-19 настай залуу амиа хорлохоор орон сууцны дээвэр дээр цаг орчим сууж, монголчуудыг сандаргаж, ар гэрийнхнээ зүрхээр явуулах дөхлөө. Залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сэтгэл санааны хувьд тавгүй, стресс ихтэй байсан гэх. Харин түүнтэй албаныхан ярилцлага хийж, хийх гэж байгаа үйлдлийг нь буруу гэдгийг ойлгуулж, эсэн мэнд буулгаж авсан гэх.
-Хэдхэн хоногийн өмнө 22 настай залуу гэртээ өөрийгөө боомилж хөнөөсөн бол 24 настай эрэгтэй төв талбайд мөн л өөрийгөө галдан шатаав. Өөрийгөө шатаасан 24 настай залуугийн биеийн 60 хувь нь түлэгдэлтэй, хүнд Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Залууг өндөр настай ээж нь сахиж, хүү нь үхэл, амьдралын заагт эмнэлгийн орон дээр тарчилж байна. Өөрийгөө егүүтгэсэн 22 настай залуу, өөрийгөө шатаасан 24 настай залуу цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний өрөнд орсон учир уг алхмыг хийсэн байж болзошгүй гэх.
-Үүгээр ч зогсохгүй хэдхэн хоногийн өмнө хар тамхины хэргээр шүүгдэж байсан цэл залуухан эрэгтэй амиа егүүтгэж, нарт хорвоогоос буцлаа. 23 настай залуу хашааны шонгоос өөрийгөө боомилж, амиа өгүүтгэсэн байдаг. Урьдчилсан байдлаар талийгаач залуу мансуурсан үедээ уг харамсалтай үйлдлийг хийсэн байж болзошгүй байгаа юм. Талийгаач хар тамхины хэрэгт буруутгагдаж, энэ сарын 12-ны өдөр шүүх хуралд оролцохоор тов нь гарсан байсан гэх.
-Банкны өрөнд орон сууцаа хураалгахаар болсон залуу сэтгэл гутралд орж, амиа егүүтгэсэн хэрэг мөн л гарлаа. Тодруулбал, найман сая төгрөгийн өрөө төлж чадахгүйгээс болж, идэр насны залуу амиа егүүтгэсэн байдаг.
Энэ бол зөвхөн өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд амиа алдсан эрэгтэйчүүдийн хэрэг. Зөвхөн амиа хорлолт. Зам тээврийн осол, золгүй явдал, аймшигт гэмт хэргийн золиос болсныг нь оруулаагүй гэсэн үг. Тэгэхээр эрэгтэйчүүдээ амиа хорлолтын золиос болгохгүйн тулд хэрхэх ёстой вэ гэсэн асуулт хэн бүхний урд тавигдах цаг нь болжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд амиа хорлолтыг хүйсийн ангиллаар авч үзвэл, олонх нь эрэгтэйчүүд байжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн 2017 онд 489 хүн амиа хорлосноос 380 нь эрэгтэй байсан аж. Үүний 54 хувь нь 15-35 насны эзэлж байгаа гэнэ. Энэ бол Үндэсний статискийн хорооноос гаргасан албан ёсны тоо.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэчнээн амиа хорлосон бэ гэдгийг Үндэсний статискийн хорооноос гаргасан судалгаанаас бэлхэн харж болохоор байна. Тодруулбал, 2017 онд 489, 2018 онд 473, 2019 онд 439, 2020 онд 261, 2021 онд 126, 2022 оны эхний гурван сарын байдлаар 31 хүн амиа хорлож, нарт хорвоогоос буцжээ. Хэдийгээр амиа хорлолтын тоо жилээс жилд буурч байгаа сайн үзүүлэлттэй ч тахир дутуу болох, насаараа хүний асаргаанд байх, хагас үхдэлийн байдалтай хүний тоо олширч байгаа ажээ.
Одоогийн байдлаар хүйсийн нарийвчилсан үнэлгээ хийгээгүй ч амиа хорлосон хүний олонх нь эрэгтэй гэдгийг албаныхан мэдээлж байна.
Сэтгэл зүйчдийн хэлж буйгаар эрэгтэйчүүд амиа хорлолтыг сонгох нь эмэгтэйчүүдээсээ илүү байдаг нь зөвхөн манай улсад гэлтгүй дэлхий нийтэд түгээмэл байдаг гэнэ. Мөн хүүгээсээ илүү охиндоо анхаарч,”Чи эрэгтэй юм чинь” гэдэг байдлаар хүүгээ нийгмийн гадна үлдээж, өсгөх нь элбэг байдаг ажээ. Ийм хандлагаар өссөн эрэгтэй хүүхэд сэтгэлийн тэнхээгүй, өөртөө итгэх итгэлгүй, хэн нэгэнд нууцаа ярьдаггүй, ил гаргах сэтгэл хөдлөлгүй болж өсдөг гэнэ.
Хэдхэн жилийн өмнө бид хорвоогоор дүүрэн уйлж, унжсан эрчүүдтэй боллоо гээд халаглаж байлаа. Харин одоо уйлах ч эрчүүдгүй болж, халаглах өдөр ирэх вий гэхээс айдаг боллоо. Хаана амиа хорлолт, нас баралт бүртгэгдэж байна олонх нь эрэгтэйчүүд байдаг ажээ. Монгол эрчүүдийн амь үнэгүй, үнс нурам шиг салхинд хийсдэг болох нь ээ. Тухайлбал,
-МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан “МАХН-ыг битгий алагчил. Би гуйж байна. Бид яачихсан хүн юм бэ. Юуг буруу хийсэн юм. Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ. Яагаад бид Монгол Улсаас хасагдсан хүмүүс болчихсон юм бэ” хэмээн чин сэтгэлээсээ уйлж, тайвширч байлаа.
-Харин Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Э.Нямдаваа Төрийн ордонд асгартлаа уйлж байлаа. Тэр “Би нэг л зүйлийг гуйж байна. Миний нутгийг тайван орхи. Өчигдөр нэг дарга над дээр ирээд “Таван сая, гурван сая төгрөг өгье, наад хүмүүсээ тараачих” гэж хэлсэн. Би тэр даргыг огцруулахын төлөө тэмцэнэ” хэмээн уйлж, мөн л тайвширч байсан удаатай.
-Мөн нэгэн нэрт дуучин ар гэрийн асуудлаас болж, асгартлаа, хэнгэнтэл уйлж байсныг ч монголчууд мартаагүй. Тодруулбал, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гэргийтэй маргалдаж, хэцүү байгаа тухайгаа учирлаж, уйлж байсан юм.
Тэгэхээр эрчүүдийн уйлж тайвшрах нь зөв байжээ. Нийгмийн болж бүтэхгүй бүх зүйлийн золиосонд нохойд барьдаг мод шигээ эрчүүдээ барьж, хэтэрхий хүнд ачаа үүрүүлэхээ зогсооё. Хэдийгээр тэдний үүрэх ёстой ачаа ч гэсэн хааяа ч гэсэн ойлгодог байя. “Монгол эрчүүд нулимсаа хүнд үзүүлдэггүй” гэдэг үгээр эрчүүдээ чөдөрлөхөө болъё. “Эр юм байж шалтаг хэлж, шалчигналаа” гэж хатуурхахаа болъё. “Эр хүн шиг бай, эр хүн хэзээ ийм байсан юм” гэж нэмж чөдөрлөхөө болъё, монголчуудаа. Эрэгтэйчүүдийн үйлчлүүлэх, стрессээ тайлах төвийг нь нэмье. Тэдэнд уйлах боломж, сэтгэлээ тайтгаруулах, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах боломж олгоё. Хүүхдүүдээ хүү, охиноор нь ялгаж өсгөхөө болъё. Тэгэхгүй бол нус нулимсандаа баригдсан, савал хийвэл амиа хорлодог эрчүүд олширох вий. Уйлуулж тайвшируулъя, эрчүүдээ.
| ЭРЧҮҮДИЙГ УЙЛУУЛЖ ТАЙВШРУУЛЪЯ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |