Хүнд юу юунаас илүү, бүр бүх эд, эс, амь нь болсон зүйл бол сэтгэл. Тэр бол нүдэнд үл харагдах хэр нь хамгийн нандин, турьхан эмзэг, мөнхүү үзэсгэлэнтэй, тод гэрэлтэй тийм нэг зүйл. Түүнийхээ хүч дэмээр, зориг тэнхээгээр л хүн аливааг хийж бүтээж, илч дулаанаар нь бусдыг хайрлан энэрч, хамгаалан өмгөөлдөг. Хөөрхий, эмтэрч, элэгдэж, шаналж, шантарч, бүдгэрэн доройтдог ч эргээд эдгэрэн тэнхэрч, эмчлэгдэн торних нь ч бий.
Баяр, гунигийн альхан талд нь ч тэнцүүхэн зогсож, дэнслэл догдлолын ямархан савлуурт ч мөн чанар, үнэн төрхөө алдахгүй савлуурдаж, хөөрч дэвэрч, халин асгарч, гуниглан гутарч, уйтгарлан дүнсийлээ ч хавар модод нахиагаа дэлгэх шиг дэлгэрч ч чаддагаараа агуу юм даа, сэтгэл.
Сэтгэл мөн сэтгэлээ дууддаг, сэтгэл сэтгэлээ дагуулдаг, сэтгэлээс өөр нэг сэтгэл ургаж, сэтгэл сэтгэлийнхээ сүрэгт ижилдэн нийлдэг гэдгийг ч сэтгэлтэй хүмүүс андахгүй. Тийм ээ, энэ бол яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч, судлаач агсан П. Батхуягийн "Миний сэтгэл rock” туужийг уншаад хөвөрдсөн бодол. Ертөнц өөрөө хамгийн сонирхол татам оршихуй. Тэр өдөр бүрийнхээ булан тохой, зай талбайд чухам юуг биднээр эрэн хайлгаж, санамсаргүй тааралдуулж, ямархан учрал тохиолыг бэлдсэнийг бидний хэн ч мэддэггүй. Гагцхүү тэрхүү зэхсэн бэлгийг нь их, бага хэмжээгээр хүлээн авч, учрыг нь олох гэж удаж, төөрч, эсвэл тэр дор нь ухааран сэхээрч явдаг. Ийнхүү олж, тааралдаж, уулзаж, учирч явсаар нэг мэдэх нь он цаг хурдны галтэрэг шиг довтолгон эндээс явахыг, өөр өртөөн дээр буухыг сануулдаг.
Тэр мөчид энэ бүхнээс чухам юу үлдэв, намайг байсныг хэн гэрчлэх билээ гэвэл нэг их гуниг хөндүүрлэн төрнө. Гэхдээ эл номыг уншаад би жаахан ч болов тайтгарч сууна.

Тийм ээ, тэмдэглэлийн дэвтэр. Түүнийх шиг хүрэн бор, эсвэл хар, улаан, цагаан, хөх тийм нэг дэвтэрүүд л юм байна. Түүн дээр сэтгэл зүрхээ, хүсэл мөрөөдлөө, хайр энэрлээ, хамаг бүхнээ бичиж л үлдээх юм байна. Би байхгүй ч байснаа гэрчлэн дурайлгаж, ийм нэг хүн явснаа хэн нэгэнд уншуулбал, тэр тэгээд үнэн мөнийг мэдвэл өнөөх мундаг, агуу, юм бүхэнд дурдагдаад, цоллуулаад байдаг сэтгэл багахан ч болов амрах нь. Дэвтрийг минь, үгүй ээ дэвтрүүдийг минь хэн нэгэн галч, эсвэл эмч олбол бүр сайхан байж ч мэдэх бололтой. Гэхдээ би хаанаас чухам эндээс бүрмөсөн явах галттэрэгт, ямархан төгсгөлтэй суухаас шалтгаална л даа. Хаанаас ч байсан гарцаагүй нэгэн хүн олох нь тодорхой, магадгүй галтэрэгний үйлчлэгч ч юм бил үү.
Эсвэл гэр бүл, энд хайр энэрлээ зориулсан бүхэн минь байхыг ч үгүйсгэх аргагүй. Ерөөсөө тэмдэглэлийн дэвтрээ л нээе. Тэнд л бичиж, тэндээ л үлдээе. Сэтгэл. Энэ үгийн үсэг бүр ямар тод, бас хэчнээн үзэсгэлэнтэй вэ....
Туужид "...Уншиж дуусаад дэвтрийг алгуурхан хааж хавтсан дээрх бичээсийг удаан ширтэв. Харин Цээнээгийн сэтгэл нь халгиж, цалгиж байгааг харахад л андашгүй байв. Хацар нь туяараад шинэхэн ургацын алим шиг харагдана. Нүднийх нь харц дөнгөж амаржсан эхийнх шиг аядуу тайван болжээ. Нөгөө хүйтэн жавар, шөвөг шиг харц алга байна. Би ч юу хэлсэнгүй босоод, ширээний нүдээс шилэн бумбыг гаргаж ирэв. Тэр тэнд рок сэтгэлтэйгээ хамт сууж байна..."
"...Түүний гар, ухаан хоёроос "Сэтгэл" шиг зураг дахиж гарахаа больжээ. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол байсныг дараа нь би сайн ойлгосон юм. Харин миний дотроос ч олигтой аялгуу төрөхгүй байгаа шиг. Нэг удаа тэр бийрээ урамгүй шидэж орхиод надаас Боргилыг асуув..."
"...Чамд энэ дэвтэр ямар хэрэгтэй юм бэ. Наад асуултыг чинь чамд харин сөргүүлээд тавьчихмаар байна. Ямар ч хэрэггүй зүйлд эзэн суучихаад, тэр их мөнгөөр чи хэдэн сар сайхан гэдэс цатгалан амьдарч болох л байсан шүү дээ. Гэтэл намайг дагаад ингэж замарч явдаг. Ажлаасаа чи лав халагдсандаа..."

| ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ, ШҮҮМЖЛЭГЧ, СУДЛААЧ АГСАН П.БАТХУЯГИЙН "МИНИЙ СЭТГЭЛ ROCK" НОМООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |