Цар тахлын хахир хоёр оныг ардаа үдэж, эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлттэй нүүр тулсан жил өнгөрлөө дөө. “Ковид-19” цар тахлын улмаас улсын хэмжээнд 2179 иргэн амиа алдаж, эдийн засаг хасах үзүүлэлт рүү ортлоо “шалдаа” буусан хүнд, хэцүү үеэ мартжээ.
Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өчигдөр тун чиг сүр жавхлантай эхэлж байна. Үе үеийн Монголын зэвсэгт хүчин, цэрэг эрсийг төлөөлсөн хэдэн зуун алба хаагч ёслолын жагсаал хийлээ. Бас ч гэж Монгол Улс анх удаа бүрэн зэвсэглэсэн цэргийн парад хийж байгаагаараа онцлог болов.

Дэлгэр зуны сарууд эхэлмэгц л хүүхэд, хөгшдөө цөмийг нь дагуулаад хөдөө нутгийг зорих. Хот хүрээнд суурьшсан хамаатан садан нь зориод очих үед цаг үргэлж хүний хүслэн болж суудаг хөдөө буйдын малчдын минь магнай тэнийж, шинэ хонины шөл, айраг цагаа, ааруул хурууд, хуруу зузаан өрөм гээд байгаа бүхнээ дэлгээд л угтацгаадаг сан. Дөрвөн хананы дунд хашигдаж, холдоо л хороо, хүнсний дэлгүүр ордог болсон хөгшид минь хөдөө нутагт очиж, шүүдэртэй ширгэн дээр хөл нүцгэн алхахаараа л сая нэг сэтгэл нь сэргэж, царай нь гэрэлтдэг сэн дээ. Тугалыг хургатай андууртлаа хотжсон хүүг нь айлынхан баахан өхөөрдөхөд аав нь харцаараа үл мэдэг зэмлэсгээд дотроо өөрийгөө буруутгах. Охид бүсгүйчүүд саалийн зэлэн дээр бөөгнөрч, анх удаа үнээний дэлэн шувтарч буй нэгнээ шоолж, аальгүй гэгч нь тас тас хөхрөлдөнө. Эрчүүд нь айраг цагаа залгилсан шигээ эрэмгий хүчит бөхчүүд, хурдан хүлэг морьдын тухай ам уралдан ярьцгаана. Монголын минь үндэсний баяр ингэж л болдог сон.

Цар тахлын дараах анхны баяр наадам гэхэд Монгол түмнийг зуны өргөн их найр наадмаас илүүтэй намрын урт ажил хүлээж байна. “Наадмын дараа намар” гэдэг дээ. Харин одоо инфляцыг бууруулахад анхаарч, уналтад орсон эдийн засгаа “өөд нь татах” үе иржээ. Холбогдох байгууллагаас мэдээлж байгаагаар Монголын эрдэс баялгийн салбарыг гарц сайжирч, экспортын гаралт сайн байгаа. Гэсэн ч оны эхний хагаст хасах 3.8 хувийн хүүтэй гарсан эдийн засгаа сэргээхийн тулд экспортоо ч нэмэгдүүлж, дахин шинэ гарц хайх хэрэгтэй болжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ, Монгол Улсын хоёр Засгийн газар харилцан уулзалт зохион байгуулж, Монголын Өмнөговь аймгаас эх газрын Хятад руу чиглэсэн гурван гол төмөр замын төслийг эцэслэн шийдвэрлэсэн. Монгол Улс 2009 оноос хойш дотоодын дэд бүтэц сайжруулалтад томоохон үсрэлт хийсэн гэж болно. Тухайн дэд бүтцийн сорилтууд нь Монгол Улс уул уурхайн салбарт суурилсан эдийн засгаа төрөлжүүлэх томоохон хэтийн зорилго болоод байгаа юм.
(7).jpg)
Мөн үүнээс гадна “Рио Тинто”-той тохирсон хугацаанд буюу ирэх онд Оюутолгой ордын далд уурхай ашиглалтад орж, хил дамнасан дэд бүтцийн холболт сайжирвал эдийн засгийн хувьд Монгол Улс их хэмжээний байгалийн баялгийн өгөөж хүртэх боломжтой байна даа. Ирэх намрыг л давчихвал...
.jpg)
| МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ |
|
Говийн аймгуудын нутгаар +32 хэм хүрч хална
2026-07-17 10:56:27
О.Эмүжин Азийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-07-17 10:44:00
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт болжээ
2026-07-17 10:05:56
Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо
2026-07-17 08:10:50
О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
2026-07-17 07:53:04
Шатарчид Европын цуврал тэмцээнд мордлоо
2026-07-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгс болно
2026-07-17 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 26 хэм дулаан байна
2026-07-17 06:00:00
ЦУОШГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-07-16 17:48:49
Монелийн замыг хааж, шинэчилнэ
2026-07-16 17:17:00
Шөнийн автобус дөрвөн чиглэлд 02:00 цаг хүртэл үйлчилж байна
2026-07-16 17:04:14
Мөнгө угаах гэмт хэрэг хоёр хувиар буурчээ
2026-07-16 12:02:01
ARA Festival-ийн үеэр зохион байгуулдаг “Glamour Concert” маргааш болно
2026-07-16 11:32:09
Наадмын өдрүүдэд 414 иргэнийг эрүүлжүүлэх байранд саатуулжээ
2026-07-16 11:26:30
АИ92 автобензиний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгджээ
2026-07-16 10:58:45
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлах байршлууд
2026-07-16 10:01:04
2026-07-16 07:30:55
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн “Бэсрэг наадам” болж өндөрлөв
2026-07-16 07:23:10
Зүүн Азийн волейболын тэмцээн ирэх сард Монголд болно
2026-07-16 07:10:00
Өмнөд солонгосчууд ховор металлын судалгааны төвтэй танилцлаа
2026-07-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-16 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |