Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Өнгөрч буй долоо хамгийн шуугиан, дуулиантай мэдээлэл бол “Аав зарна, элдэв өвчингүй, гурван сая төгрөг” гэх зар гуравдугаар сарын 2-нд цахим сүлжээгээр цацагдаж, олны бухимдлыг хүргэсэн үйл явдал байлаа. Үүний улмаас цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт явагдаж эхэлсэн бөгөөд, зар дээр бичигдсэн дугааарын эзэнтэй аавыгаа зарах тухай ярьсан бичлэг мөн цацагдаж, иргэдийг бухимдалд хүргэсэн. Тэгвэл уг зар киноны нэг хэсэг болохыг “OI entertainment” продакшны уран бүтээлчид гуравдугаар сарын 4-нд зарлаж, олон нийтээс уучлалт гуйн, хуулийн хархиуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар өнгөрсөн Пүрэв гарагт ШӨХТГ-аас дээрх зарыг нийтэлсэн “Шуурхай зар” сонинг эрхлэн гаргадаг компанид таван сая төгрөгийн торгууль ногдуулж, “Гайхамшигт ертөнц” киног гаргах эсэх асуудлаар Соёлын яаманд хандана гэдгээ илэрсэн. Тэгвэл өчигдөр тус кино багийн уран бүтээлчид ШӨХТГ-тай уулзан, “Шуурхай зар” сонинд ногдуулсан таван сая төгрөгийг өөрсдөө төлөх шийдвэрт хүрсэн юм.
УОК-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 1-нд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Уг шийдвэрийг УОК өнгөрсөн сарын 25-ны хуралдаанаар гаргасан бөгөөд юм.
Ингэснээр 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирэх тооцоог холбогдох албаныхан мэдээлсэн
Иргэд орон нутаг руу хувийн автомашинаар болон нийтийн тээврээр зорчино. Ингэхдээ коронавирусний PCR шинжилгээ өгсөн байх, хариу сөрөг гарсныг нотлох баримттай байх ёстой гэх шаардлага тавьж байгаа. Мөн шинжилгээний хариу гарсан өдрөөсөө хойш 72 цагт хүчинтэй. Хэрэв шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрсэн бол аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэн оношлуураар шинжилгээ авах юм.
Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн гурав дугаар сарын 1-нээс орон нутагт танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянга, 558 ЕБС- ийн 350 мянга орчим хүүхэд хичээллэнэ. Гэхдээ шууд энгийн горимд шилжихгүй. Зарим аймаг, суманд хичээл эхлэх горимд өөрчлөлт оржээ. Тухайлбал, Дархан- уул аймгийн танхимын сургалт энэ сарын 9- нөөс эхлэх юм байна. Тус аймагт цэцэрлэгийн 700 мянга гару, ЕБС – ийн 23 мянган хүүхэд байгаа бөгөөд танхимын хичээл эхлснээр аймгийн 3.1 хувь хөдөлгөөнд оролцох учраас халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр саин хамгаалж мөрдүүлэх шаардлагыг аймгийн Онцгой комиссоос гаргажээ. Харин нийслэлд халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзан танхимын сургалтыг хэзээ хэрхэн эхлүүлэхээ эцэслэн шийдээгүй байна.
Манай улс коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 22- ыг хүртэл нийслэлийн хэмжээнд гуравдах удаагаа хөл хорио тогтоосон. Амьдралын хэвийн горимд шилжих эдийн засгаа чөлөөлөх зорилгоор хоёрдугаар сарын 23 нд хөл хориог цуцалж, үзвэр, үйлчилгээ нээгдээд байгаа. Хэдий амьдралын хэвийн горимд шилжсэнч корона вирусын халдар эрсдэлтэй хэвээр байгаа учир хүн хоорондын зай барьж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тэгвэл ЭМЯ болон ХӨСҮТ өчигдөрийн 11 цагийн ээлжит мэдээллээрээ нэг хоногт коронавирусийн халдвараар 77 хүн өвчилснийг мэдээлсэн. Энэ нь манай улсын хувьд 24 цагт батлагдаж буй хамгийн олон тохиолдол болоод байгаа юм. Ингэснээр Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 3153 болж байна. Тэдгээр 77 хүнээс 71 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт хийгдэж байгаа юм. Тэдгээр таван хүн оршин суугаа байршил нь СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын II хороо юм. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба түүний хавьтлуудыг тусгаарлажээ.
Эргэн сануулахад:
Шинээр илэрсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд гуравдугаар сарын 5-ны байдлаар дотоодын халдварын тоо 2634 болоод буй. Үүнээс 2442 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: “Аав зарна” гэх зар дуулиан тарьж, орон нутагт танхимын хичээл эхлүүлсэн долоо хоног |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |