“Эмээлт” захад байрлах Хятад үйлдвэр махыг тусгай химийн бодист хольж байна” гэх мэдээлэл иргэнээс ирснээр одоогийн "Химийн хортой, цогцос хадгалах бодистой, цардуултай махны хэрэг" үүсэж, хүнсний аюулгүй байдал хөндөгдөж эхэлсэн. Дуудлагын дагуу холбогдох байгууллагууд, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл очиж, дүүрэн шингэн бүхий дөрвөлжинд төмөр савнуудад тонн, тонн мах хийсэн байсныг сурвалжилж, ил болгосон байдаг. Тухайн зураг, бичлэгүүд нь 20 гаруй хоног нийгэм даяар түгж, түгшүүрт автуулж, улмаар төрийн анхааралд сая л нэг очлоо. Одоогийн байдлаар Шадар сайд С.Амарсайхан холбогдох хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад “Эмээлт” захын махны үйлдвэрийн шалгах үүрэг даалгавар өгөөд байна.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж Хятад үйлдвэрийн хашаанд мах чанаж идсэн ажилтнаа буюу Т.Балжиннямыг шүүмжилж, “Мах чанасан асуудалд миний бие МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Байцаагч ч бай, иргэн ч бай тэр компанид асуудал гарсан бол лабораторийн дүн гарсны дараа махыг хэрэглэх үү, эс хэрэглэх үү гэдгийг шийдэх ёстой. Тэнд мах чанасан хүмүүс лабораторийн ажилтнууд биш юм. Энэ нь өөрөө эрсдэлтэй. Дотроо шүүмжлэлтэй хандаж байгаа учраас холбогдох хариуцлага ногдуулна” гэсэн.
Ажлын хариуцлага алдаж, зохисгүй үйлдэл гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням өөрийгөө өмгөөлсөн зохисгүй тайлбарыг ч хэвлэлд өгөөд амжсан.
Тэрбээр “Надад хувийн ашиг сонирхол гэж байхгүй. Би төрд 20 дахь жилдээ ажиллаж байна. “Найман тонн махыг өмхийрсөн эсэхийг бодитойгоор үзэгчдэд хүргэе” гэх асуудлыг сэтгүүлч надад тавьсан. Миний хувьд шинжилгээний хариу гараагүй байхад болохгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Тухайн үед хувь хүнийхээ үүднээс чанаж, амталж үзсэн болохоос төрийн байгууллагын өмнөөс амталж үзээгүй. Тэр найман тонн махнаас гаргаж ирэхэд ямар ч эвгүй үнэр, амтгүй байсан гэдгийг баттай хэлж байна. Буцалж байсан мах ямар нэгэн үнэр байгаагүй. Үнэрийг дарах боломжгүй. Цардуул үнэр дардаг бодис биш, эзлэхүүн нэмэгдүүлэгч бодис” хэмээсэн. Үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлыг толгойгоороо, томилогдсон албан тушаалаараа хариуцах ёстой энэ эрхэм ёс зүйгүй үйлдэл гаргаж, түүнийгээ хацайлсан хариу тайлбар өгөөд сууж байгаа нь иргэд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын ч бухимдлыг төрүүлж байна.
Тэгвэл дуулиан, шуугианы гол дүрд тоглоод буй мах шинжилдэг амьд лаборатори гэх Т.Балжинням гэгч хэн болохыг танилцуулж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням нь Завхан аймагт төрсөн аж. Тодруулбал, тэрбээр Завхан аймгийн Алдархаан суманд төрж, өссөн бөгөөд 1997 онд уугуул сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийг төгссөн байна. Түүний дараа 2004 онд удирдлагын академийг төгссөн аж.
Тэрбээр 2012 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 онд албан тушаал дэвшин, МХЕГ Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогджээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэхүү салбартаа 20 жил ажилласан туршлагатай нэгэн. Харин гэр бүлийн байдлын хувьд түүний эхнэр нь ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Дархлаажуулалтын албаны даргаар ажилладаг бөгөөд хоёр жил гаруй хугацаанд халдварын голомтод ажиллаж, хэвлэлээр дархлаажуулалтын тоог мэдээг дамжуулсан гэж өнгөрсөн онд Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнаж, урамшуулсан байдаг.
Т.Балжиннямын өөрийн жилийн орлого нь 18 сая, гэр бүлийн орлого нь 37 сая бөгөөд 225 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууцтай, нэг хашаа байшинтай, 10 сая төгрөгийн үнэ бүхий Hyundai, Sonata загварын жижиг машинтай, 24 сая төгрөгийн мал аж ахуйтай, зургаан сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 18 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га газартай, 30 сая төгрөгийн хадгаламжтай байна.
| МАХНЫ ЧАНАРЫГ ЧАНАЖ, ИДЭЖ ШАЛГАДАГ МХЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА Т.БАЛЖИННЯМ ГЭЖ ХЭН БЭ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |