erh edleed.Ted n hurenge ideed.horduulaad.Ajil hariutssan bol 7 terbumaar hulgai hiilgeed tag.Hentiin alia salbadain avgai nar bugd under alband .Arai es zuigui humuusiig deeree zalsan n ederees edert haragdaj bga bizde.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188