Нийслэлийн дарга нар жил бүр бродюр сольдог. Эвдэрсэн, эвдрээгүй хамаагүй солиод л байна солиод л байна. Хуучныг шинээр солилоо гээд явган хүний зам сайжирсан зүйл ер үгүй. Бөөнөөрөө хэлхэлдээд алхчих боломжгүй нарийнхан гудамжаар нэгнийгээ дайрчих шахсан хэвээр. Жил бүрийн яг өдийд автозамын засвар, шинэчлэлийн ажил ундардаг. Зарим нь данхаар хар тос цутгаад л эхэлнэ шүү дээ. Үүнтэй зэрэгцээд бродюрын асуудал дуусахгүй их маргаан дагуулдаг. Тиймээс энэ жил нийслэлийн хэмжээнд хэчнээн автозамын бродюр солих талаар сурвалжилсан юм. Хамгийн сонирхолтой нь, автозамынхан өнгөрсөн жил зассан бродюраа энэ жил дахиад л сольдог гэнэ. Учир нь Нийслэлийн Замын хөгжлийн газрынхны хамаарал бүхий этгээдүүдийн компани ямар ч өрсөлдөгчгүй тендер авч, "Амташсан хэрээ 13 дахина" гэдэг шиг жил бүр автозамын бродюр солих нэрээр мөнгө идээд сурчихсан байдаг гэх. Тэдний энэхүү мөнгө угаах аргыг хэн ч анзаардаггүй иргэд жил бүр автозам засаж, бродюр сольж байвал сайн гэж боддог. Гэтэл улсын мөнгийг чимээгүй иддэг хамгийн том мафи "Бродюр солино" гэх хоёрхон үгний цаана бужигнадаг гэнэ.
Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 14 автозамыг бүрэн засаж, шинэчлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, 10-аад жил засаж, шинэчлээгүй хуучны автозам болох Ногоон нуурын гудамжны автозам, Намъянжугийн гудамж, Хувьсгалчдын гудамж, Их сургуулийн гудамж, Самбуугийн гудамж, Баруун сэлбийн гудамж, Содномын гудамж, 31 дүгээр хорооны автозам, Усны гудамжны автозам, Амарсанаагийн гудамжны автозам, Партизаны гудамжны автозам, С.Чоймболын гудамжны автозам, Ж.Батмөнхийн гудамжны автозам, Майхан толгойн автозам, Хилчний гудамжны автозам, “Грийн апартмент” хотхоноос “Саруул тэнгэр” хотхон хүртэлх автозамд засвар хийхээр тухай бүрд нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тендерт ялсан компани хариуцсан автозамаа бүрэн засаж, янзлах аж.
Одоогоор бродюр солих автозам засварын ажил эхэлсэн эсэх талаар Замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах, асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баттулгаас тодруулсан юм. Тэрбээр “Одоогийн байдлаар автозам засах, шинэчлэх ажлууд эхлээгүй байна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй бродюрын зураг өнгөрсөн жилүүдийнх байсан. Автозамын засварын үеэр иргэд хуучин бродюр ухаж, сэндийчиж гаргаж ирсэн бэлтгэл ажлыг харчихаад “бид явах газаргүй боллоо. Тээглэж унах юм байна” гэх мэт олон нийтэд буруу ойлголт өгдөг. Харин засаж, янзалсны дараа хараагүй юм шиг өнгөрдөг” Бродюр засаж, солиход хэдэн төгрөг төсөвлөдгийг мэдэхгүй" гэсэн юм.
16:30 ЦАГ: Энхэл донхол, энд тэндгүй нүхээр дүүрсэн Хувьсгалчдын гудамжны автозамаар явлаа. Тус зам бол энэ жил засаж янзлах ёстой автозамуудын нэг. Хотынхон зам дээрх онгорхой нүхнүүдийг тойрох гэж яваад шүргэлцэнэ, мөргөлдөнө, битүү түгжрэл үүсгэнэ. Цаг агаар таагүй өвлийн цагт бол түгжрээд бүр таг шүү дээ. Түгжрэл гайгүй үед жолооч нар автозамын нүх харалгүй харайлгана. Тэгээд автомашин эвдэрчихлээ гээд хараалаа барж дуусдаг нь нууц биш. Жил бүрийн зун, намар зам засвар нэртэй “зам хаалт”-ууд энд тэндгүй бий болж, дахиад л түгжрэл, дахиад л жолооч нарын бухимдал үүсдэг. Бидний ирээд буй Хувьсгалчдын зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх 500 метр автозамыг засах шаардлагатай гэж төлөвлөсөн байна. Тус автозамыг 2007 оноос хойш засаагүй учир бүтцийн эвдрэлд орж, нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай болсныг Нийслэлийн Замын хөгжлийн газрынхан тодорхойлсон байна.
17:00 ЦАГ: Мөн Ногоон нуурын автозамд явган болон автозамыг тусгаарлах бродюрыг барих зайлшгүй шаардлагатай юм байна. Тэр чигтээ автозам нь бродюргүй. Автомашинууд нь юу юугүй явган хүний зам руу халтирч орчих гээд байх юм. Сургуулийн насны хүүхдүүд зам дагуу тоглож, ноцолдож байгаад зам руу орчихмоор. Тус алхаж яваа 40 гаруй насны эмэгтэйгээс бродюргүй замаар явахад хүндрэлтэй зүйл байдаг эсэх талаар тодрууллаа. Тэрбээр "Автозам, явган хүний зам нь мэдэхгүй болохоор явахад хэцүү. Хол хол зайтай явган хүний замыг тусгаарлах хаалт байдаг. Түүний ачаар дайруулчихгүйхэн шиг явж байна. Заримдаа "замаас холдооч, хол яв гэж жолооч нарт загнуулдаг" гэв.
17:30 ЦАГ: Энэ жил хил, гааль хаагдсантай холбоотойгоор барилгын материалын үнэ нэмэгдэж, орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Харин бродюрын үнэ хэчнээн төгрөгөөр нэмэгдсэн болохыг Дарь-Эхийн станцын буудалд байрлах бродюрын үйлдвэр “Сод хараа” ХХК дээр очсон юм. Биднийг очиход цас бурагнаж, шуургалж байв. Үйлдвэрийн ажилчид хаврын тэнгэрийг тоосон шинжгүй бродюраа цэгцэлж, өрөх ёстой газар руугаа зөөнө. Тэднийх өдөрт захиалга багатай энгийн үед 200 бродюр үйлдвэрлэх боломжтой аж. Тус үйлдвэрийн эзэн "Автозамын бродюр НӨАТ-тай 17500 төгрөгөөр гарна. Өнгөрсөн жил 14500 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил цемент, гаалийн үнэ нэмэгдсэн. Харин манайх хамгийн боломжийн үнэтэй газар нь шүү дээ. Цементийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэр бүр янз бүрийн үнэтэй зарж байна лээ. Манайх стандартын дагуу боловсруулж МАК-ын цементээр хийдэг. Хөтөлийн цемент цайраад, амархан хагараад байдаг. Харин явган хүний бродюр 2700 , эко хавтан 2800 төгрөгийн үнэтэй” гэв.
Цаг үеийн асуудалтай холбоотой ямар нэгэн асуудал бий болоход цаг тухайд нь албан ёсны мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод хүргэж шаардлагыг Хотын дарга Д.Сумъяабазар үүрэг болгосон аж. Энэ хүрээнд өчигдөр Улаанбаатар хотын автозамын асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ олон нийтэд тайлбар, мэдээлэл өгсөн. Энэ үеэр тус газрын Дарга Г.Баярсайхан “Манайд бродюр солино гэсэн тусдаа ажил байдаггүй. Тухайн замын шинэчлэлтийн явцад хамуурсан буюу элэгдсэн хашлагыг л сольдог. Цас хайлуулахад цацдаг бодис бетонон хашлагыг эвдэж, элэгдүүлдэг. Тийм болсныг нь л сольдог бөгөөд солих шаардлагагүйг нь сольдоггүй. Манай улс ихэнхдээ бетонон бродюр хэрэглэдэг. Тэр нь цас хайлуулах бодис давс цацсантай холбоотойгоор ашиглах хугацаа нь богиносох тохиолдол гардаг" гэв. Ийнхүү манайд бродюр солих гэж хэдэн тэрбум төгрөгийн тендер зарлаж, мөнгө угаадаг болоод уджээ. Үнэхээр засвар хийлгүй 10, 20 жил болсон автозамыг засаж, мөнгө зарцуулалгүй яах вэ. Харин яагаад заавал солих шаардлагагүй автозамын бродюрыг жил бүр солиод байдаг юм бэ. Яг энэ асуудалд тодорхой хариулт өгмөөр байна Д.Сумъяабазар дарга аа.
Иргэд ч жил бүр бродюр сольдог асуудалд бухимдалтай ханддаг. Тухайлбал олон нийтийн сүлжээгээр “МАН-ынхан засаг барьж байхад жил бүр бродюр сольж, төсвийн мөнгө завшдаг дарга нарыг ил болгох хэрэгтэй. Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга нарын хамаарал бүхий этгээдүүдийн компани тендергүйгээр ажил хэрэг болгож авчихаад хэдэн тэрбумаар нь иддэг” хэмээн бухимдлаа илэрхийлж буй. Зарим нь “Нийслэлийн замынхан баян айлын эхнэр дээлийн өнгөө наадам бүрээр сольдог шиг бродюр байнга солих юм” гэх мэтчилэн янз бүрээр санал, сэтгэгдлээ илэрхийлдэг. Гэвч үүнийг тоож буй нэг ч хүн байдаггүй.
-"Даргаа ахиад бродюрээ сольё.
-Эвдрээгүй биз дээ. Сольж яах юм?
-Нэг бродюрээс 5000 төгрөг унана шүү лээ.
-Хэдэн бродюр солих билээ?
-Арван мянга гэдэг чинь 50 сая төгрөг гэсэн үг. Хуучныг нь нураахад хэдэн төгрөгийн зардал гарах юм?
-Нэг бродюрт 1000 төгрөг. Тэгэхээр 10 сая төгрөг гэсэн үг. Дөчхөн сая үлдэх гээд байдаг. Хажууд нь давхарлаад барьчихаж болох уу?
-Болно. Та нээрээ суут ухаантан юм аа” гээд хүмүүс яг бодит байдлыг товч бөгөөд тодорхой илэрхийлчихсэн байна лээ. Яг үнэндээ бидэнд бродюраас илүү сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам хэрэгтэй байна, Д.Сумъяабазар дарга аа. Эвдрээгүй бродюр солихоо болъё. Бүр давхарлаж тавихаа зогсооё.
ЖИЛ БҮР БРОДЮР СОЛИХ НЭРЭЭР МӨНГӨ УГААДАГ КОМПАНИУДЫН ЭЗДИЙГ ИЛ БОЛГОЖ, АТГ-Т ШАЛГУУЛЪЯ |
|
2025-05-16 17:35:06
2025-05-16 17:19:04
2025-05-16 17:13:04
2025-05-16 17:05:17
2025-05-16 16:57:02
2025-05-16 16:07:39
2025-05-16 14:07:20
2025-05-16 14:03:27
2025-05-16 13:06:40
2025-05-16 12:59:11
2025-05-16 12:53:48
2025-05-16 12:28:54
2025-05-16 12:23:34
2025-05-16 12:23:33
2025-05-16 11:58:30
2025-05-16 11:53:21
2025-05-16 11:20:23
2025-05-16 11:02:08
2025-05-16 10:51:18
2025-05-16 10:43:52
2025-05-16 10:41:41
2025-05-16 09:46:04
2025-05-16 07:22:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 07:00:00
2025-05-16 06:00:00
2025-05-16 06:00:00
2025-05-15 20:49:09
2025-05-15 20:35:36
2025-05-15 14:47:32
2025-05-15 13:47:21
2025-05-15 13:10:52
2025-05-15 12:50:56
2025-05-15 12:48:43
2025-05-15 12:46:52
2025-05-15 12:41:37
2025-05-15 12:37:58
2025-05-15 12:36:33
2025-05-15 12:33:45
2025-05-15 12:27:23
2025-05-15 11:48:50
2025-05-15 11:32:23
2025-05-15 10:59:09
2025-05-15 10:36:18
2025-05-15 10:14:08
2025-05-15 09:50:20
2025-05-15 09:42:24
2025-05-15 09:07:21
2025-05-15 08:12:25
2025-05-15 07:21:48
2025-05-15 07:00:31
2025-05-15 07:00:03
2025-05-15 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |