Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтхэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нэртэй 10 ном бүтээж, уншигчдынхаа оюуны санд өргөн барилаа. Номын нээлтийн үеэр Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч, Балдорж шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатар Эргэлтийн номын сан цувралын тухай ийн хэлэв.
Тэрбээр “Энэ танхимд цугласан та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган мэндчилж байна. Эргэлт.мн мэдээллийн сайт үүсгэн байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Эргэлтийнхэн маань ч сэтгүүл зүйн салбарынхандаа балчирханд тооцогдоно. Гэхдээ тэд, тэдний дундаас ирээдүйд мэргэжлийн сэтгүүл зүйд цахиур хагалах түүчээ сэтгүүлч цөөнгүй төрнө гэдэгт итгэлтэй байна.
Ийм учраас бид Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлч, гэрэл зурагчдынхаа тухайн оны шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн өөрсдөд нь бол үнэт өв, уншигчдад ахин дахин шимтэх уншууртай бүтээл, оюутнуудад мэргэжлийн сэтгүүл зүйн гарын авлага, орчин цагийн мэдээллийн сайтын сэтгүүлчдийн эрэл, хайгуул, “хадаас”-ын чансаа хэрхэн чамбайрсаар байгааг нэг дороос харуулах “Эргэлтийн номын сан” цувралыг эхлүүлж байна. Энэ нь ч манай редакцынхны хувьд бүтээл бүр нь хадаас байхын эрэл, зорилго болох юм.
Монголын сэтгүүл зүй хөгжиж байна. Иргэд маань улс эх орон, дэлхий нийтэд болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй халуун цэгээс нь авч чаддаг болжээ. Мөн Цахим орчин хүчтэй хөгжиж хүн бүр сэтгүүлчийн үүргийг гүйцэтгэж, гар утсаараа мэдээллийг шууд дамжуулдаг болжээ. Мэргэжлийн биш хүмүүсийн цахим орчинд бичиж буй бүхнийг сэтгүүлч нарын бүтээлтэй ард иргэд андуурдаг болсон байна. Үүнээс болж ард иргэдийн дунд сэтгүүлчдийн үнэлэмж буурч байна. Үүний хажуугаар цөөн тооны сэтгүүлчид ёс зүйгээ улан доороо гишгэсэн, хүн чанар хүний мөсөө гээсэн үйлдэл ч гаргах болжээ. Сэтгүүлчид нийгмийн оюун санааг дагуулах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгэмд таалагдах гэж хичээдэг болцгоожээ. Энэ мэт хүчин зүйл сэтгүүл зүйн нэр хүндийг унагаж байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Иймээс бид илүү их сайжирч, мэргэжлийн ёс зүй, хүн чанартай байх ёстой гэдгийг энэ индэр дээрээс та бүхэнд хэлмээр байна.
Эрлээс эрлийн хооронд амсхийх ч завгүй гүйж, гэгээнээс гэгээн бүтээл биччихээд дараагийн эрэл рүүгээ “гүйж” оддог сэтгүүлч та нартаа илүү хурдан “гүйх”-ийг, эрсэн бүхэн нь эрдэнэ болохыг хүсье" гэсэн юм.
| Э.ХҮРЭЛБААТАР: Сэтгүүлчдийн эрэл, хайгуул, “хадаас” сурвалжилга, нийтлэлийн чансаа хэрхэн чамбайрсаар байгааг “Эргэлтийн номын сан” цувралаас харж болно |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |