Эрчүүд гомдомтгой, шал, пал яриатай, хачин сул дорой болжээ. Өнөө яриад байдаг алсын хараатай, ёс жудагтай, цөөн үгтэй, нуруутай эрэгтэй хүн ховордож, онгирч, цаасан дарцаг шиг дэрвэх нь ихэсжээ.
Аавын суран тэлээний амтыг мэдэрч, хатуу үг, ширүүн харцаар нь “шилбүүрдүүлж”, эр хүн болдог гэдэг. Гэвч эсэргээрээ эрчүүдийн эрхэлж, толгой дээр нь гарч, үг даахгүй, гарын ганц цохилтын ая даахгүй уйлж унжин, биеэ өмөөрөх байдал олон ч үйлдэл дээр харагдах юм. Найруулагч Д.Жигжидийн “Жаргал даахгүйн зовлон” киноны Самдангийн дүрийг мэдэхгүй хүн үгүй байх. Жаргал цэнгэлдээ ташууран сайн эхнэрийн хайр халамжийг даалгүй, архинд донтон, зоргоороо авирлах Самдангууд өнөө цагт бол борооны дараах мөөг шиг олширсон. Дэлгүүрт яваад орно. Эрчүүд л шалихгүй, хоёрын хооронд зүйл дээр маргаан үүсгэж байх. Автобусанд ч мөн эрэгтэйчүүд л хэрэлдэж, муудалцаж, түргэн уурлаж, манасхийж харагдах. Ер тайван уужуу, дөлгөөн зан чанартай нь өдрийн од шиг цөөн болж, эрчүүд төр, нийгмийн манлай биш, тулга тойрсон яриа, эхнэр хүүхдийн хэрүүл маргаанд л манлайлах болж. Ерөөс эрчүүдэд ган төмөр шиг бат бэх, уул толгод шиг тэгш амгалан, урсгал ус шиг тунгалаг дөлгөөн зан чанарын хэлтэрхий ч үлдээгүй гэж үү. Бөх нь байна хулгай, дээрэм, тонуулын үүр уурхай болсон. Наадамд даваагүй, найранд ч дуугүй хаа явсан газраа хэрүүл тарьж, хов зөөж, хүн муулж, худал хэлж, хууран мэхлэх гээд муу муухай, хар бараан бүхний түүчээ болсоор дууслаа. Эрчүүд нь ийм болохоор эмэгтэйчүүд нь хэнд итгэж, хэнийг түших вэ.
-ГЭМТ ХЭРГИЙН СУУРЬ НЬ ҮГ ДААХГҮЙ СЭТГЭЛЗҮЙ-
Эрчүүд хэр баргийн зүйлд үг унагаж, оролцдоггүй байсны том гэрч бол бидний аавууд. Үндэс нь бат бөх мод шиг л чимээгүй оршиж, алсаас ажиглаж, чухал гэсэн асуудалд л үзэл бодлоо илэрхийлж, үнэн үгийг хэлэхээс юм бүхэнд орж, хамгийн түрүүнд хошуугаа дүрэхгүй. Гэтэл одоо 20, 30 тай залуус бол шал палийн жинхэнэ илэрхийлэл, намирсан туг, бамбар мэт болсон. Цаг агаарын төлөв гэдэг шиг өнөөгийн залуусын зан чанарын төлөв байдал үргэлжийн салхи, шуургатай. Харин дүр төрхийн хувьд уранхай жинс өмсөөд л урдаа архи дарс тавьчихаад, эмэгтэй хүн ярьж, элдэв шалихгүй ярианд амаа билүүдэж, тамхи татан суух. Тэгээд юм л бол уйлж унжиж, гомдож туньж, барьцаж давархын туйл болж, юм хэлэв үү, үгүй юу дүрэлзэн асаж, хамаг бүхэн рүү “ноцож”, зодолдож, цус нөжтэйгээ хутгалдана. За тэгээд хэрэг төвөг, орон шорон бол энүүхэнд.
Монгол эрчүүд алдаж, эндэж аавын хаалга татаад байгаа нь ер үг даахгүй, уужуу тайван зангүй болсонтой холбоотой болов уу.
Уг суурь нь ердөө тэдний зан чанар эмэгтэй хүн шиг хариугүй болж, дэндүү “турьхан” байгаа юм. Ойрын жилүүдэд архи дарс, шалихгүй зан чанараасаа болж, уураа барьж, ухаанаа тогтоогоогүй олон монгол эрчүүд алдаж, аавын хаалга татах нь татаж, амиа алдах нь алдлаа.
Энэ бол өөрсдийгөө өрөвдөж, өмөөрч, хэт их хөөргөсний л гор. Нэг минут, хором л тэвчээд, тэсээд өнгөрч болох, эсвэл урьдчилан анхааруулж сэрэмжлүүлээд байхад анзаарахгүй байдлаасаа болж, алдаж, хайран сайхан амьдралаа хутганы ирэн дээр аваачиж, аав, ээж, үр хүүхэд, эхнэрээ зовлонгийн туйлд унагаж, хамаг сайхан залуу насаа харанхуй өрөөнд өнгөрөөх болсон. Тэгэхээр үг өнгөрөөдөг, уужуу боддог, алсыг хардаг, тогтвор суурьтай байж гэмээнэ сая өрх тэргүүлж, улс төр, нийгмийн байдалд оролцон явах. Түүнээс хүнээс үг дуулахгүй, шалчгар байвал юун аав болж, үр хүүхэд өсгөж, удирдагчийн ажил хийх. Хуучин цагт хүнтэй муудалцаж, ам мурийхдаа хүртэл үгийн сайхныг хэлэлцэж, ухаарлын үгийг тухайн хүндээ үлдээдэг байсныг бид киноноос үзэж, ном зохиолоос хангалттай уншиж, сонсдог. Гэрийнхээ хоймор суугаад алсын бараа ширтэж, хол ойрыг тэнцүүлэн бодож, эхнэр, хүүхдэдээ өмөг түшиг болдог байсан. Ингэж гэмээнэ жинхэнэ эр хүн байх утгад дүйнэ. Түүнээс юм болохоор хэрүүл тэмцэл хийж, эмэгтэй хүнд уур омгоо гаргаж, юм бүхэнд гомдоллож, хов зөөж, гомдож, туньж, хэрэлдэх нь эрчүүд байх ёсгүй.
Гудамжинд, дэлгүүрт, автобусанд ер хаана ч эрчүүд нь “давхиад” байх юм бол хэчнээн муухай харагдах билээ. Түүний оронд сайхан тухалж суугаад, бодож тунгааж, цөөн үг унагаж, асуудалд нуруутай хандаж байж сая нэг эр хүн шиг байна. Ардын жүжигчин А.Долгорын “Эр хүн” дуунд
“Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй
Чинхүү хайрын эх, эцгийн алинд ч
Чангалсан сэтгэлийн уяа үнэд хүрдэг..." гэдэг шиг нэг тийм бат бөх суурьтай, ганхаж найгадаггүй уул байх хэрэгтэй. Эрчүүд уул, тал, орой, тэнгэр шиг байж гэмээнэ эмэгтэйчүүд нөмөр түшигтэй, тулах цэгтэй байх учиртай.
-ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ ЭМЭГТЭЙЛЭГ БОЛОВ-
Эмэгтэйчүүд нь эсэргээрээ эрэгтэйчүүдээсээ хатуужилтай, аливаад амар тайван, шулуун шударга, ачаалал даах чадвартай байх шиг. Харин эрчүүд юм л бол шалтаг хэлж, биеэ бөөцийлөх. Энэ байдал өнөөгийн нийгэмд олон байна. Тэр тусмаа гаргаж байгаа зан байдал нь эмэгтэйчүүдээсээ эмэгтэйлэг болсон. Тэгээд л жаахан юм болж, сэтгэл санаагаар унавал архи дарс ууж, бүгдийг орхиж, хариуцлагаа умартаж, уйлж дуулах. Асуудалтай нүүр тулж, шийдэх нь ховор. Өмссөн хувцас, хэрэглээ нь хүртэл эмэгтэйчүүдээсээ илүү болсон.
Мөн эмэгтэй хүнээр хайрлуулж, халамжлуулах гэж хичээдэг. Өөрсдөө юу ч хийхгүй дээдэлж, хүндлүүлэх дуртай. Нэг ч хадаас хадахгүй, хуруугаа хөдөлгөхгүй цэцэг цэврүү шиг эрэгтэй хүн олон. Бороонд норж чадахгүй, жаахан даарч, халууцаж чадахгүй, зориг зүрхгүй, алив зүйлийг араар сууж, урагш гарах дургүй, бүхнийг амраар, хялбараар хийх гэсэн, эхнэрээрээ хийлгэх гэсэн эрчүүд ч цөөнгүй бий. Арван жилийн сурагчид нэгнийгээ зодсон бичлэг цахим орчинд гарсан. Ер арван жил, арван хэдтэй багаасаа л буруу өсөж, түүгээрээ амьдралд ханддаг. "Би мэдэж байна" гэдэг үгээр халхавч хийнэ, аав, ээжийнхээ үгийг сонсохоо больсон. Ер аав, ээжийн үгийг төвөгшөөн, хүлээж авдаг болсон.
Ерөөс монгол эрчүүд ийм л төрх байдалтай байна. Арван жилээсээ зодоон хийж, тамхи татаж, архи дарс хэрэглэж, болохгүй гэсэн бүхэн рүү хөтлөгдсөөр ааш зан нь эвдэрч, эцэст нь үг даадаггүй, ажлын ачаалал даадаггүй, юм бүхний түрүүнд савсагнаж гүйсэн л болж байна. Юун нөгөө уул, тал, тэнгэр, орой, тэргүүлэгч. Ямар ч эр хүний шинжгүй болсоор дууслаа. Хэрүүлээ багасгаж, үг хэлээ хянаж, жаахан сууж, суурилж, аливаад нухацтай ханддаг болмоор байна.
| ЭРЧҮҮД ГОМДОЖ, ТУНЬЖ, ХЭРҮҮЛ ХИЙХ НЬ ИХЭСЛЭЭ |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |