Газар бүрэн хөлдтөл уулчдыг ууланд авирахыг зогсоож амыг нь эндэхээс сэргийлье. Мөнх цастай өндөр уулсын цас зун, намрын улиралд зөөлөрдөг байна. Энэ нь цасан нуранги бий болох хамгийн боломжит үе гэж хэлж болно. Үүнээс болоод олон уулчид, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тиймээс уулчдыг өвлийн дунд сар хүртэл ууланд авирахыг хориглох нь зүйтэй болов уу. Тухайлбал Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн 2017 оны аравдугаар сард авиралт хийгээд буух явцад нь цасан нуранги үүсч, 17 иргэн сураггүй болж байсан билээ. Тухайн үед осол болсон газар 30 гаруй техник хэрэгсэл, 200 гаруй албан хаагч, хоёр нисдэг тэрэг ажиллаж 17 хүний цогцсыг нь олж байсан харамсалтай хэрэг гарч байлаа. Энэ бол зөвхөн нэг жишээ.
Дэлхий даяар жил бүр дунджаар 150 гаруй хүн цасны нурангид амиа алддаг гэх судалгаа гарчээ
Тиймээс энэ талаар уулчид гэлтгүй, төр засаг анхааралдаа авч эрдэнэт хүнийхээ амь насыг хамгаалах хэрэгтэй байна. Намрын улиралд ууланд авирагчдын тоо нэмэгддэг. Энэ хэдэн шалтгаан нөхцөлтэй байдаг аж. Мөн төр засаг уулчдын холбоодод хяналт тавих, даатгалд хамруулах чиглэлд төр, хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй зүйтэй болов уу. Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг сайн явуулах нь чухал байгаа харагддаг. Хэдийгээр уулын спорт аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн ч гэлээ. Амь нас юу юунаас чухал. Тиймээс уулчдыг аюулгүй, амь нас, эрүүл мэндэд хохирол багатай цаг үед ууланд авирахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол цасан нурангид даруулж, аавын хүү бурхны оронд мордсоор байх болов уу. Дэлхий даяар жил бүр дунджаар 150 гаруй хүн цасны нурангид амиа алддаг гэх судалгаа гарчээ. Тэдгээрийн 90 хувь нь уулын цана, чарга, цасны моторт унаагаар зорчигчид байдаг ба нурангийг өөрсдөө үүсгэснээс болж осолддог байна. Тухайлбал, нарийн ширхэгтэй хуурай цасан давхаргыг хөндөх үед яг л шил хагарч, цуурч байгаа мэт өргөжиж, нуралт үүсдэг аж. Ийнхүү үүссэн нуранги таван секундийн дотор 130 км/цаг хүртэл хурдалдаг байна. Нуранги нэгэнт зогсвол яг цемент шиг бат бөх болдог тул биеэ хөдөлгөх ямар ч боломжгүй болдог гэнэ. Энэ үед аврагдахыг хүлээхээс өөр замгүй байдаг ажээ. Олон жилийн статистикт дурдсанаар нурангид дарагдсанаас хойш 15 минутын дотор ухаж гаргавал 93 хувь нь амьд үлддэг байна. Үүнээс цааш амьд үлдэх магадлал огцом багасгаж. 45 минутын дараа гэхэд 20-30 хувь амьд магадлалтай байдаг аж.
Мөн 2015 оны долдугаар сард Алтай таван богд ууланд авиралт хийсэн уулчид сураггүй алга болсны улмаас ОБЕГ-ын алба хаагчид шуурхай ажиллаж хоёр эрэгтэй, гурав эмэгтэй хүний цогцос цасан нурангид даруулсан байхыг олж байсан юм. Энэ мэтчилэн ууланд авирахад тохиромжгүй улиралд хувь хүн болон уулчид гарч амиа алдаж байв. Тиймээс дулааны улиралд ууланд авирахыг зогсооё. Тэгэхгүй бол цас бүрэн дагтаршиж, хоорондоо барьцалдаагүй үед хүмүүс дуран мэдэн ууланд авирч байна. Үүнийг зогсооё
| ГАЗАР ХӨЛДТӨЛ УУЛАНД АВИРАХЫГ ЗОГСООЁ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |