• Өнөөдөр 2025-05-15

ЦЕГ: Өөрийгөө шатаасан 25 настай эрэгтэйг ГССҮТ-д хүргэсэн

2022-04-17,   3109

Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь  мэдээлсэн билээ. Тодруулбал, өнөөдөр 19:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад "Сүхбаатарын талбайд хүн шатаж байна" гэх дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагааг явуулж байна.

              Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо “Д.Сүхбаатарын талбайн хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө шатаачихлаа" гэх мэдээллийг 19:33 цагт хүлээн авсан. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. өөрийгөө шатаасан эрэгтэй ГССҮТ амилахуйн тасагт эмчлэгдэж байна. Мөн өөрийгөө галдан шатаасан эрэгтэй нь 25 насны залуу байсан” гэв.

 


ЦЕГ: Өөрийгөө шатаасан 25 настай эрэгтэйг ГССҮТ-д хүргэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188