Хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд сураггүй алга боллоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаа тасралтгүй 14 цаг үргэлжилж, иргэдийг эсэн мэнд олсон баяртай мэдээ өчигдөр цахим сүлжээнд түглээ. Хүний амь аварч, баатарлаг гавьяа байгуулсан хилийн цэргийн 0306 дугаар албан хаагчидтай ярилцлаа.
-Аврах үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцсон бэ?
-Долдугаар сарын 4-ний өдөр бид удирдлагын тушаалын дагуу заставуудаа шалгах үүрэгт ажилтай байсан юм. Заставд явж байтал ангийн захирагч, дэд хурандаа Ж.Ганбаатар “Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд оролцох хүсэлт ирж байна” гэж хэлээд эрлийн ажиллагаа зохион байгуулах үүрэг өгсөн. Буйр нуурт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах боломжтой моторт завь манай хилийн цэрэгт л байдаг болохоор тус байгууллагаас хамтарч ажиллах хүсэлт тавьсан нь тэр. Бид ангийн захирагчийн тушаалын дагуу өчигдөр (долдугаар сарын 4) эрэн хайх ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн боловч хараахан үр дүнд хүрээгүй. Учир нь, ажиллагаа явуулж байх үед буйр нуур урд талаасаа 4-5 баллын хүчтэй давлагаатай байсан. Ер нь ийм өндөр давлагаатай үед хөнгөн хөлөг явах боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч бага насны хүүхдүүдийн амь нас аюулд орж, бид тушаал авсан учир эрэн хайх ажиллагаанд орсон. Дээр хэлсэнчлэн эрлээ олоогүй учир ажиллагааг түр зогсоож шөнө дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Улмаар бид үүр цайж, нуур цэлмэсэн хойно 05:00 цагт, хоёр улсын усан хилээс зургаан километр орчмын зайгаас иргэдийг эсэн мэнд олсон. Эрлийн багт хилийн цэргийн 13, онцгой байдлын газрын долоон алба хаагч гурван моторт завьтай оролцсон.
-Сураггүй алга болсон иргэд ямар байдалтай байсан бэ?
-Манай хилчид завь олох үед 22 орчим насны залуу хосууд, хоёр, дөрөв, таван настай гурван хүүхэд даарч, айж, сандарсан байсан. Тухайн өдөр салхи ихтэй, хоёр цаг орчим болоод л аадар бороо орж цаг агаар хүндрэлтэй байсан болохоор бид бага насны хүүхдүүдэд санаа зовж байлаа. Завин дээр явсан хоёр том хүн нь завийг хөдөлгөхгүйн тулд хоёр талд сууж, даацыг нь тэнцүүлэн байсан. Мөн хувцсаа тайлан хүүхдүүдээ нүцгэн биеэрээ тэвэрсэн байсан. Өөрөөр хэлбэл, залуу хүмүүс гэхэд маш зөв арга хэмжээ авч, хүүхдүүдээ осгох, завиа осолдохоос сэргийлсэн байна лээ.
-Хүүхдүүд болон залуу хосын сэтгэлзүй ямар байсан бэ?
-Эрлийн баг очиход аав, ээж нь бол маш их баярласан. Нуурын мандалд, завин дээр 14 цагийн турш, хүндрэлтэй цаг агаарт байсан болохоор хүүхдүүд маш их цочирдсон байдалтай харагдсан. Хилчид маань хүүхдүүдийг тэвэрч нуурын эрэгт гарах хүртэл айдас нь гараагүй, бөмбөгнөтөл чичрээд л байсан. Эцэг, эх нь тайвширсныхаа дараа “Давлагаа их өндөр байсан болохоор завь хөмөрчих гээд хэцүү байсан” гэж ярьсан. Манай хил хамгаалах байгууллагад ашигладаг том завь тэр давлагаанд явахад хүндрэлтэй байсан юм чинь тэдний хийлдэг, жижигхэн завь ямар байх нь аргагүй шүү дээ. Азаар эсэн мэнд байсанд нь эрлийн багийнхан туйлын баяртай байна.
-Завь нь салхинд туугдаад тэднийг эргээс холдуулчихсан хэрэг үү?
-Буйр нуурын эрэг бүхэн харилцан адилгүй давлагаатай байдаг. Тухайн иргэд “Нэгэнт буйр нуурт амарч байгаа юм чинь завиар аялъя” гээд захаас жижигхэн завь авсан юм билээ. Тэнд байсан хүмүүсийн өгч буй мэдээллээр анх завиа хийлж, нууранд тавиад гэр бүлээрээ суух үед давлагаа тогтуун байсан юм билээ. Удалгүй давлагаа ширүүсээд хуурай газраас холдсон гэсэн. Нэг удаагийн хүчтэй давлагаа завийг арав гаруй метр шиддэг юм. Тэгэхээр хоёр, гурван удаагийн давталттай хүчтэй давлагаанд л тийм зайнд холдчихно. Бага насны хүүхдүүддээ санаа зовсон аа нь эрэг дээр тусламж дуудан хашхирч байсан хэдий ч нуурын давлагаа хүн орох ямар ч боломжгүй болсон байсан юм билээ. Нуурын мандалд хүүхдүүд нь “Аав аа, авраарай” гээд хашхираад байсан гэсэн. Эрэлд хамт явсан аав нь “Хүүхдүүдээ нүдэн дээрээ алдчихлаа” гээд ухаантай, ухаангүй хоёрын хооронд л байсан даа.

-Аврагдсан гэр бүлд хэрхэн анхан шатны тусламж үзүүлсэн бэ?
-Бид хамгийн ойрхон байрлах Буйрын заставд тухайн гэр бүлийг авч очсон. Буйрын заставын эрүүл мэндийн төвд үзлэг хийж зохих ёсны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Мэдээж хэрэг застав учир тэднийг дулаан байранд оруулж, хоол цай өгсөн. Хүлээлгэж өгөөд л бид хөдөлж, дараагийн ажилдаа гарцгаасан. Энэ аврах ажиллагаа бидний хувьд анхных биш. Өмнө нь олон удаа аврах ажиллагаанд оролцож, манай хилчид иргэдийг аварч байсан. Хүний амь аврах шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Хүний амийг ер нь юугаар ч үнэлж барахгүй шүү дээ.
-Техник хэрэгсэл нь байдаг болохоор Мэнэнгийн талын хилчид зуны улиралд буйр нуур орчмын эрэн хайх, аврах үйл ажиллагаанд тогтмол оролцдог юм байна гэж ойлгож болох уу?
-Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх, аврах үйл ажиллагааг явуулах чиг үүрэг нь Онцгой байдлын газарт байдаг. Бид Ангийн захирагчийн тушаал, шийдвэрийн дагуу энэ төрлийн үйл ажиллагаанд оролцдог. Өөрөөр хэлбэл, Мэнэнгийн талын хилчид улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй хэдий ч зайлшгүй тохиолдолд удирдлагын шийдвэрийн дагуу эрэн хайх, аврах ажиллагаанд оролцдог.
-Баярлалаа, та бүхэнд.
-Шуурхай арга хэмжээ авч, бүлэг томилсон ангийн удирдлагадаа, эрэн хайх ажиллагаанд гар бие оролцож, бусдын амь насыг аварч, нэг айлыг ч гэсэн элэг бүтэн үлдээсэн хилчдээрээ талархаж байна. Мөн онцгой байдлын албан хаагчдадаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
| БУЙР НУУРАНД ЗАВЬТАЙ АЛГА БОЛСОН ИРГЭДИЙГ АВАРСАН ХИЛЧИД: 14 цаг аадар бороотой, ширүүн давалгаатай нууранд алга болсон хүүхдүүдийг эсэн мэнд аварсандаа баяртай байна |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |