Улс даяар хэмнэлтийн горимд шилжиж, дарга нар Улаанбаатар хотод том оврын автомашин унах эрхгүй болсон. Гэтэл зарим сайд, дарга онгоцоор томилолт хэсэхдээ хэд хэдэн суудал захиалдаг болох нь “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энхийн үйлдлээр ил боллоо. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энх саяхан Турк руу нисэхдээ “Бизнес ангиллын хоёр суудал авч, унтаад явна” гэсээр төсвийн мөнгөөр хоёр суудал захиалж, тансагласан болохыг эх сурвалжууд онцолж байгаа юм.

Дээрх жишээнээс харахад, дарга нарын тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энхийн чихэнд Ерөнхий сайдын “Төр засаг хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалсан. Хотын төвөөр дарга нар төрийн том автомашин унахгүй" зэрэг үг сонсогдоогүй бололтой. Дарга нарын тархинд улсын мөнгө, төсвийг хэмнэх тухай ойлголт байдаггүй, яаж хэмнэхээ ч мэдэхгүй туйлдаг гэдгийг Ц.Бат-Энх дээрх үйлдлээрээ нотоллоо. Тэрбээр, "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч даргаар хэд хэдэн удаа томилогдож байсан түүхтэй. Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ажилтнаа шанаадаж огцроод “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч дарга болсон. Дараа нь цар тахлын үед Сөүлээс ирэхдээ “Би МАН-ын дарга. Хөл хорио надад үйлчлэхгүй” таахалзаж байгаад МАН-ын нарийн бичгийн даргаас огцорч, “Эрдэнэт”-д орлогч захирлаар очсон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг ажлаас нь чөлөөлж оронд нь Ц.Бат-Энхийг томилсон байдаг.
Тэрбээр 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа найр наадам, ой зохион байгуулах комисс толгойлж, “Шоу менежер” цолтой болсон гэдэг. Мөн “Хадгаламж” банкны 14 тэрбумаар казинодсон, “Ц.Чимэдсүрэн тэргүүтэй хүмүүст казиногийн А үсэг заасан” гэх нэр зүүснээс өөр улс, эх оронд хэрэгтэй гавьяа байгуулахаар ажил хийгээгүй гэгддэг. Мөн тэрбээр энэ удаад мөн л сайн нэр зүүхгүй шинжтэй. Онгоцоор гадаад руу явахдаа суудал шилж, хоёр, гурваар нь захиалдгаас эхлээд улсын мөнгийг тав тухаа хангахад зарцуулаад сурчихсан гэдэг нь тодорхой. Улсын эдийн засаг амаргүй байгаа энэ үед арга ядахдаа улсын төсөвт хэд хэдэн удаа тодотгол хийж, Ерөнхий сайд нь орлогч дарга нарыг цөөлж, хэмнэлтийн горимд шилжүүлэх гэж ядаж байхад "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энх төсвийн мөнгөөр эрхэлж байхад ямар хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа.
Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа үнэг хөөж байгаад онгоц унагасан “Симба” Батаагийн бага дүү гэдгээр нь хүмүүс анддаггүй. Тэрбээр 2012-2014 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Бээжин дэх төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон. 2015 онд Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөх, 2016-2020 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар, 2021 оны наймдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон юм.
| Улсын төсвөөр тансагладаг “Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч дарга Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож чадах болов уу |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |