Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2022 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулсан Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ уулзалтад оролцжээ.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол нар хоёр талын уулзалт хийсэн байна.
БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол хэлэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд-2022” хамтарсан сургуулилтад оролцсон явдлыг өндрөөр үнэлжээ. Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Дэд сайд Б.Баярмагнай хариуд нь Монгол, Солонгос хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн хэлэлцээний үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жун Собтой танилцах уулзалт хийж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилжээ. Түүнчлэн тэрбээр Канадын батлан хамгаалахын дэд сайдтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан төдийгүй Унгар болон Камбож Улсын батлан хамгаалахын дэд сайд нар, АНУ, БНСУ-ын Хамтарсан командлалын орлогч командлагч нартай танилцах уулзалт хийсэн байна.

Сөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон талт аюулгүй байдлын батлан хамгаалахын дэд сайд болон судлаач, мэргэжилтнүүдийн түвшний яриа, хэлэлцээ юм. Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд үнэлэлт, дүгнэлт хийх, олон талт яриа хэлэлцээг дэмжих, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү уулзалт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 48 улс, олон улсын 3 байгууллагаас дэд сайд болон эрдэмтэн, судлаачид оролцжээ. Энэ жилийн яриа, хэлэлцээ нь “Аюулгүй байдлын цогц сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх: Олон улсын эв санааны нэгдлийг дэмжих” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдсан байна.
| БНСУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МОНГОЛ УЛСЫГ АНУ-ТАЙ ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАД ОРОЛЦСОН ЯВДЛЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЖЭЭ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |