• Өнөөдөр 2025-05-30

Б.БАТ-ЭРДЭНЭ: НАМАЙГ НАЙРАА ХИЙЖ БАЙГААГҮЙГ ТҮМЭН МЭДНЭ

2022-07-11,   568

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 1024 бөхийн барилдааны нэгийн даваа болж байна.

     Түүхэн ойн баяр наадамд Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодоглолоо. Тэрбээр “15 жилийн дараа бөхийн зодог, шуудгаа өмслөө. 2011 онд 6000 бөхийн барилдаанаар зодог өмссөн. 2007 оноос хойш дэвжээнд гараагүй юм байна. Энэ жил сайхан том ой болж байгаа учраас ёсолж байна. Бэлтгэл, сургуулилалт хийх зав гарсангүй. Их хурлын ажил чинь байнгын хурал номтой, хөдөө гадаа явах ажилтай байх юм. Би 2004 онд УИХ-ын гишүүн болж байлаа. 2004, 2005, 2006, 2007 онд улсын наадамд зодоглож, барилдаж байлаа. Дандаа дээгүүр барилдаж байсан шүү. Зарим хүн “УИХ-ын гишүүн барилдах хориотой, тийм хуультай” гэж ярьсан байна лээ. Тийм хууль, журам гэж байхгүй. Мөн намайг “Найраа хийх нь. Даваа наймаалцаж, мөнгө олох нь” гэж ярьсан байна лээ. Би Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр нэг ч удаа наймаа хийж, даваа бусниулж яваагүйг түмэн мэднэ. Заримдаа ч хүмүүсийн хэл ам айхтар байх юм. Монгол түмэндээ түүхт ойн баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай” гэв.


Б.БАТ-ЭРДЭНЭ: НАМАЙГ НАЙРАА ХИЙЖ БАЙГААГҮЙГ ТҮМЭН МЭДНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188