Сонгууль болгоны өмнө тойрог сэлгэж, буурь сэлгэдэг улстөрчдийн эгнээг “Босоо” гэх хочоороо олонд танигдсан УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар тэргүүлдэг. Тэрбээр 2012 онд Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бол 2020 онд “Та бидний эвсэл”-ээс Орхон аймгаас сонгогдож байлаа. Харин сүүлд Ардчилсан намын гэх “шошго”-той болсон тэрбээр Хангайн бүсэд буюу УИХ-ын сонгуулийн I тойрог болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшиж, гишүүн болсон. Түүний хувьд улс төрд хамгийн их шударга ёсны тухай ярьж, эх оронч гишүүн хэмээн өөрийгөө тодорхойлдог ч эрх ашгийн зөрчилтэй нэгэн. С.Ганбаатар долоон хүүхэдтэй айлын хамгийн том. Дүү нараа бүгдийг нь гаднын их сургуулиудад боловсрол эзэмшүүлсэн. Оюутолгойн гэрээг хамгийн их ярьж, шүүмжилдэг хэрнээ төрсөн дүү С.Гантуяагаа “Оюутолгой” компанид ажиллуулдаг байсан нь дэлгэгдэж байсан зэрэг түүний үл бүтэх намтар арвин.
С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэсэн ч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим компани, ТББ бүртгүүлсэн байдаг. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК, “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр удирддаг байна.

Түүнчлэн С.Ганбаатар нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, Нүүрсний сонсголд дуудагдсан ч нүүрсний хэрэгт холбоогүй хэмээн мэлзсэн. Түүний эхнэр Б.Тунгалаг “Болор-Аграмба” ХХК-тай нэдмэл ашиг сонирхолтой. Тус компани нь Тавантолгой ХК-аас 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан нь ил болсон. Гэвч С.Ганбаатар тухайн үед “Манай эхнэр 20 гаруй жил хүүхдүүдээ хараад гэртээ суусан. Ор үндэсгүй мэдээлэл” хэмээн үгүйсгэж байлаа. Өдгөө тус компанийн эцсийн өмчлөгчөөр Доржпүрэвийн Баярмаа гэгч бүртгэлтэй байна. Тэгвэл С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь Доржпүрэвийн Баярмаа, Базарын Цээпилдорж, Мөнхбаатарын Ариунаа, Жумдааны Энхжаргал нартай хамтран “Ворлд плас файв” ХХК-ийг 2018 оны зургадугаар сард байгуулсан. Үндсэндээ “Болор-Аграмба” ХХК-ийн эзэмшигч Д.Баярмаа, Б.Тунгалаг нар нь “Ворлд плас файв” компаниар нэгдмэл ашиг сонирхолтой болох нь батлагдаж байгаа юм.
Судалж үзвэл, “Ворлд плас файв” ХХК нь ОХУ-аас бараа импортлодог худалдааны компани ажээ. ОХУ-ын худалдааны санд “Ворлд плас файв” ХХК-ийн ОХУ дахь ханган нийлүүлэгч нь Индира Валерьевна гэж бүртгэгджээ. Харин Индира Валерьевна гэгч нь ОХУ-ын Эрхүү хотын толгой бизнесменүүдийн нэг бөгөөд “Байкал фарм”, “Волна Байкала” компаниудын эзэн гэж мэдүүлсэн байна.
Хамгийн ноцтой нь, “Ворлд плас файв” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь 2020 оноос төрөөс зарласан төсвийн тендерүүдийг сорчлон түүж эхэлжээ. Тодруулбал, “Ворлд плас файв” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн авсан тендерүүдийг танилцуулъя.
Мөнхбаатарын Ариунаа нь “Б соют” ХХК-ин захирлаар ажилладаг. “Б софт” ХХК нь 2020 оноос хойш Сүхбаатар дүүргийн 12, 13, 14-р хороог камер суурилуулах 2.0 тэрбум, Баянзүрх дүүргийн 9, 17, 19, 22-р хороонд гэрэлтүүлэг тавих 1.0 тэрбум, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд цэвэр, бохирын шугам тавих 27.0 тэрбум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Цагааннуур, Ханх сумын сургууль, цэцэрлэгт бие засах газар барих 2.0 тэрбум, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд цэвэр бохирын шугам тавих 3.9 тэрбум, Алтанширээ суманд цэвэр бохирын шугам тавих 3.0 тэрбум гэх мэт төрийн томоохон тендерүүдийг авчээ.
Доржпүрэвийн Баярмаа нь “Болор аграмба” ХХК-ийн захирлаар ажилладаг. “Болор аграмба” ХХК нь 2020 оноос хойш Дорноговь аймгийн Сайншанд суманд соёл, спортын цогцолбор барих 5.8 тэрбум төгрөгийн тендер, Дорноговь аймгийн Сайншанд суманд 640 хүүхдийн сургууль барих 5.0 тэрбум төгрөгийн тендер, Дорноговь аймгийн Сайншанд суманд 700 хүүхдийн суудалтай Саран хөхөө театрын барилга барих 7.3 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байна.
Базарын Цээпилдорж нь Сэлэнгэ аймгийн ИТХ-н төлөөлөгч, Мандал сумын Засаг дарга, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн Дэд захирлаар тус тус ажиллаж байсан нэгэн. Тэгвэл Б.Цээпилдоржийн хүү Ц.Мөнхдоржийн “Цэцэн глобал” ХХК нь өнгөрсөн есдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д Тэсэлгээний өрөм нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна.
Жумдааны Энхжаргал “Насны зам” ХХК-ийн захирлаар ажилладаг. Өмнө нь Дорнод аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2012, 2016 онд МАХН-аас нэр дэвшсэн ч унасан намтартай. Тэгвэл “Насны зам” ХХК нь Өндөрхаанаас Чойбалсан хүртэлх замын 12.6 тэрбум төгрөгийн тендерээс эхлээд автозамын тендерүүдийг авдаг. Хамгийн сүүлд, Хөшигтийн хөндийн Чингис хаан нисэх буудлын авто замын газар шорооны ажлын гүйцэтгэгчээр ажиллажээ.
Эндээс, УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхнэр Б.Тунгалангийнхаа “Ворлд плас файв” ХХК-ийн хамтрагч эзэмшигч нарт тендер зуучилж байна уу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.
.jpg)
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өөр нэг ноцтой баримт бий. Тодруулбал, С.Ганбаатар хадам дүү, баз хүргэн хоёрынхоо “Инкон тек” ХХК-ийг Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 20 сая ам.долларын төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж, хувь хүртсэн байж болзошгүй баримт бий. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банкны 20.6 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх “Дархан хотын бохир усны менежмент сайжруулах-МОН3244” төслийг 2017 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн 14 сая ам.долларын А1 багцын гүйцэтгэгчээр нь “Инкон тек” ХХК шалгаран ажилласан байдаг. Судлаад үзвэл, “Инкон тек” ХХК-ийг 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Бүргэдбазарын Майнбилэг үүсгэн байгуулсан. Харин “Инконтек” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь Зоригтын Баяр гэгч бүртгүүлсэн байна. Ингээд ердөө сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сараас Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байгаа юм.
“Инкон тек” ХХК-ийг эзэмшигч Б.Майнбилэг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн үеэл. Өөрөөр хэлбэл, Б.Тунгалагийн аав Бадамбазарын Балжиннямын төрсөн дүү Бадамбазарын Бүргэдбазарын охин. Харин “Инкон тек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Баяр нь Б.Майнбилэгийн нөхөр буюу С.Ганбаатарын баз хүргэн.
Түүнчлэн Зоригтын Баяр нь ОХУ-ын иргэншилтэй. Зоригтын Баярыг судалж үзвэл, “Феникс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг хэмээн бүртгүүлсэн. “МРТ трейдинг” гэх газар тариалан, бөөний худалдаа, автомашины худалдааны үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэмшигчээр бүртгүүлсэн байна.
Цаашлаад Сайнхүүгийн Ганбаатарыг МҮЭХ-ны газрыг МДТОФ ХХК-д шилжүүлж, завшсан байж болзошгүй талаар хэвлэлүүд бичиж байсан.
Тодруулбал, МҮЭХ-г С.Ганбаатар 2010 оны хоёрдугаар сард С.Ганбаатар үүсгэн байгуулсан хэмээн 100 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Ингээд МҮЭХ-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13.5 га газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газрыг МДТОФ ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Энхцогттой, дэд ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулсан. Тус гэрээнд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг МДТОФ ХХК-д шилжүүлсний төлбөр болгон “Үйлдвэрчин” хороолол барих, мөн 12 давхар бүхий, 1-3 дугаар давхартаа үйлдвэрлэл, сургалт, үйлчилгээний төв, 4-12 дугаар давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудалтай орчин үеийн загвар хийц бүхий барилга болгосон.

МДТОФ ХХК нь гэрээнд заасны дагуу 12 давхар 4275 ам метр хэмжээтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг хүлээлгэн өгсөн. Мөн “Үйлдвэрчин” гэх нэртэй хоёр корпус бүхий 600 айлын орон сууцыг барьж, хүлээлгэн өгсөн. Үлдсэн газарт нь “Union building” байгууламжийг барьж, ашиглалтад оруулсан гэдэг. Ингээд “Union building” байгууламжийг барьж, ашиглалтад оруулсныхаа хариуд С.Ганбаатар эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компаниудынхаа үйл ажиллагаа тус барилгад явуулах болсон гэдгийг онцолж байв. “Union building” барилгын A корпуст УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхнэр Б.Тунгалагийнх нь нэр дээр бүртгэлтэй “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулж байжээ. Ийн С.Ганбаатар “Монголын үйлдвэрчний эвлэл”-ийн газраас “завшсаныхаа шагналд” “Union building”-ийн байранд эзэн суух болсон гэдгийг 2021 онд хэвлэлүүд бүрэн баримтаар дэлгэж байлаа.
Харин энэ баримт дэлгэгдсэний дараа тус барилгаас эхнэрийнхээ компанийг шилжүүлсэн. Одоо тус компани нь Улаанбаатар, Баянзүрх, XVIII хороо, 13 хороолол, 14, байр 214 тоотод үйл ажиллагаа явуулах болжээ. Б.Тунгалагийн нэр дээр бүртгэлтэй “Альпс пнү” ХХК, “Баршим” ХХК, “Цэцэн буурьхан” ХХК нь энэхүү хаяг дээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн С.Ганбаатар болон түүний дүү С.Гандолгорын нэр дээр бүртгэлтэй “Монголын худалдааг дэмжих хамтын ажиллагааны үндэсний нийгэмлэг холбоо дээрх хаяг дээр бүртгэлтэй байна.
Цааш судлаад үзвэл Баянзүрх, XVIII хороо, 13 хороолол, 14, байр 214 тоот байранд С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь, Батбаяр Артагбат, Сүхбат Зоригтбаатар, БНХАУ-ын иргэн Wendusu нартай хамтран “Монгол эко агро ферм” ХХК-ийг эзэмшиж байна. Эндээс харахад “Эх оронч”, “шударга” түшээдийн дүрээр олонд танигдсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхнэрийнхээ нэр дээр хөрөнгөө нууж, гаднын хөрөнгө оруулагчидтай сүлбэлдээд зогсохгүй, Үйлдвэрчний эвлэлийн газраас завшиж, халаас нэгтэй хамтрагчдаа төрийн тендерт шалгаруулж, хувь хүртдэг бололтой.
| “ЭХ ОРОНЧ” ДҮРТЭЙ С.ГАНБААТАР НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХАМААРАЛГҮЙ ГЭЖ МЭЛЗСЭН Ч ГАЗРЫН НАЙМААГААР ГАРШСАН УУ |
|
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |