• Өнөөдөр 2025-08-14

Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүтгэгдэж байна

2025-08-14,   167

Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар /2022-2025/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүтгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа тоо өссөөр байна. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарсаар  улсын хэмжээнд 470 тохиолдол бүртгэгдээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
 
Өнгөрсөн оны мөн үед 384 осол бүртгэгдэж байсныг энэ үетэй харьцуулбал даруй 86-гаар  нэмэгджээ. Тиймээс НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Суррон, мотоциклын соёлтой, аюулгүй хэрэглээг хангуулах хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран “Хурдан биш аюулгүй нь” аяныг өрнүүлээд байгаа билээ.
 
Иргэн та А ангиллын тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, 18 нас хүрсэн байх, А үнэмлэхтэй байх, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөж соёлтой оролцоно уу. Өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлд бүү оруулаарай.

Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүтгэгдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-14 11:41:28
    Зочин: Manai mgl shig zamgui, huuli durmee neddeggui, eruul bish hun mash ih, tsagdaa naraa ort hundeldeggui, ouyn sanaanii hyamraltai хүмүүс ихтэй орон болхоор огт тохирохгүй!!!!!! Бүр хүүхдүүд унаад тас савж унаж байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188