• Өнөөдөр 2025-08-14

ЗУРХАЙ: Үс шинээр засуулах буюу үргээлгэхэд өлсөж ундаасна

Аргын тооллын: 2025 оны наймдугаар сарын 14, Пүрэв гараг
 
Наран ургах шингэх: 05:46-20:08
 
Үс засуулбал: Өлсөж ундаасна тохиромжгүй.
 
Барилдлага:
 
Аргын тооллын наймдугаар сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20, Шийдэм одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана.
 
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.
 
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс шинээр засуулах буюу үргээлгэхэд өлсөж ундаасна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188