• Өнөөдөр 2025-05-19

“УХАМСРЫН СЭРЭЛТ БА XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” лекцэд урьж байна

2022-05-31,   663

         Нийтийн далд ухамсрыг сэрээх “Аз жаргалын түгээх Тунараа төв”-ийн багш П.Тунараа эцэг, эхчүүдэд зориулан “УХАМСРЫН СЭРЭЛТ БА XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” лекц тавих гэж байна. 
 
“Аз жаргалыг түгээх Тунараа төв”-ийн багш П.Тунараа  “УХАМСРЫН СЭРЭЛТ БА XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” лекцийнхээ тухай “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн харилцаа, хандлага, ухамсрын түвшин шууд нөлөөтэй байдаг. Хүүхэд бүхэн онцгой, дахин давтагдашгүй мөн чанартай бөгөөд тэдний амьдрах орчин амар тайван байж, итгэл сэтгэлээр хөглөж чадвал тэдэнд хийж чадахгүй, хүрэх боломжгүй зүйл гэж үгүй” хэмээсэн.
 
Өөрөөр хэлбэл, “УХАМСРЫН СЭРЭЛТ БА XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” лекцийг сонссоноор Хүүхдүүд юу хүсдэг вэ, Та хүүхдээ хэр сайн мэддэг вэ, Эцэг, эхчүүдийн ухамсар хүүхдийн хөгжил, хүмүүжилд ямар нөлөөтэй вэ зэрэг хүүхэд хүмүүжлийн арга барилд амин хэрэгцээтэй асуултуудын хариултыг олох боломжтой юм. 
 
“УХАМСРЫН СЭРЭЛТ БА XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” лекцэд урилгаар Нийтийн далд ухамсрыг сэрээх “Баярлалаа төв”-ийн Олон улсын зөвлөх багш Б.Бадамханд, МУГЖ Т.Ариунаа нар оролцоно. 
 
“УХАМСРЫН СЭРЭЛТ БА XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” лекц 2022 оны зургадугаар сарын 4-нд МҮЭСТО-нд 16:00 цагаас болно. 
 
Жич: Гадаадад болон орон нутагт амьдардаг иргэд онлайнаар үзэх боломжтой. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 9040-7777, 8884-4448 утаснаас лавлана уу
 


“УХАМСРЫН СЭРЭЛТ БА XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮД” лекцэд урьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188