.jpg)
–Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Отгонбаярын Дархижав гэдэг.
.jpg)
–Аль нутгийн хүүхэд вэ?
-Би “Унаган” Улаанбаатар хотын хүүхэд. Харин аав, ээж маань Завхан аймгийн гаралтай хүмүүс байдаг. Тийм болохоор би аав, ээжийнхээ нутгаар Завханынх гэж явдаг.

-Одоо хэдэн настай вэ?
-Одоо би 25 настай. 2000 онд Улаанбаатар хотод төрсөн.
-Хүндийн өргөлтийн спортын ямар зэрэг , цолтой тамирчин бэ?
-Хүндийн өргөлтийн спортын ОУХМ цолтой. Биеийн тамир, спортын “Тэргүүний ажилтан”.
.jpg)
-Хэдэн настайдаа хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Анх 13 настай байх үедээ хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн.

–Хүндийн өргөлтөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Хүндийн өргөлтөөс өөр спортын төрлөөр хичээллэх гэж үзсэн. Гэхдээ надад таарч, тохирохгүй ч байсан гэх юм уу. Өөрөө үргэлжлүүлэн бэлтгэл хийх сонирхолгүй байсан болохоор больсон. Дунд сургуулийн тамирын багш нар чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оруулах их дуртай байлаа. Би харин жудо бөхөөр барилдах гэж оролдож үзээд больсон.
.jpg)
–Анх яагаад хүндийн өргөлтийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Анх энэ спортын тухай ямар ч ойлголтгүй байсан. Монголд хүнд төмөр өргөдөг хүмүүс байдаг гэдгийг ч мэдээгүй. Тохиолдлоор авга эгчийнхээ гэрт очсон чинь үеэл эгч маань хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг болж таарсан.
.jpg)
Эгч миний хажууд ирж зогсоод “Чи чинь ямар өндөр юм бэ. Одоо хэдэн настай билээ. Үеийнхэн дундаа биерхүү юм байна, штанг өргүүлчихье ах аа” гээд ааваас маань гуйсан. Тэгээд л эгчийгээ дагаад анх удаа хүндийн өргөлтийн зааланд хөл тавьж байлаа. Тэгсэн чинь хүндийн өргөлтийн заалны энд, тэндгүй түс, тас гээд хүнд төмөр шатангууд унаад л, тамирчид хөлсөө гартал бэлтгэл хийгээд, надад их сонирхолтой санагдсан.
.jpg)
–Хүндийн өргөлтийн спортоосоо түр хөндийрсөн үү, Хэзээ эргэн ирэх вэ?
-Хүндийн өргөлтийн спортоос түр хөндийрөөгүй. Бүр мөсөн больсон гэж хэлж болно. Бүр мөсөн больсон гэхээр л хүнд сонсогдож байна уу.
-Одоо ямар спортын төрлөөр хичээллэж байгаа вэ?
-Одоогоор ямар нэгэн спортоор хичээллээгүй байгаа. Гэхдээ тамирчин хүн байсны хувьд хөнгөн дасгалыг бол хийж эхэлнэ.
–Хүндийн өргөлтийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-2022 онд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 76 кг-ын жинд огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж байсан. 2019 оны залуучуудын ДАШТ-ий 71 кг-ын жинд огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн. 2018 онд Тайландын эзэн хааны цомын тэмцээний 69 кг-ын жинд огцом өргөлтөөр алтан медаль хүртэж байв.
Харин дотоодын тэмцээн, уралдаанаас гэвэл өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, Монголын бүх ард түмний спартакиадын аварга, Монголын хүүхдийг их наадмын аваргын алтан медаль хүртсэн гэх мэт амжилтуудыг гаргаж байсан
-Хүндийн өргөлтийн анхны багш нь хэн бэ?
-Миний хүндийн өргөлтийн анхны багш маань ОУХМ Д.Чинзориг гэж хүн байдаг. Мөн багшийн минь аав Я.Дөрвөнжин багш маань хамт бэлтгэл сургуулилалт хийлгэдэг байсан. Багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийдэг байх даа дотоодын урлдаан, тэмцээний бүх амжилтыг гаргаад Үндэсний шигшээ багт орж байсан.
-Одоо ямар клуб, нийгэмлэгт харъяалагдаж байгаа юу?
-Одоогоор спортоор хичээллэхгүй байгаа болохоор ямар нэгэн клуб, нийгэмлэгийн харъяалалгүй энгийн хүн болсон.
| ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТ О.ДАРХИЖАВ: Штангууд түс, тас гэж унаад л тамирчид хөлсөө гартал бэлтгэл хийгээд их л сонирхолтой санагдсан |
|
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |