• Өнөөдөр 2025-08-14

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ

Орон сууцны үнийн индекс 2025 оны долдугаар сард 1.31 болж, өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна. Шинэ орон сууцны дундаж үнэ ам метр тутамд 4.7 сая байгаа бол хуучин орон сууцны үнэ 4.5 сая төгрөг байгаа юм.
 
Энэ нь шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15 хувиар нэмэгджээ
 
Байршлаар нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй буюу ам метр тутамд 5.5 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 3.2 сая төгрөг байна. Харин шинэ орон сууц байршлаасаа хамааран ам метр нь 3.3-5.3 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188