Энэ талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодрууллаа.
Тэрбээр “Боловсролын ерөнхий хууль энэ хавар шинэчлэн батлагдсан. Ингэхдээ Дээд боловсролын тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хүрээнд тус хуулийн 27.1.4.сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу төрөөс хараат бусаар тогтоох гэж заасан. Тэгэхээр цаашдаа төрөөс их, дээд сургуулийн төлбөрийг тогтоож, өөрчлөлт оруулахгүй. Тухайн сургуулийн удирдах зөвлөл хөтөлбөртэй тааруулан төрөөс хараат бусаар төлбөрөө шинэчилнэ гэсэн үг юм” гэлээ.
Их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд элсэхдээ бүтэн жилийн төлбөрөө төлсөн тохиолдолд хичээл сонголтоо хийдэг. Харин хоёрдугаар курсээс эхлэн төлбөрөө семестр эхлэхэд төлж, хичээл сонголтоо хийнэ. Тэгвэл төлбөрийн талаар шинээр элсэж буй оюутнууд ийн ярьж байлаа.
Б.Ц: Би энэ жил МУИС-д элсэж орж байгаа. Улсын тэргүүлэх сургууль болохоор хэдэн жил бэлдэж орсон. Гэхдээ төлбөр нь энэ жил нэмэгдсэн байна. Дөнгөж оюутан болж байга бэлдэх зүйлс их байна. Гэр бүлээ тусламж авч, өөрөө зуны гуравн сар ажиллаж байж арай гэж л төллөө. Дараа жил ахиад нэмэгдэхвий гэхээс жоохон айж л байна. Хэрвээ нэмэгдвэл бид сурахад улам л хүндрэлтэй болно. Ямар сургуулиа дундаас нь хаяалтай биш.
Д.Г: Энэ жил МУБИС-ийн Нийгмийн ухааны багшийн ангид орсон. Өмнө жил судалж байснааас төлбөр маань нэмэгдсэн байна. Би элсэлтийн ерөнхий шалгалтдаа 560 оноо авсан. Энэ оноогоороо эхний жил бол 50 хувь хөнгөлөлттэй сурна. Харин “Дараа жилээс яана даа” л гэж бодож байна.
Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн.
МУБИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2022 онд хоёр сая 300 мянган төгрөг байсан. Харин 2023-2024 оны хичээлийн жилд хоёр сая 808 мянга болж, 508 төгрөгөөр төгрөгөөр нэмэгдсэн байна.
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн 123,300 төгрөг МУИС-ийн Бизнесийн сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цаг 142,800 төгрөг, МУИС-ийн Бизнесийн сургуулийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цаг 123,300 төгрөг болжээ. Түүнчлэн тус сургуулийн магистр, докторт суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр ч шинэчлэгджээ.
Тодруулбал, Бүрэлдэхүүн сургуулийн магистрын түвшний сургалтын нэг багц цагийн төлбөр 172,600 төгрөг Бүрэлдэхүүн сургуулийн докторт суралцаж буй оюутнуудын нэг багц цагийн төлбөр 193,300 төгрөг Докторын диссертаци 240,500 төгрөг болсон байна.
Өнгөрсөн онд дотуур байрны жилийн төлбөр 780,000 байсан бол тогтоол батлагдсанаар 897,000 төгрөг болж өсөв. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн дотуур байрны төлбөр 117,000 төгрөгөөр буюу 13%- аар нэмэгджээ.
Дээрх хоёр сургуулийн төлбөр нэмэгдсэн. Харин бусад төрийн өмчийн сургууль төлбөрөө шинэчлэн тогтоогүй байна.
ШУТИС-ийг 2013 оноос цаашид улам хөгжүүлж, судалгааны их сургууль болгох өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж байна. Судалгааны их сургууль болохын тулд их сургуулийн бүтцийг дэлхийн жишигт ойртуулж, сургалтын чанарыг эрс дээшлүүлж, дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлж, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилтыг тавьж ажиллаж эхэлсэн.
Хөтөлбөрөөсөө хамааран нэг кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 107.040 төгрөг байна.
Соёл урлагийн их сургууль нь бүрэлдэхүүн зургаан сургууль (Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Театрын урлагийн сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Соёлын сургууль, Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль), Бадмаараг ахлах сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн , Завхан дахь Хөгжим бүжгийн коллежтой, бакалаврын 26, магистрын 34, докторын хоёр хөтөлбөрөөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байна.
Сургалтын төлбөр
Төлбөрийн хөнгөлөлт
1961 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон. Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль зургаан жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль 5 жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй.2014 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхим, Сургалтын бодлого зохицуулалтын, Санхүү, эдийн засаг, Гадаад харилцаа хамтын ажиллагааны, Хангамж үйлчилгээний газрууд, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Мэдээлэл технологийн, Мэргэжил дээшлүүлэх институт, Оюутны, Эрдмийн сургалтын албадууд, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухаан технологийн төв, Цөм лаборатори, Анагаах ухааны төв номын сан, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны I, II, III байр, “Эрхэс” сувилал, “Баян чандмань” сувилал, НАСС-ийн эмнэлэг зэрэг нэгжтэй ажиллаж байна.
ХААИС нь 1958 онд Мал эмнэлгийн ангийг нээж түүхэн замналынхаа анхны хуудсыг эхлүүлсэн. Одоо бүрэлдэхүүний таван сургууль, орон нутгийн салбар нэг сургууль, харьяа эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй, эрдэм шинжилгээ-сургалт үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний, төрийн өмчийн, ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. Шинжлэх ухаан шинэ техник технологид суурилсан сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулан 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байна.
ХААИС-ийн сургалтын төлбөр 2021 онд сургуулийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 111000-128000 төгрөгийн хооронд байсан. Харин 2022 онд 17000-156000 мянган төгрөг болж, 30 хувиар нэмэгдүүлсэн.
Их, дээд сургуулийн төлбөр 100-500 мянган төгрөгөөр нэмэгджээ |
|
2025-04-30 13:13:56
2025-04-30 12:58:33
2025-04-30 12:41:42
2025-04-30 12:37:44
2025-04-30 12:24:44
2025-04-30 10:42:57
2025-04-30 10:34:32
2025-04-30 10:31:14
2025-04-30 10:11:34
2025-04-30 10:04:45
2025-04-30 09:57:25
2025-04-30 09:46:19
2025-04-30 09:11:30
2025-04-30 08:48:04
2025-04-30 08:13:17
2025-04-30 08:07:18
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 06:00:00
2025-04-29 20:27:37
2025-04-29 19:10:46
2025-04-29 19:02:21
2025-04-29 17:44:17
2025-04-29 17:35:27
2025-04-29 16:04:12
2025-04-29 15:20:57
2025-04-29 15:05:37
2025-04-29 14:59:56
2025-04-29 14:38:32
2025-04-29 14:36:46
2025-04-29 13:47:16
2025-04-29 13:00:00
2025-04-29 12:26:51
2025-04-29 11:55:03
2025-04-29 11:46:35
2025-04-29 11:25:58
2025-04-29 11:23:18
2025-04-29 11:22:40
2025-04-29 11:19:48
2025-04-29 11:11:47
2025-04-29 11:04:12
2025-04-29 09:47:30
2025-04-29 09:47:19
2025-04-29 09:46:06
2025-04-29 09:24:46
2025-04-29 08:42:20
2025-04-29 08:21:10
2025-04-29 08:18:51
2025-04-29 07:05:31
2025-04-29 07:00:12
2025-04-29 07:00:00
2025-04-29 07:00:00
2025-04-29 07:00:00
2025-04-29 06:00:00
2025-04-29 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |