• Өнөөдөр 2025-05-17

Дарханы Засаг даргын орлогч Б.Жавхлан: Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, эхнэрээ машинаар дайрсан гэдэг нь гүтгэлэг

2022-05-10,   655

Дархан-Уул аймгийн НАМЗХ Хонгор суманд байрлах “Гүнж” жуулчны баазад 100 жилийн тэмдэглэсэн байдаг. Энэ үеэр тус аймгийн НАМЗХ-ны тэргүүн, аймгийн засаг даргын орлогч Б.Жавланг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, эхнэрийгээ автомашинаар дайрсан тухай мэдээлэл цацагдсан билээ.

      Бид энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр “Намайг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, эхнэрийгээ автомашинаар дайрсан тухай постер, зураг, мэдээллийг нууц хаягнаас зохион байгуулалттайгаар гүтгэсэн. Тийм зүйл огт болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн үед “Гүнж” амралтын газарт очиж, хуралд суусан нь үнэн. Тэр үед зам тээврийн осол болоогүй. Би архидан согтуураагүй. Энэ мэдээллийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Манай эхнэр өөр газарт явж байгаад зам тээврийн осолд орсон. Эмнэлэгт эмчлүүлж байгаад гэртээ гарсан байгаа. Энэ асуудлыг “Гүнж” амралтын газарт болсон мэтээр бичиж, намайг оролцуулж байгаа нь зохион байгуулалттай гүтгэлэг. Залуучуудыг дэмжих бодлого дутагдаж, нахчин дарахаар санаархаж байгаа нь харамсалтай байна” гэлээ.

 


Дарханы Засаг даргын орлогч Б.Жавхлан: Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, эхнэрээ машинаар дайрсан гэдэг нь гүтгэлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188